УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй хамтран Ерөнхий сайдад асуулга тавилаа.
Тодруулбал, тэдний хувьд Эрүүл мэндийн даатгалын сангийн чанар, хүртээмжийн талаар Засгийн газрын тэргүүнээс асуулга тавьж буйгаа мэдэгдлээ. Учир нь 2019 онд 407 тэрбум төгрөг байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт 2025 онд 2.5 их наяд төгрөгт хүрч тав дахин нэмэгдсэн ч энэ төрлийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж чадаагүй гэж үзэж байгаа аж.
Харин ч эсрэгээрээ, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны тогтоолоор өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үнэ, тоо хэмжээнд хязгаарлалт тогтоох болсон. Ингэж иргэдийг чирэгдүүлж, улсын санхүүжилт, өмчлөлтэй эмнэлгүүдэд хүндрэл үүсгэж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн аливаа үйлчилгээг чирэгдэл хүндрэлгүйгээр авах боломжийг хангахгүй байгаа учраас ийнхүү Ерөнхий сайдад хандлаа.
М.Өнөр
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна