Намрын чуулган хөшгөө хаалаа


УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлалаа. Г.Занданшатар дар­гатай энэ удаагийн пар­ламентын хувьд түүхэн олон чухал хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар  УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэн 126 болгох шийдвэрийг гаргасан нь хамгийн том онцлог  байлаа. Түүнчлэн 76 гишүүний бүрэлдэхүүнтэй сүүлийн парламент гэдгээрээ ч онцлог байв. Нөгөөтэйгүүр энэ удаагийн УИХ, Засгийн газраас  Монгол Улсыг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэхийн зэрэгцээ холбогдох шийдвэр, тогтоолыг олонхоор хэлэлцэн баталсан нь шинэ 30 жилийн эхлэл боллоо хэмээн олон нийт тодорхойлж байна.   Тухайлбал, УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр, том тойргоор явуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан юм. Түүнчлэн  Засгийн  газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бол УИХ-аас Бүсчилсэн хөгжлийн тухай бие даасан хуулийг батлан хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Намрын  ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан байна. Намрын чуулганы  хаалтын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулсан юм. Учир нь уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай  болон Бүсчилсэн хөгжлийн тухай зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасныг хүлээн авсан гэдгийг спикер танилцуулсан.  Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм.  Мөн  Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Өрийн удирдлагын тухай болон  Төмөр замын тээврийн тухай, Иргэний нисэхийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталж, зарим хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.  Хуралдааны төгсгөлд хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг дарааллыг баталсан. Ингэснээр ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр Байнгын хороодоос 39, Засгийн газраас 50, УИХ дахь МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын  хорооноос тогтоосон дарааллаар нийт 44 хууль, тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр  жагсаасан юм. УИХ-ын намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган байлаа хэмээн УИХ-ын дарга тодорхойлсон. Тэрбээр “УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлддөг, цахим парламент болох зорилтоо хэрэгжүүлж ажилласан. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент нь улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж, нөхцөлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн таатай үр дүн олон байгаа ч анхаарах ёстой зарим асуудал бий. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг УИХ-д тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ. Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтийг хөрсөнд буулгах маш чухал сонгуулийн жил эхэлж байна. Нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүдэд хандан захисан юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 14 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12