УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ. 2020 оны сонгуулийн дүнд бүрдсэн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхсөн энэ өдрүүдэд УИХ төдийгүй УИХ-ын гишүүд дөрвөн жилийн хугацаан дахь ажлаа дүгнэн, тайлагнаж эхлээд байна. 2020-2024 оны хугацаанд УИХ-ын ээлжит чуулган 7, ээлжит бус чуулган 2 удаа, ажлын 405 өдөр 487 удаа хуралдсан бөгөөд нийт 1850 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнээс бие даасан хууль 110, УИХ-ын тогтоол 288, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1.119 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц 28-ыг тус тус хэлэлцэн баталсан байна. Ч.Ундрам гишүүний хувьд 2020-2024 оны хугацаанд нийт 21 хууль, УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьжээ. Үүнээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан 10 хууль байгаа бол хэлэлцэх шатанд 11 хуулийн төсөл байгаа аж. Мөн 40 ажлын хэсэг, гурван лобби бүлэгт орж ажилласан байна. Сэлэнгэ аймгийн 22.583 сонгогчийн итгэлийг хүлээж, төрд төлөөлөх эрх авсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонгуульт жилийн хугацаанд хэрхэн ажиллав. Энэ талаарх мэдээллийг нь бид салбар бүрээр тоймлон хүргэж байна.
Боловсрол шинжлэх ухааны салбарт
УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамтаар улсын хэмжээний төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадаа байрладаг 819 модон жорлонг орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох санал гаргаж, санхүүжилт 100 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулахаар шийдвэрлүүлэн, УИХ-ын тогтоол гаргуулан ажиллав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж буй 331 багшийг мэргэшүүлэх сургалтад хамруулав.
Сант сумын ЕБС-ийн компьютерын лабораторийг шинэчилж 18 суурин компьютер болон бусад дагалдах хэрэгслийг гардуулав.
Сэлэнгэ аймгын Сайхан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 анги танхимын 225 сурагч ширээ сандалгүйгээс есдүгээр сарын 1-ний өдөр сурагчдаа хүлээн авах боломжгүйд хүрсэн байсныг салбарын сайдад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэв. Түүнчлэн Түшиг сумын сургуулийн дотуур байрны зөөлөн эдлэлийг шийдвэрлэж өгөв.
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант сумын ЕБС, Сүхбаатар сумын 8, Баруунбүрэн сумын 25 дугаар цэцэрлэг, Орхон сум, Ерөө сумын Бугант тосгоны цэцэрлэгийн тохижилт, зарим тавилга, тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.
Аймгийн ЕБС-уудад Байгалийн ухааны кабинет байгуулж өгөв.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн “Насан туршийн боловсролын төв” байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгуулав.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1, 2 дугаар сургуульд өөрийн хөрөнгөөр Багш хөгжлийн өрөө байгуулан 2023 оны есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөв.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр цэцэрлэгийн гадна тохижилтыг хувийн санхүүжилтээр шийдвэрлэж өгөв.
Сэлэнгэ аймгийн нийтийн номын сантай хамтарч “ Илүү их уншъя” уриан дор “Номын баяр 2023” арга хэмжээг өөрийн санжүүжилтээр амжилттай зохион байгуулав.
Сэлэнгэ аймгийн 30 ЕБС-д Биологийн иж бүрэн лабораторитой болгох хөрөнгө оруулалтыг тусгуулан 56 нэр төрлийн хэрэглэгдэхүүнийг нийлүүлсэн ба 2022 оны төсөвт Сэлэнгэ аймгийн бүх ЕБС-ийг Физик, химийн лабораторийн хэрэглэгдэхүүнээр хангах хөрөнгө оруулалтыг тусгуулан нийлүүлэв.
Эрүүл мэндийн салбарт
-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, шаардлагатай тохиолдолд машиндаа мэс ажилбар хийх боломжтой яаралтай түргэн тусламжийн Toyoto Land cruiser 78 авто машин, Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат хүлээлгэн өгөв.
-“Зүрх мартахгүй” аяныг Мандал суманд зохион байгуулж том хүн, хүүхдийн үзлэг хийж, зүрхний хагалгааны заалттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй оношилж, эмчилж, зөвлөгөө өгөв.
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд 42 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 69 суурин компьютерыг өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгөв.
Боомтын сэргэлт, хот хөдөөгийн хөгжлийн хүрээнд
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Шаамар-Зүүнбүрэн- Цагааннуур-Түшиг” чиглэлийн 120.8 км хатуу хучилттай авто замын заслын ажлын явцтай танилцаж замын ажлыг түргэсгэх чиглэл өгөв.
-УИХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж Сүхбаатар, Алтанбулаг сумыг дулаанаар хангах шинэ дулааны цахилгаан станц барих, “Жишиг сум” төслийн хүрээнд чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан, дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, бохир, цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхээр болов.
-Алтанбулаг сумыг “Жишиг сум” болгох асуудлыг санаачилж улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөгийг эхний ээлжид батлуулав.
-“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т улсын төсвөөс олгодог татаас хөрөнгийг нэг тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, зуух зарим тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажилд 1.4 тэрбум төгрөгийг тусгуулан ажиллав.
-Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хэрэгжиж буй “Шинэ хөтөл” суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын шугам сүлжээний ажлын 40 сая төгрөгийн санхүүжилтийг хувийн зүгээс шийдвэрлэв.
-Орон нутгийн дэд бүтцийг дэмжих ажлын хүрээнд Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар Зэлтэрийн 130 км замын төсөвт өртөг 130 тэрбум төгрөгийг гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Цээл, Угтаал, Баянхангай чиглэлийн 182 км авто замын зураг төсвийг хийлгэх 1.6 тэрбум төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр шийдвэрлүүлэв.
-Хүдэрийн замаас Ерөө сум хүртэлх хатуу хучилттай 3.7 км авто зам, Хяраан голын гүүр /Сэлэнгэ, Алтанбулаг, 3-р баг/, Орхон голын төмөр бетон гүүр /Сэлэнгэ Орхонтуул сум/ зэрэг төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгуулав.
-Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангайн 193 км авто замын зураг төсөлд шаардлагатай 1 тэрбум 150 сая төгрөгийг шийдвэрлэн 2022 оны улсын төсөвт суулгах саналыг Зам, тааврийн хөгжлийн сайд асан Л.Халтарт тавьж шийдвэрлүүлэв.
-Орхонтуулын төмөр бетон гүүрийн санхүүжилтийг хөөцөлдөн 70 хувийг хийсэн ба 30 хувийг улсын төсөвт тусгуулав.
-Мандал сумын үерт автсан гүүрний засварын хөрөнгийг улсын төсвийн нөөцөөс гаргуулах асуудлыг дэмжүүлэн, Түнхэл тосгоны гүүрийн сэргээн засах ажлыг хувийн хөрөнгөөр дэмжин ажиллав.
Нийгмийн хамгааллын салбарт
-Монгол Улсын малын удмын үндэсний сангийн үйл ажиллагаатай танилцан, Сэлэнгэ аймгийн 17 сумын удирдлага, ХАА-н салбарын мэргэжилтэн, малчдын төлөөлөлд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, фермерийн аж ахуйг хэрхэн эрхлэх сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллахаар болов.
-Орхон сумын Ахмадын хорооны байрны дээврийг засварлах ажилд дэмжлэг үзүүлэв.
-Сүхбаатар суманд хүүхэд залуучуудыг дэмжих старт апп “Туж” төвийн халаалтын асуудлыг сангийнхаа хөрөнгөөр шийдвэрлэв.
-Сэлэнгэ аймгийн ахмадууддаа зориулж Ахмадын өргөөний бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэв.
-Хүдэр сумын 50 жилийн ойг тохиолдуулан Дархан төмөрлөгийн үйлдвэрээс 174 сая төгрөгийг шийдвэрлүүлэв.
-Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтэст “Сүзүки Жимни” авто машиныг хүлээлгэн өгөв.
-Мобиком корпорацитай хамтран долоон байршилд гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий 3G/4G сүлжээ нэвтрүүлэв.
-Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.
-Газар тариалан, хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж ирэх оны төсөвт 285 тэрбум төгрөгийг тусгав.
-Ерөө сумын иргэдээс ирүүлсэн хүлэмжтэй болох улмаар иргэдийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох санаачилгыг дэмжиж 12 өрхөд иж бүрэн хүлэмж хүлээлгэн өгөв.
Засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллах хүрээнд
-УИХ, Засгийн газрын хуралдаанд удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Монгол Улсын Шадар сайд /тухайн үеийн/ Я.Содбаатарын зүгээс Сэлэнгэ аймгийн Онцгой комисст автомашин олгохоор болов.
-Хууль зүйн сайд Х.Нямбаатартай уулзаж, хүсэлт тавьсны дагуу Сүхбаатар сумыг бүхэлд нь камержуулахаар болов. Мөн Цагдаагийн албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж автомашин олгуулахаар болов.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж, ургац хураалтын явц, газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн нөхцөл байдал , Сайхан суманд байрлах “ Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцах үедээ Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгох бодлогын асуудлууд болон Шаамар Түшигийн чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэв.
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн суманд өөрийн зардлаар “Энх-Ундрам” хотхоныг барьж төрийн албан хаагчдад ипотекийн зээлээр олгохоор болов.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна