Давосын даллага ба Монгол Улсын боломж


Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор улс төр, иргэний нийгэм, банк санхүү, бизнес, технологийн салбарын хүчирхэг тоглогчид Швейцарын Альпид цуглажээ. Чуулга уулзалтаар хүн төрөлхтөнд тулгамдсан сорилт, ирэх оны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцдэг уламжлалтай. Энэ  удаагийн дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцон тодорхойгүй байдал, хурдацтай өөрчлөлтийн дунд итгэлцлийг сэргээхэд анхаарлаа хандууллаа. Ингэхдээ аюулгүй байдал, хамтын ажиллагаа, эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаан эдийн засаг, нийгмийн хөдөлгөгч хүч болох, уур амьсгал, байгаль, эрчим хүчний урт хугацааны стратегийн талаар санал солилцжээ. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милэй нар илтгэлдээ эсрэг тэсрэг байдлыг онцолсон. Сонирхуулахад, Жо Байден Ерөнхийлөгчийн хувиар Давосын чуулганд оролцсон удаагүй. Давосын уулзалтад оролцсон удирдагчид дэлхийн эдийн засгийн ахицыг хэрхэн хурдасгах талаар санал солилцжээ.


 

Эерэг үзүүлэлтүүдээрээ анхаарал татлаа

 

Монгол Улс энэ удаагийн чуулганд Ерөнхий сайдын түвшинд онцгой ач холбогдол өгч оролцлоо. Манай улс цар тахлыг эрсдэл багатай, богино хугацаанд даван туулсан, ДНБ-ээ өсгөсөн, авлигын эсрэг реформын арга хэмжээнүүд авсан зэрэг эерэг үзүүлэлтээрээ анхаарал татсан оролцогч болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийжээ.

Дурдвал, Швейцарын холбооны улс, Бүгд найрамдах Армен, Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч, БНСУ, Тайланд улсын Ерөнхий сайдтай уулзаж харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Мөн үндэстэн дамнасан корпорацуудын захирлуудтай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах санал солилцон, “Транспэрэнси интернэшнл” байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд гүйцэтгэж буй зарим ажлаас танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгож “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон гэмт хэргийг илрүүлсэн.  Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын үзүүлэлт хойшлох нь дамжиггүй. Гэхдээ Авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигачдад өөрсдийгөө хамгаалахад таатай шалтаг болох эрсдэлтэй. Иймд Монгол Улсын бодит нөхцөл байдлыг авч үзэх нь авлигатай хийх тэмцэлд чухал нөлөөтэйг Ерөнхий сайд дурдсан байна. “Транспэрэнси интернэшнл” байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан Монгол Улсын Засгийн газар авлигатай хийж буй тэмцлээ цаашид тууштай  үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Давост товлосон чухал уулзалтын  нэг нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассо байлаа. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус банк Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэсэн.  Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, Монгол Улсад нэн тулгамдсан нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мөн ярилцаж, салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болно гэдгийг талууд тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний сэргэлтийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Европын Сэргээн босголт хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассо илэрхийллээ.
Швейцарын холбооны улсын  Ерөнхийлөгч  Виола Патришиа Амхердтай уулзахдаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ Ерөнхий сайд илэрхийллээ.  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцлээ. Хоёр  улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг тул манай улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Жуулчдыг далласан амбиц

Давос бол улс орноо сурталчлах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх талбар. Бас олон улсын хэмжээний уулзалтуудаас хамгийн ач холбогдолтой, эдийн засгийн өгөөжтэй форум юм. Чуулга уулзалтыг зохион байгуулагчид оролцох улсуудаа тусгай шалгуураар сонгодог. Манай улс дээд хэмжээний уулзалтад тасралтгүй оролцож ирсэн нь Давосын форумын хүлээн зөвшөөрөгдсөн түнш болсны илэрхийлэл. Монголыг гэх гаднын сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг эндээс харж болох юм.  Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан  “Go Mongolia” үндэсний брэндингийг албан ёсоор танилцуулсан. Монгол Улсын төлөөлөгчдийн энэ удаагийн чуулганд оролцсон зорилгуудын нэг нь “Go Mongolia”-г олон улсад танилцуулах явдал. Ажил хэрэгч хүмүүс Давост чуулдаг гэдэг. Тэдний анхаарал, сонирхлыг татсан эвентийн нэг нь Монгол Улсын зохион байгуулах “Go Mongolia”. БНХАУ-д 2023 оны зургадугаар сард болсон “Зуны Давос”-ын үеэр Ерөнхий сайд энэ санаагаа илэрхийлж, Швейцарт том амбицтай оролцохоо мэдэгдсэн. Олон талт уулзалтууд болж, манай улс хөрөнгө оруулалтын талаар цаашид баримтлах бодлогоо танилцуулснаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татлаа. Энэ агуулгаараа Давосын Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улс энэ жил хөрөнгө оруулагчдыг урих, аялал жуулчлалын боломжоо танилцуулах гэсэн хос зорилготой оролцсон нь эхнээсээ биеллээ. Trip.com платформын төлөөлөлтөй уулзан бизнес загвар болох контентоор дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлан танилцуулах, борлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. Trip.com  дэлхий даяар 1.4 сая гаруй зочид буудал, 5000 гаруй хотыг холбосон хоёр сая гаруй нислэгийн сүлжээ бүхий платформ юм. Одоогоор тус платформыг 400 сая гаруй хэрэглэгч тогтмол ашигладаг. 

Хүчирхэг гурван үг

Дэлхийн эдийн засгийн чуулганы үндсэн сайтад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлыг онцолжээ. Уг нийтлэлд “Монгол Улс уламжлал, өөрчлөлтийн уулзвар дээр байна. Дэлхийн эдийн засгийн хүчнүүд, бүс нутгийн динамик, соёлын өвийг хамгаалах зайлшгүй шаардлагаас үүдэлтэй сорилтуудыг давж байна. Монгол орон өргөн уудам. Далайд гарцгүй хоёр дахь том улс бөгөөд хүн амын суурьшил сийрэг. Суурин газруудад хаягжилт бараг байдаггүй учир “Замын уулзвар, шатахуун түгээх станцын эсрэг талд” гэсэн тэмдэглэгээг ашиглан хүргэлт хийдэг байв. Иймд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам  өвөрмөц газарзүйн кодчилол бүхий хаягийн шинэ системийг нэвтрүүлжээ. Энэхүү шинэлэг геокодлох систем нь гурван үгийн өвөрмөц хослол юм.  Монголын төр засаг, нэр бүхий бизнес эрхлэгчид гурван үгтэй хаягийн системийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэхээр зоригтой алхам хийжээ. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам гурван үгтэй хаягийг ашиглаж эхэлснээр жуулчдад дөхөм болжээ” гэжээ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22