Шийдэл эрэлхийлсэн бодлогын мэтгэлцээн



-“Төрөөс зарим төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг тогтоох нь зөв” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ -  

 Ү.СЭРГЭЛЭН

Дэвшилтэт социал демократ клуб, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран 2023 оноос “Бодлогын мэтгэлцээн”-ийг зохион байгуулж байгаа билээ. Тулгамдаж буй сэдвийн хүрээнд салбар, салбарын төлөөллийн санал бодлыг сонсож шийдэл эрэлхийлдэг мэтгэлцээн энэ удаа “Төрөөс зарим төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг тогтоох нь зөв” сэдвээр өрнөлөө. “Бодлогын мэтгэлцээн”-ий шинэ оны эхний дугаарт Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн, МУИС-НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар нар оролцсон юм. Сэдэв тодорхой тул оролцогч нар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үндэслэлээ мэтгэлцээний эхэнд танилцууллаа. Нотлогч тал буюу дэд профессор Н.Ууганбаатар гурван үндэслэл байгааг дурдав. 

Үндэслэл I: Монопол, тэр дундаа байгалийн монополын асуудал юм. Монополын хамгийн төвөгтэй хэлбэр нь байгалийн монопол буюу nature monopoly юм. Эхний хөрөнгө оруулалт маш өндөр шаарддаг салбарууд ихэвчлэн багтдаг. Эхний хөрөнгө оруулалт оруулсны дараа өөр хөрөнгө оруулагчид  хөрөнгө оруулж өрсөлдөх боломжгүй болдог онцлогтой. Жишээ нь, зам тавьчихаар хажуугаар нь өөр нэг зам тавих боломжгүй тул үүнийг эдийн засагт байгалийн монопол гэж нэрлэнэ. Тиймээс үнийг хязгаарлах бодлого зайлшгүй шаардана. Үүнд юу орох вэ гэхээр зам, төмөр зам, цахилгаан, ус, нийтийн аж ахуй буюу хог тээвэрлэлт, шуудан харилцаа гэх мэт дэд бүтцийн салбар хамаарна.
Үндэслэл 2: Үнийн бодлогод эерэг болон сөрөг дам нөлөө гардаг. Бид бараа, бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй орхиж болно. Гэтэл зарим бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд нийгмийн талаас тохиромжгүй, сөрөг нөлөө бүхий шийдэлд хүргэдэг. Тухайлбал, боловсрол болон эрүүл мэндийн салбарыг дурдаж болно. Та нар өөрсдийн дураар сурвал сур гээд орхивол боловсрол, эрүүл мэндээс нийгэмд гарах дам нөлөөг хэн ч тооцоолох боломжгүй. Тиймээс эерэг болон дам нөлөөг үнэ дотор багтааж чаддаггүйн улмаас үнэ тогтоох шаардлагатай.
Үндэслэл 3: Зарим үед хэтэрхий их өрсөлдөх гээд байдаг. Үүнийг бид хэзээ харсан бэ? Үүнийг бид “Ковид-19”-ийн үед нойлын цаасны төлөө зодолдоход бэлэн болж байгаа дээр харагдсан. 
Харин няцаагч тал буюу Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн “Монгол Улс 1990 онд аль эдийн засгийн тогтолцоотой явахаа сонгосон. Дэлхийд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчмаар явсан. Гэхдээ бүрэн шилжилт явагдаж дуусаагүй. Үүнийг явуулах шаардлагатай” гэдгийг дурдаад мөн л гурван үндэслэлээр няцаалт хийв.   
Үндэслэл 1: Зах зээлийн эдийн засаг нь төрөөс үнэ тогтоовол зах зээлд ямар нэгэн гажуудал үүсгэж, сөрөг үр дагавар үүсгэдэг. Жишээлбэл, нийтийн тээвэр, эрчим хүчний асуудал. Төрөөс 17 бараа, бүтээгдэхүүн дээр үнийн хязгаарлалт тогтоож байгаа. Нийтийн тээврээр 2017 оноос 500 төгрөгөөр зорчиж байгаа боловч нийтийн тээврийн хөгжил хоцрогдсон. 
Үндэслэл 2: Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг. 
Үндэслэл 3: Төрөөс үнийн зохицуулалт хийхийн тулд татвар төлөгчдийн мөнгөөр өндөр зардал гаргадаг. Нийтийн тээврийн компаниудад 70-аас 100 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгож байна.  Үүнийг хүүхдийн боловсрол, хог, хаягдал, халтиргаа гулгаа зэрэг нийгмийн бусад асуудалд зарцуулж болох байсан. Уг нь нэг талаар хэрэглэгчид хангалттай байна, нөгөө талд туршлагатай нийлүүлэгч­дийн зөв схем, тогтолцоог бий болгох ёстой байсан. Үнэ тогтвортой болсноор энэ байдал улам хүндэрсэн гэв. 
Ийнхүү мэтгэлцээн өр­нөхөд талууд өөрсдийн дүгнэлтээ хэлэв. Н.Ууганбаатар “George Akerlof-market of lemons гэх эрдэм шинжилгээний өгүүлэлд яагаад номер авсан Приус машины үнэ шууд доошоо унадаг вэ гэдгийг сайн тайлбарласан. Үнэ гэдэг бол мэдээлэл дамжуулах механизм биш. Хөдөө явахаар надаас асуудаг нэг л зүйл байдаг. Яагаад үнэ нэмэгдээд байдаг вэ. Тэдгээр хүмүүс улирлын хамааралтай орлоготой. Үүнээс шалт­гаалан ядууралд өртөж байгаа. Үүнийг бид зүгээр орхих уу. Жишээлбэл бие өвдвөл Өмнөд Солонгос руу явна. Нэгдүгээрт, бид өндөр үнэ төлнө, хоёрт, найдвартай гэсэн баталгаа байхгүй. Үүнийг төрөөс цэгцлэх шаардлагатай” гэсэн юм. 
Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн “Төрөөс үнэ тогтоосон 11 зүйл дээр хяналтыг бууруулахыг аажмаар явуулах ёстой. Төрийн татаас цахилгаан, эрчим хүч болон бензин дээр төрийн оролцоо өндөр байдаг. 2022 онд эрчим хүчний салбар 122 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа. Баян хүн хожиж байна уу, ядуу хүн хожиж байна уу гэдгийг харах ёстой.  Илүү том м.квадратад амьдарч буй хүн илүү үр ашиг хүртэнэ. Мөн бензиний хяналт дээр ч гэсэн адил зарчимтай. Ийм учраас үнийг үе шаттайгаар чөлөөлөх хэрэгтэй. Энэ систем байгаа үр ашиггүй зүйлийг зөв байлгах. Улмаар манай эдийн засаг сэргэх боломжтой байна” гэж дүгнэлтээ танилцуулав. 
Үүний дараа “Бодлогын мэтгэлцээн” асуулт хариул­таар үргэлжиллээ. 
-Сүүлийн үеийн мэдээ­гээр гурилын үнэ кг тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн. Улмаар нарийн боовны үнэ уут тутамдаа 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд төрөөс тодорхой хэмжээгээр хяналт тавих ёстой юу. Хэрвээ хяналт тавихаар бол ямар байдлаар тавих вэ?
-Н.Ууганбаатар: Эдийн засгийг төр зохицуулахын тулд маш нарийн судалгаа хийх хэрэгтэй. Хүний бие, эдийн засаг яг адилхан. Хүний бие өвдөл мэс засалд ордог. Мэс засалд орсны дараа ядардаг, сульддаг. Үүнтэй яг адил төрөөс хяналттайгаар либералчлах хэрэгтэй. Зохицуулалт хийсний дараа хариу үйлдэл өгдөг. Мөн адил орчин үеийн шийдэл нь ШӨХТГ-ыг шинэлэг байдлаар томруулах шаардлагатай. Нөгөө талаас бид зах зээл дээр өрсөлдөх дургүй байдаг. 
-Б.Дөлгөөн: Хэчнээн төрлийн нарийн боов байна вэ гэдгийг харах шаардлагатай. Зах зээл дээр 20, 30 нарийн боов үйлдвэрлэгч байгаа. Энэ хэд хуйвалдаагүй, цэвэр өрсөлдөөн бол орхих ёстой. Зах зээлийн зарчмаар явбал зүгээр орхих шаардлагатай. Цаашдаа буурах ёстой. Нэг л үйлдвэрлэгчтэй, монопол үүссэн бол цэвэр ШӨХТГ-ын ажил юм. Бид өнөөдөр дэлхийд байхгүй үнээр зарим бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа юм. Жишээлбэл, эмийн салбарт харагдаж байна.  Төр өөрөө сул байгаа тул иргэд зарим бараа, бүтээгдэхүүнийг өндөр үнээр хэрэглэж байна. Төр чадамжтай буюу маш сайн гүйцэтгэдэг байх шаардлагатай. 
-Далд гар эдийн засагт үйлчилж байгаа юу. Бензиний үнэ өсөж  эргээд буурахгүй байгаа тул хуйвалдаан гэж үзэх хандлагатай юу. Эдийн засгийн бодлого хаашаа чиглэж байна вэ?
-Н.У: Далд гар Монголд ажиллахгүй шалтгаан нь зах зээл хэтэрхий жижигхэн. Хамгийн өрсөлдөх боломжтой бизнес бол үүрэн телефон, интернэтийн сүлжээ юм. Үүнд хүртэл өрсөлдөөн явагдахгүй байна. Тэгэхээр манай эдийн засаг хэтэрхий жижигхэн байна. 
-Б.Д: Бензиний үнэ өслөө, таксины үнэ яагаад буурахгүй байгаа вэ гэхээр наалдамтгай үнэ юм. Монголын зах зээл дээр хэдэн апп байна, ерөнхийдөө монопол  буюу ганц өрсөлдөгч нь халтуур хийгчид юм. Төрөөс халтуур хийж байгаа хүмүүсийг торгох буюу зах зээлээс шахаж байна. Улам тэрхүү аппыг монопол болгож байна. Эрчим, хүчний салбарын үнийг чөлөөлөх шаардлагатай. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22