Хөдөөд цас дарж, хотод гал тургисан хүнд өдрүүд...


Туулай жилийн сүүлийн хэд хоног хүндхэн үргэлжилж байна. Хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэн нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, долоон аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсжээ. Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах шийдвэр гаргаж улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож эхэлжээ. 


Харин улсын нийслэлд гай гамшиг дагуулсан том осол гарлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт 60 тонн газын хий ачсан автомашин дэлбэрч,  Онцгой байдлын алба хаагч гурван залуу ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдаж, 10 хүн түлэгдэж, гэмтэж бэртэн, 20 өрхийн 80 оршин суугч орох оронгүй болж, ойр орчимд байсан 29 автомашин шатжээ.  Өргөн уудам газар нутагтай ч улсынхаа нийслэлд чихэлдэж амьдардаг монголчуудын хувьд энэ осол аваар, галын аюулаас сайтар сэрэмжлэх, хотын стандартаа мөрдөж ажиллах, аюулгүйн гарц бий болгох, гамшиг тохиолдсон үед гардаж ажилладаг Онцгой байдлын алба хаагчдынхаа хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах цаг болсныг хатуу сануулав. 


Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах талд төр засаг анхаарч байгаа ч төсөв мөнгийг дахин нэмэх хэрэгтэй байгаа. Гал усны гашуун зовлон тохиолдсон үед гардаж ажилладаг онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл хангалтгүй, дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын нэг  хувцсаа  дамжуулж хэрэглэдэг” хэмээн мэдэгдэж, түгшүүрийн харанга дэлдлээ. Засгийн газар хуралдаж албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын гурван алба хаагчийн ар гэрт “Буянт-Ухаа” хороололд гурван өрөө орон сууц, амь насны даатгалаар 50 сая төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ. Мөн гал түймрийн аюулд өртсөн айл өрх, иргэдийг байршуулах орон сууц, хохирлыг барагдуулахад шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ алдагдсан тухайн бүсэд 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээг мэргэжлийн байгууллагууд хийж “Ачиж явсан химийн бодис нь шингэрүүлсэн, шатамхай хий буюу пропан бодис. Хөнгөн нэгдэл учраас агаарт маш түргэн хугацаанд ууршиж замхарсан” гэх дүгнэлт гарчээ. Гэхдээ  гал гарсан орчныг цэвэрлэх, бохирдлыг натри хлороор саармагжуулах ажил хийж байгаа аж. Улаанбаатар хотын шатахуун, газ түгээх станцууд орон сууцны үүдэнд шахуу байрлаж, нийслэлийн 13 сургуулийн дэргэд 16 шатахуун болон автогаз зарах цэг баригдсан байх юм. Галын болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд шатахуун болон газын станцуудыг олны хөлийн газраас нүүлгэн шилжүүлэх асуудал ч хөндөгдөж байна.

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцсон. Энэ үеэрээ “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, зэсийн баяжмалыг боловсруулан дунд нь байгаа алтыг цэвэршүүлж гаргаж авах тухай асуудлыг хэлэлцжээ. Зэсийн баяжмалаа түүхийгээр нь гаргадаг монголчууд өөрсдөө зэсээ боловсруулах, алт шүүх асуудал нааштайгаар шийдэгдвэл ядруу эдийн засагт томоохон хувь  нэмэр оруулах нь дамжиггүй.  

Улсын Их хурлын чуулган завсарласан учраас гишүүд  хөдөө орон нутагт ажиллаж тайлангаа тавиад завгүй байна. Сонгуулийн үеэр иргэдээс санал авахын тулд зарим гишүүн юу ч ярихаас буцахгүй шинжтэй. Тухайлбал, АН-ын зарим гишүүн хэвлэлийн хурал хийж, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын морин уралдаан зохион байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Гэхдээ цас дөнгөж хайлж байх хүйтэн цагаар морь уралдуулах, хүүхдээ уралдааны замд гаргах хүсэлтэй малчид тийм ч олон биш. Чухам яагаад ийм хуулийн төсөл өргөн барьж байгааг олон хүн нэг л сайн ухаж ойлгож чадахгүй байна. 

Монгол Улс анх удаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдаж даргаа сонголоо. Хуулийн дагуу энэ зөвлөл төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлэх юм байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 8 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 8 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 8 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 13 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 15 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 15 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр