Зуны XXXIII олимпын тоон статистик


Дөрвөн жилд нэг удаа болдог хүн төрөлхтний их баяр цэнгэл-зуны XXXIII олимп эхлэхэд зургаан сар үлдлээ. Энэ дугаараас Парисын олимптой холбоотой, сонирхолтой баримт, үйл явдлыг онцлон бэлтгэнэ. Парис хотод  1900, 1924 онд зуны олимпын наадмыг зохион байгуулсан. Ирэх долдугаар сарын 26-нд эхлэх зуны олимпын статистик үзүүлэлтүүдээс дурдъя. Олимпын төсөв есөн тэрбум еврод хүрч, нэг тэрбум үзэгч нээлтийн ёслолыг үзэх төлөвтэй байна. Францын үндэсний аудитын байгууллага  нэмж гурван тэрбум евро  зарцуулж магадгүй гэж тооцоолжээ. 

Наадамд оролцох 10500 тамирчин Сент-Денис хотын захын Олимпын тосгонд байрлана. Урилга авсан 203 улсын баг тамирчдын дунд Дүрвэгсдийн  баг багтсанаас гадна ОХУ, Беларусын тамирчид төвийг сахисан байдлаар оролцоно. Тамирчид 329 багц медалийн төлөө өрсөлдөнө.  Парисын аялал жуулчлалын албаны урьдчилсан мэдээгээр олимп үргэлжлэх (долдугаар сарын 26-аас наймдугаар сарын 11)  Паралимпийн наадмын (наймдугаар сарын 28-нд эхэлнэ) хугацаанд 15 сая хүн цэнгэлдэхийн тасалбар захиална. Тасалбар 24-50 еврогийн ханштай. 

Тамирчдын ихэнх нь дотоодын болон Их  Британи, АНУ-ын иргэд байна.  Нээлтийн ёслолын үеэр Сена мөрний эрэг дагуу зогсох 100 мянган хүнд төлбөр төлнө. Нийтийн хэв журам сахиулахад 30 мянган цагдаа, цэргийн 15 мянган алба хаагч үүрэг гүйцэтгэж,  хамгаалалтын компанийн 17 мянган хамгаалагч  ажиллана. Үзэгчдийг хүлээн авч, суулгаж, мэдээлэл өгөх, тамирчдад туслах, допингийн эсрэг шинжилгээнд хамруулах зэрэгт 30 мянган сайн дурын ажилтан туслах аж. Зохион байгуулагчид хүнсний бүтээгдэхүүний 80 хувийг Францад үйлдвэрлэхээ амласан.  Энэ үеэр Парисын метроны тасалбарын үнийг нэмж дөрвөн евро болгохоор төлөвлөжээ. Олимпын нээлт, хаалтыг зохион байгуулах “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэн 78338 суудалтай. Бамбарын буухиад 24 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 5 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 8 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 21 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02