НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан 2023 оны аравдугаар сарын 12-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэн, НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар дэмжсэн. Улмаар НИТХ-аас тогтоол баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөн барьснаар захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулсан билээ. Тэгвэл тус хугацаанд Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлагын шинэ баг багц хуулийн хүрээнд 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулаад байгаа юм. Нийслэлийн удирдлагын багийн хийсэн онцлох ажлыг Хууль, эрх зүйн орчин, Тохижилт бүтээн байгуулалт, Хот, нийтийн аж ахуйн ажил, Нийтийн тээврийн парк шинэчлэл гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд танилцуулж байна.
1. Хууль, эрх зүйн орчин
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлууллаа. Энэ хуулийн хүрээнд 25 хуульд өөрчлөлт оруулсан. Тус хуулиар нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрс зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд:
Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд:
2. Тохижилт, бүтээн байгуулалт
-БГД-ийн 24 дүгээр хороо буюу “Алтай” хотхонд сургууль барих 8000 ам метр талбай
-БГД-ийн 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2000 ам метр талбай
-БГД-ийн 25 дугаар хороонд сургууль барих 4000 ам метр талбай
-БЗД-ийн 36 дугаар хороонд сургууль барих 4002 ам метр талбайг нийслэлд шилжүүлэн аваад байна. Эдгээр байршилд нийт 18002 ам метр талбайг шилжүүлэн авсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцүүлэн эхлүүлнэ.
3. Хот, нийтийн аж ахуйн ажил
Хот, нийтийн аж ахуйн 9 чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэн. Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүд
-Ногоон байгууламжийн арчилгаа,
-Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт,
-Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/,
-Гадна зар сурталчилгаа,
-Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/,
-Нохой, муур устгалын үйл ажиллагаа,
-Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ,
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх,
-Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг хариуцан ажиллаж эхлэв.
Энэ хүрээнд Хот тохижилтын газар, УБЗАА-ны албан хаагч, машин техник хэрэгслийг дүүргүүдэд хуваарилсан. Хот, нийтийн аж ахуйн ажлын зохион байгуулалтыг шинэчилснээр уг ажлыг илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах боломж бүрдэж байна.
Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслүүдийг худалдаж авлаа. Тодруулбал, экскаватор 7, бульдозер 6, авто самосвал 4, бутлагч 4, нягтаршуулагч 1, усны машин 2, пик-ап 1, чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг худалдан авсан юм.
Эзэнгүй муур, нохойн тоог цөөлөх
Эзэнгүй муур, нохойн тоог цөөлөх зорилгоор тэднийг түр асрамжлах байрыг бэлтгэж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 17-р хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгохоор засвар, тохижилтыг эхлүүлэн, барих багаж хэрэгслийг бүрэн бэлтгээд байгаа юм.
Мал гаргах
Суурьшлын бүсэд малын гаралтай өвчлөл гарах, тархахаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хориглосон бүсэд нэвтэрсэн малыг гаргах ажлыг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн, нийслэлийн 9 байгууллагын 80 гаруй ажилтан гүйцэтгэж байна. Өдгөө давхардсан тоогоор 1800 гаруй мал гаргаад буй. Малыг гаргасан ч хориглосон бүсэд дахин орж ирэх зөрчил их гардаг тул Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг шинэчлэн боловсруулж байна. Журам батлагдсанаар зөрчлийг бүрэн арилгах, мал аж ахуй эрхэлж буй иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчин, зохицуулалт бий болно.
4. Нийтийн тээврийн парк шинэчлэл
БНХАУ-ын "Юутон" үйлдвэрээс эхний 35 автобус 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирж, туха сарын 31-ний өдөр үйлчилгээнд гаргалаа. Түүнчлэн 2024 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 485 автобус шинээр ирж, үйлчилгээнд гараад байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд худалдан авч буй 600 автобус хоёрдугаар сарын 2-н гэхэд Улаанбаатар хотод бүрэн ирж, үйлчилгээнд гарах хуваарьтай байна. Мөн нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг арилган, дахин төлөвлөлтийг хийж, 105 чиглэлд 1075 автобус үйлчилгээ үзүүлэхээр болсон. Мөн нийтийн тээврийн сан байгуулж, төлбөрийн системийг шинэчлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна