СДМЭХ-ны Бага хурлын II хуралдаан боллоо


Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Бага хурлын II дугаар хуралдаан боллоо. Хуралдаан цахим хэлбэрээр явагдаж, 21 аймаг, нийслэлийн салбар хорооны 200 орчим баг хурлын гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд СДМЭХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Х.Булгантуяа эмэгтэйчүүдийн тэгш эрх, шийдвэр гаргах түвшин тэр дундаа УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Сайн засаглалыг бий болгоход эмэгтэйчүүд та бүхний оролцоо, үүрэг чухал” хэмээн тодотголоо. 

Цахимаар хийгдсэн хуралдаанд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар оролцож Монгол Ардын Намаас жендэрийн тэгш эрхийн асуудлаар хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцууллаа.Мөн энэ үеэр СДМЭХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга М.Мандхай тус холбооноос 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг танилцуулсан юм. 

2024 онд Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо үүсэн байгуулагдсан түүхт 30 жилийн ой болно. Үүнтэй уялдуулан СДМЭХ-ны дэд Ерөнхийлөгч, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа 30 жилийн ойг угтан хийгдэж байгаа ажил, зорилтыг танилцуулсан юм. 

СДМЭХ-ноос нийслэл, зүүн болон говийн бүсийн, төв, баруун бүсийн чуулганыг 2023 онд зохион байгуулсан бөгөөд энэхүү бүсийн чуулганд 21 аймаг, нийслэлийн 2000 гаруй эмэгтэйчүүд оролцож санал бодлоо илэрхийлж “Уриалга”, “Зөвлөмж” гаргасан билээ. 

СДМЭХ нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоотой, 96 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашиг, жендерийн тэгш эрхийг дээдэлсэн Социал Демократ үзэл баримтлалтай нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. 

Цахимаар явагдсан СДМЭХ-ны Бага хурлын II хуралдааны үеэр тус холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнд Б.Сүнжидмаа, С.Эрдэнэтуул нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд цахим санал хураалт явуулж олонхын саналаар дэмжлээ. 

2024 онд СДМЭХ-ны 30 жилийн ой болно. Энэхүү ойг энэ оны 10 дугаар сард тэмдэглэхээр боллоо. 

Эх сурвалж: Nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 4 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 5 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 9 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 11 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 11 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр