Давхардсан тоогоор 28800 ахмад гишүүнийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
-Баянгол дүүргийн МАН 10 мянга гаруй гишүүнтэй. Дүүргийн МАН-ын хорооны зүгээс жил бүрийн Сар шинэ болон Ахмадын баярыг угтан намын гишүүдийн төлөөлөл болсон ахмад гишүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ үеэр намын хорооноос хийж бүтээсэн ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа дүгнэн танилцуулдаг юм. Энэ хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд давхардсан тоогоор 28800 ахмад гишүүн болон дүүргийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж хэвшлээ
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн МАН-ын хорооныхон нэгдлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарьж хэвшлээ. Мод тарих арга хэмжээнд дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчид буюу Социал демкорат Монголын Ахмадын холбоо, Социал демкорат Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Социал демкорат Монголын Залуучуудын холбооныхон болон Баянгол дүүргийн 34 хороо тус бүрээс намын төлөөлөл болох 10 гишүүн нийт 360 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр мод тарьдаг билээ. Энэхүү уламжлалын дагуу дээрх бүрэлдэхүүнтэйгээр хавар, намрын улиралд тогтмол мод тарьж байна.
Намын Бусад хорооноос тогтмол туршлага судлан ажиллаж байна
Баянгол дүүргийн МАН-ын хороо жил бүр бусад аймгийн намын хороодтой туршлага судлах аяллыг намын бүтцээрээ зохион байгуулдаг уламжлалтай. Үүний дагуу Баянгол дүүргийн МАН-ын хорооны хамт олон 2021 оны зуны аяллыг баруун бүсийн Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд аймгаар, 2022 оны зуны аяллыг Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгаар, 2023 оны зуны аяллаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг гэсэн маршрутаар хийлээ. Энэ үеэр дээрх аймгийн МАН-ын хорооны байртай танилцахын зэрэгцээ дарга, тэргүүлэгчидтэй уулзаж, санал солилцож ажиллалаа.
Баянгол дүүргийн МАН-ын хороо аравдугаар сарыг “Тайлангийн сар” болгон зарлалаа
Баянгол дүүргийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн өргөтгөсөн тайлангийн хурлыг зохион байгууллаа. 2023 оны есдүгээр сарын сүүлийн хоногт нийт дөрвөн удаа болж өнгөрсөн бөгөөд тус хурлаар хороодод хийж байгаа бүтээн байгуулалт болон цаашид юунд анхаарч, хэрхэн ажиллах талаар санал солилцсон юм. Тус хуралдаанаас жил бүрийн аравдугаар сарыг “Тайлангийн сар” болгон зарлалаа. Ингэснээр цаашид намын тэргүүлэгчдийн тайлангийн өргөтгөсөн хурлын дараа нийт намын гишүүд, дэмжигчид болон дүүргийн иргэддээ хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байхаар товолсон юм. Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нийт намын гишүүд, дэмжигчид болон дүүргийн иргэддээ хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, намын гишүүддээ хүргэхээр тогтоод байна. Дүүргийн МАН-ын хороо 34 хорооноос 5545 намын гишүүнд тайлангаа тавьсан төдийгүй гишүүдээс санал шүүмж багагүй ирснийг дүүргийн намын хорооны тэргүүлэгчид сонсож, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хурлуудад нэг бүрчлэн сууж байхаар тогтлоо.
Дүүргийн МАН-ын хорооны даргын санаачилгаар 150 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг сурагчдын дунд зохион байгуулж хэвшлээ
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатарын санаачилгаар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 150 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдааныг тав дахь жилдээ зохион байгууллаа. Дүүргийн МАН-ын хорооны даргын хувиар уралдааныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Баянгол дүүргийн сурагчдын дунд тав дахь жилдээ зохион байгуулсан уралдааны хаалтыг хийлээ. Уг уралдаанд энэ жил 964 төсөл ирүүлснээс нэгдүгээр шатанд 60-ыг нь шалгаруулсан юм. Ингэснээр 60 оролцогчийг тодорхой хөтөлбөрийн хүрээнд чиглүүлэн бэлдэж дараагийн шатанд нь оролцуулснаас сүүлийн шатанд шилдэг 30 оролцогч шалгарч үлдсэн юм. Тэдгээрийн дундаас гурван оролцогчийг тодрууллаа. Жилээс жилд энэхүү уралдаанд оролцогчдын тоо, чансаа нэмэгдэж байна.
“Эрч хүч-эв нэгдэл” спорт тэмцээнийг зохион байгууллаа
Дэлхий нийтийг хамарсан ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан хөл хорионы дараа цөөнгүй хүнийг хамруулсан спортын тэмцээн уралдаан зохион байгууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 34 хорооны 675 гаруй тамирчныг хамруулсан спортын дөрвөн төрөлт нөхөрсөг тэмцээнийг дүүргийн Биеийн тамир спортын хороотой хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн спортын наадам маш өргөн бүрэлдэхүүнтэйгээс гадна өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрсөн юм. Тус спорт тэмцээнээр дамжуулан намын гишүүд, тэр дундаа намын залуу гишүүдийн урам зориг, идэвх санаачилгыг нэмэгдүүлснээрээ илүү үр дүнтэй бөгөөд ач холбогдолтой арга хэмжээ болов.
Намын хорооны шилдгүүдээ урамшуулан ажиллалаа
Баянгол дүүргийн МАН-ын хороо нь дотроо 34 хорооны намын хороотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр бусдыгаа манлайлсан шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд гадаадад аялах эрхээр шагнадаг уламжлалтай билээ. Үүний дагуу “Шилдэг хорооны намын хороо”, “Шилдэг үүрийн дарга” зэрэг зургаан номинацаар шилдгээ шалгаруулж ирсэн юм. Энэ хүрээнд 2020-2023 онд нийтдээ 17 хүнийг гадаадад аялах эрхээр урамшуулж ажиллалаа.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна