Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба 13 зорилт, 117 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ



Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн Засгийн газрын тайланг танилцууллаа.

Тус хорооны ажлын алба  өнгөрсөн онд бодлого, эрх зүйн орчин, тогтолцоо болон үндэсний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг  нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд 13 зорилт, 117 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулдаг Азийн эмэгтэйчүүдийн манлайллын ес дэх удаагийн хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй 70 гаруй эмэгтэйг хамруулсан байна. Түүнчлэн боловсрол, шинжлэх ухааны салбар болон барилга, хот байгуулалтын салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийн эхний үе шатанд, мөн Налайх дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээг хийжээ.  Мөн Ерөнхий сайдын захирамжаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын  хэсгийг байгуулсан байна.

УИХ-аас  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан нь эмэгтэй, эрэгтэй хүнийг эрх тэгш хөгжих, хөгжлийн үр шимээс эн тэнцүү хүртэх боломжоор хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөгжлийн зорилтыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал алхам болсон гэдгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр тодотгон хэллээ. Тэрбээр “Улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд УИХ түүхийн шинэ хуудсыг нээлээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэр дэвших хүйсийн квотыг энэ онд 30, 2028 онд 40 хувиар, сонгуулийн тогтолцоог холимог, жагсаалтыг 1:1 буюу эрэгтэй, эмэгтэй ээлжлэх байдлаар тусгасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жендэрийн үзэл баримтлалыг тусгаж, Жендэрийн үндэсний хорооны хуулиар хүлээх  чиг үүргийг тодорхойлсон” хэмээгээд энэхүү  эрх зүйн шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх, мөн сонгогчдын жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр дүнг Засгийн газар 50 хувьтай буюу “хэрэгжих шатанд” гэж үнэлж, цаашид хэрэгжүүлэх үндсэн асуудлаа тодорхойлсон байна. Холбогдох хуульд зааснаар Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг УИХ-д хоёр жил тутам тайлагнах, тайлан бэлтгэх ажлыг Жендэрийн үндэсний хороо үндэсний хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй байдаг аж. 

С.Аз


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22