Д.Амарбаясгалан: Монгол Улс 3.4 сая иргэндээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022-2023 оны ногдол ашиг олгоно


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээллээс товчлон хүргэж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. Нэг­дүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрд ногдсон 1072 хувьцаанд ногдол ашиг олгох асуудлыг ярилцлаа. Өнгөрсөн онд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилж, үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Мөн 2022 оны ногдол ашгийг хойшлуулах чиглэлийг өгсөн байдаг. Засгийн газар энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны жилийн эцсийн тайланг харгалзан үзэж, энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг шинээр бүртгэх тогтоолыг авч хэлэлцлээ.

2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувь нь төрийн мэдэлд буюу “Эрдэнэс Монгол” нэгдэлд, 18.44 хувьд нь ард иргэдэд 1072 хувьцаа хэлбэрээр, 0.6 хувь нь 487 үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцаа хэлбэртэй ногдож ирсэн. 

Энэ онд батлагдсан УИХ-ын аравдугаардугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн Монгол Улсын иргэдийг шинээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болгох шийдвэр гарсан. 

Ингэснээр 12 хүртэлх насны 893 мянган шинэ хувьцаа эзэмшигчтэй болсон. Үүний үр дүнд Засгийн газраас хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг зохион байгууллаа. Эцсийн дүнгээр Монгол Улсын нийт хүн амын 90 гаруй хувь буюу 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч болж байна.

Яагаад 3.4 сая иргэн гэж тодотгосны учир 2012 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Сайн хувьцаа” гарган ахмадууд, оюутан залуус, зарим төрийн албан хаагчид хувьцаагаа худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайн үед 385 мянган иргэн эзэмшлийн 1072 хувьцаагаа худалдсан. Тухайн үед нэгж хувьцааны үнэ 934 төгрөгөөр зарагдсан байгаа. Хувьцаагаа бүрэн болон хэсэгчлэн зарсан иргэдийн тоон мэдээ бий.

Монгол Улсын 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноор тус компанийн хувьцааны 73 хувь нь төрийн мэдэлд буюу “Эрдэнэс Монгол” нэгдэлд,  27 хувь нь 1072 хувьцаатай 3.4 сая иргэнд, 0.06 хувь нь үндэсний 487 ААН-ийн мэдэлд төвлөрч байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд төг­рөгийн цэвэр ашигтай ажил­ласан. Үүнээс нийт хувьцаа эзэмшигчдэд 351 тэрбум төгрөгийн ашиг ногдож байгаа. Улмаар нэг иргэнд 116 мянга, татвар суутгаад 104 мянган төгрөг ногдохоор болж байна. Иргэдийн ногдол ашиг 104 мянган төгрөг өнөөдрөөс (2023.01.31) эхлэн иргэдийн дансанд орно. Ингэхдээ 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө брокерийн компаниудад нээлгэсэн хувьцааны дансаар шилжин очно. Харин шинээр хувьцаа ззэмшигч болсон 12 хүртэлх насныхны ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орох юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 онд цэвэр ашиг урьд­чилсан байдлаар 3.2 их наяд төгрөг байна. Үүний 864 тэрбум төгрөг нь 3.4 сая иргэн тус бүрийн 1072 хувьцаанд байна. Нэг иргэнд ногдох мөнгөн дүн татварын өмнөх- дүнгээр 286 мянган төгрөг, татварын дараах дүнгээр 257 мянган төгрөг байх юм.

2023 оны жилийн эцсийн тайлан 2024 оны хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэнэ. Тайланд аудит хийсний дараа гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ удаа 1072 хувьцаатай иргэдийн 2022, 2023 оны ногдол ашгийн татварын дараах дүнгээр 361 мянган төгрөг байх юм.

Цаашид иргэд ногдол ашгаа заавал бэлэн мөнгөөр нь шууд авдаг биш дотоодын бонд гаргадаг, хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэдтэй хийсэн гэрээний үндсэнд санхүүжилт хэлбэрээр оруулдаг. Банкны хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц хэмжээний хүү төлөх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


2
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 10 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 16 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 17 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр