Бага Цагаан сар буюу өвлийн сүүл сарын гал тахилга


Монголчууд галыг өнө эртнээс эрхэмлэн дээдэлж, тахиж шүтэж иржээ. Гал тахих ёс, зан үйлийг ӨМӨЗО-д өнөөг хүртэл уламжлан хийж байна. Түүний нэг нь өвлийн адаг сарын 23, 24-ний гал тахилга юм. Монголчууд энэ өдрийг гал тахих өдөр буюу “Бага цагаан сар” ч гэдэг. Энэ өдөр гал тахих болсон шалтгааныг нэгэн домогтой холбон тайлбарладаг. Галын бурхан буюу тэнгэр гэж байдаг. Галын тэнгэрийг дээд тэнгэрийн хүү гэж үздэг. Жилд нэг удаа тэр хүү аав, ээждээ золгодог гэнэ. Золгохоор явдаг өдөр нь 23, ирдэг өдөр нь 24 юм. 23-ны тахилгыг үдшийн цолмонгоор эхэлдэг бөгөөд 24-ний үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм. Домог ёсоор жил жилийн сүүл сарын 23–нд галын тахилга тэнгэрт одож, орчлонгийн түмэн амьтны байдлыг хурмаст тэнгэрт айлтган мэдүүлдэг учиртай гэжээ.

Энэ өдөр үдшийн цагаан гэгээ тасарч харанхуй болон анхны од түгмэгц гэрийн эзэн хэт цахин гал гаргамагц уугисан уулыг гэрийн эзэгтэй тосож авч үлээгээд, сэвж хөгжөөн галаа ноцооход гэрийн эзэн цартай өвчүүг хоёр гардан авч, үүдний дотор талд дэвссэн шинэ тоног цагаан эсгий дээр гадагш хандан зогсоод, гурван удаа хурай хурай хурай гэж нар зөв хурайлаад, эргэж гал руу хандан бас гурван удаа хурайлан дусаал хэмээх тахилгын цацлыг адислуулан, гал тэнгэрийн билгүүн дүрсийг үүсгэн дүрсэлж, гал тэнгэрийн заллага айлтгадаг. Энэ үесэд галын сан уугиж байх бөгөөд лам галын сангийн судар уншиж байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 10 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 17 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 17 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр