Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина


Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Гэтэл тухайн байршилд 40 мянга орчим иргэн оршин суудаг. Иймд газар чөлөөлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд их хэмжээний барилгажилтын дүнд Улаанбаатар хотод олон том орон сууцны хороолол бий болсон. Тухайн хотхон, хорооллоос ажил, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв гэх мэт бусад газар луу чиглэсэн хөдөлгөөн нь түгжрэлийн гол шалтгаануудын нэг болдог. Тиймээс хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй байршлуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орц, гарцыг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна. Газраа чөлөөлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээлээ.

Чөлөөлсөн талбайд барих сургууль, цэцэрлэгийн тендерийг товлосон хугацаанд зарлах, аж ахуйн нэгжүүдтэй яаралтай зөвшилцөх, орц, гарцыг нэмэгдүүлэх, барилгын ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгүүдийн бүтээн байгуулалтад тулгарч буй асуудлыг түргэн шийдвэрлэж ажиллахыг Хотын дарга дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд даалгав.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 10 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 16 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 17 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр