​115 тэрбум ам.долларын төлөөх “дайн”



Үзэгчид телевиз, кино гэх мэт уламжлалт нэвтрүүлгээс стриминг рүү шилжиж байна. Алдагдлаа нөхөхийн тулд Холливуудын студиуд стриминг үйлчилгээг хөгжүүлсэн.   Өрийн дарам­таас үүдэлтэй асар том тэлэлт зах зээлд “стримингийн дайн” гэх шинэ өрсөлдөөнийг эхлүүлжээ. Ингэснээр энтертайнмент зах зээлд 115 тэрбум ам.долларын “дайн” өрнөж байна. Стриминг үйлчилгээний компаниуд бүрэн хэмжээний болон цуврал шинэ кино, контент бүтээхэд  2021 онд 72 тэрбум ам.доллар зарцуулсан.  Тэгвэл өнөөдөр салбарын зах зээл  115 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ жил “Уорнер Врос”, “Дисковери”, “HBO”, “Парамаунт”-ын алдартай цувралуудын эрхийг худалдаж авснаар “Нетфликс” контентын тоогоороо дээд амжилт тогтоож, шилдэг тоглогч боллоо. “Дисковери”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Заслав шинжээчидтэй уулзахдаа "Бид хөрөнгийн үнэ цэнээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ, орлогын урсгал бий болгож, үзэгчдийнхээ тоог өргөжүүлнэ" гэжээ. Хэдийгээр “Уолт Дисней” стримингийн “Дисней+” сувагтай ч зарим төслийн эрхийг гол  өрсөлдөгчдөө өгчээ.  Эрх худалдан авахаас гадна Шонда Раймс, Райан Мерфи нарын алдартай нэвтрүүлэгчтэй өндөр дүнтэй гэрээ байгуулсан. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд стриминг платформууд бизнесийн загвараа өөрчлөхөөс өөр сонголт үлдсэнгүй.  “Нетфликс”  стримингийн  дайнд ялсны давхар баталгаа бол хувьцааны өсөлт.  2023 оны дөрөвдүгээр улиралд хувьцаа нь 11 хувиар өссөнөөр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна. Арилжааны ашгаа хадгалж чадвал компанийн зах зээлийн үнэлгээгээ 20 тэрбум ам.доллароор өснө. Нэгэн цагт “Дисней” компанийн гүйцэтгэх захирал Боб Игерийн хэлснээр энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах нь гуравдагч ертөнцийн орнуудад цөмийн зэвсгийн технологи худалдахтай адилтгаж байсан. Холливудын жүжигчин, зохиолчдын ажил хаялтаас болж зарим бүтээл тасалдсаны дараа “Нетфликс” энэ жил контентод 17 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөлөө. Мөн шууд нэвтрүүлгийн бооцоогоо нэмж, спортын тоглолтуудыг шууд дамжуулах эрхийн төлөө өрсөлдөж байна.  Цар тахлын өсөлтийн дараа “Нетфликс”-ийн захиалагчдын тоо буурсан. Компанийн удирдлагууд зар сурталчилгаа, фран­чайзинд тулгуурлан хувьцаа эзэмшигчдийг татсанаар өрсөлдөгчдөө гайхширууллаа. 

“Майкрософт”-ыг тех­нологи, борлуулалтын түншээ болгосноор хамт­рагчдынхаа хүрээллийг богино хугацаанд тэлсэн. Франчайзын бодлогоо “Оддын дайн”, Марвелийн кино ертөнц, Жеймс Бондын эрхээр эхэлжээ.

Салхины чиг өөрчлөгдлөө

Судалгаагаар үзэгчдийн 34.4 хувь нь кабель телевиз, 34.8 хувь нь стриминг үйлчилгээг илүүд үзэж байна. Телевизийн сувгаас татгалзахад олон шалтгаан нөлөөлжээ. Салхины чигийг өөрчилсөн эхний шалтгаан бол хүссэн үедээ сонгож үзэх давуу тал. Стриминг платформ бол соёлын хүч. Тухайлбал, “Нетфликс”Европ даяар хамгийн алдартай үйлчилгээ бөгөөд Өмнөд Америк, Өмнөд Ази, Австралийн 78 улсад байр сууриа хэдийнэ  бэхжүүлжээ. Мексик, Их Британи, Герман, Бразил, Францад хамгийн олон үзэгчтэй “Нетфликс”-ийг  Марк Рандолф, Рид Хастингс нар 1997 онд Калифорни мужид үүсгэн байгуулжээ. Өдгөө  БНХАУ, БНАСАУ, ОХУ, Сириэс бусад улсад үзэх боломжтой стриминг үйлчилгээний гигант болсон. Гэхдээ төрөлх Хойд Америкийн зах зээлд хоёр дахь тоглогч болдог. Амжилтдаа эрдсэн “Нетфликс”-ийн гүйцэтгэх захирал Грег Петерс  “Ойрын 5-10 жилд кабелийн телевизүүд зах зээлээс арчигдана” гэж бардам хэлжээ. “Амазон прайм” Хойд Америк бас  Афганистанд хамгийн алдартай стриминг үйлчилгээ юм. Гэсэн хэдий ч энэ нь дэлхийн хамгийн их захиалагчтай хоёр дахь стриминг платформ биш. Тэгвэл “Кана Plus” 17 орон, Арабын 16 улсад “Shahid”, “Showmax” 15 улсын зах зээлд тэргүүлж байна. Харин “Дисней+” Энэтхэгт үзэгчдийн тоогоороо эхэнд бичигджээ. Энэ үзүүлэлт бол энтертайнментийн ертөнц стримингээр түгж “дайн” ширүүссэний гэрч юм.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө