Түүх бичиж буй “Их гурвал”


Домогт Роберт де Ниро, Леонардо ди Каприо, Лили Гладстоун нарын хослол  “Цэцэгт сарны алуурчид”киног шүүмжлэгчид онцлох болсон. Найруулагч Мартин Скорсезегийн эл бүтээл “Оскар”-ын 10 төрөлд өрсөлдөнө. Оклахома мужийн уугуул америкчууд 1920-оод онд газрын тосны томоохон ордуудыг илрүүлдэг. Тэд баяжиж, энэ хөрөнгө нь шунахай, шуналтнуудын анхаарлыг татна. “Уилльям хаан” гэгдэх Хейл ийм замаар баяжсан хотын хамгийн эрх мэдэлтэй нь. Тэр зээ хүүдээ гэр бүлийн хөрөнгө босгож өгөхийн тулд шударга, буяны үйлстэн мэт харагдахыг хичээдэг. Гэхдээ түүний дотор ямар хүн бодитоор оршин байгааг хэн ч төсөөлөхгүй. Аймшигтай алуурчны нууцлаг төрх нийгмийг  донсолгоно. Өргөн утгаараа “Цэцэгт сарны алуурчид” Америкийн түүхийг үргэлжлүүлэн харуулсан гайхалтай бүтээл.  Кино 206 минут үргэлжлэх ба этгээд найруулагч Скорсезегийн карьерынх нь хамгийн урт бүтээл юм. Хорон санаатнуудын гарт гэр бүлээ алдсан эмэгтэйг Лили Гладстоун дэлгэцнээ амьдруулсан. Тэрбээр “Оскар”-ын наадмын 96 жилийн түүхэнд шилдэг эмэгтэй дүрийн төрөлд нэр дэвшсэн анхны уугуул америк хүн болж байна. Энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртсэн билээ. Лили Гладстоун түүх бүтээх эсэх нь ирэх сарын 11-нд тодорхой болно. Тэрбээр 1986 оны наймдугаар сарын 2-нд Монтана мужийн Калиспелл хотод төрсөн. Лили Гладстоун Монтанагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн байна. Түүний найруулсан анхны кино  2012 онд “Jimmy P: Psychotherapy of a Plains Indian” нэрээр дэлгэцээр гарчээ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө