​ Г.Занданшатар: Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан ахмадуудын оролцоо монгол орны хөгжилд нэн чухал



УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа  хүндэтгэл үзүүлэн, хүлээн авч уулзлаа. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, монгол төрийн эрх барих дээд байгууллагад ажил амьдрал, залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан та бүхэнтэйгээ луу жилийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн 2023 онд УИХ-ын Тамгын газрын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгсөн юм. Тэрбээр УИХ 2023 онд 378  хууль, 121 тогтоолыг хэлэлцэн баталсан. Мөн энэ хугацаанд УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан 69 удаа, Байнгын болон дэд, түр хороо 287 удаа хуралдсан. Энэ бүхэнд УИХ-ын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа. D-parliament, D-өргөдөл нэгдсэн системүүдийг ашиглан иргэд, олон нийт хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байна. Мөн ОУПХ-той  хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн улс орнуудын парламентаас Монголын УИХ анх удаа хийсэн гэдгийг энд дурдъя гээд 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хүч нөөцөө дайчлан, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг тодотголоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ  төрийн эрх барих дээд байгууллага УИХ, түүний Тамгын газарт ажиллаж, залуу насаа төрийн хууль тогтоох үйл хэрэгт хоёргүй үнэн сэтгэлээр зориулсан та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхлөө. УИХ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх цаг ирж байна. Цар тахлын амаргүй цаг үед УИХ үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тухайн цаг үед УИХ үйл ажиллагаагаа нэг ч хоног тасалдуулалгүй явуулж чадсан. Ийнхүү цахим парламентын цоо шинэ дэгийг бүтээж, ОУПХ дэлхийд жишиг болохуйц ажилласан гэж дүгнэсэн. Эрх зүйн шинэчлэл хийх, хүний эрхийг дээдлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, “Гурван D” буюу цахим парламент болох зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж, томоохон үр дүнд хүрсэн. Бүхэлд нь дүгнэж хэлбэл энэ удаагийн парламент шинэчлэлийн парламент байж чадсан гээд хяналт шалгалтын хуулийн хүрээнд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийж, “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гээд нийгмийн эргэлзээ, бухимдлыг төрүүлсэн хэргүүдийг ил болгож, ард түмний “мэдэх эрх”-ийг хангасан тухай хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрбээр цааш нь, нийгэм ихээхэн бухимдалтай, өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа оноогоо дэнсэлсэн, буруу булхайг илчлэн шүүмжилсэн цаг үе тохиож байна. Энэ бол төрийг удирдах үйл хэрэгт ард түмний оролцоо эрс идэвхжиж, хяналтын тогтолцоо ард нийтийн мэдэлд шилжиж байгаагийн илрэл юм. Нөгөө талаар тогтолцооны болон үйл ажиллагааны алдаа, сургамждаа дүгнэлт хийх, түүнийг засан сайжруулах чиглэлээр төр, засаг ч ихээхэн санаачилга өрнүүлэх боллоо. Энэ бүхэн нэг зүгт нийлж, нэгдсэнээр Монгол орон цэгцрэх цагийн босгон дээр иржээ гэсэн итгэлийг төрүүлж байна гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, аливаа асуудлын мөн чанарыг зөв оновчтой харж, гарц шийдлийг олж, шийдвэрлэх талаар ихээхэн туршлага, мэдлэг хуримтлуулсан Та бүхний оролцоо энэ үйл хэрэгт ч нэн чухал шүү гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна гэв. Түүний дараа ахмадуудаа төлөөлж, Монгол Улсын баатар, 2004-2008 оны УИХ-ын гишүүн асан Ж.Гүррагчаа, УИХ-ын Тамгын газарт олон жил удирдах албан тушаал хашин ажиллаж байсан Ж.Нарантуяа нар үг хэллээ. Тухайлбал, Ж.Гүррагчаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өргөн бүрэлдэхүүнтэй парламентыг байгуулах том сорилтын өмнө ирж байна. Мөн нутаг дэвсгэрийн том төлөөллөөс сонгогдох хариуцлагатай төрийн түшээг бид сонгох учиртай. Энэхүү сонголтоо зөв зохион байгуулж хийх нь чухал юм. Мөн өнөөгийн парламент нийгмийн бухимдлыг тайлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, тодорхой ахиц гаргаж байгаад талархаж байна гээд Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 3 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 4 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 4 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 8 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 10 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 11 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр