Мэндчилгээ


Эрхэм хүндэт ахмад буурлууд, МАН-ын ахмад гишүүд, дэмжигчид ээ!

Та бүхэндээ XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн мэнд дэвшүүлж, ирж буй онд элэг бүтэн, төвшин амгалан, үр хүүхэд, ач үрс, айл хотлынхоо хүндэтгэлийг хүлээн, алтан сургаал, амьдралын баялаг туршлагаараа залуу хойч үедээ түшиг, нөмөртэй, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн олж авч баталгаажуулах, хөгжүүлэх, ардчилсан засаглалын үндэс болсон шинэ Үндсэн хуулийг батлан мөрдүүлэхэд залуу насныхаа эрч хүч, итгэл үнэмшлийг зориулсан МАН-ын гишүүн, дэмжигчид, өнөөгийн ахмадууд манлайлан түүхэн ололтуудад хүргэсэн нь маргашгүй үнэн билээ.

Дэлхий даяар сүүлийн олон арван жил болоогүй өөрчлөлтүүд гарч улс үндэстэн бүр цаашдын хөгжил, дэвшил, оршин тогтнохуйн нөхцөл байдлаа шинжин тодорхойлж байна. Монгол Улс дунд, урт хугацааны тогтвортой, залгамж чанартай хөгжлийн үзэл баримтлал, бодлогоо батлан, түүнийг хэрэгжүүлэх арга, замаа тогтоох эрх зүйн шинэчлэлийн үндэс сууриа тавилаа. Түүхийн нэн хариуцлагатай энэ үед манай ахмадууд улс Монголынхоо хувь заяаг хөтлөх бодлого, шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Бид ахмадын амьдрал, халамж, асаргаа, хөдөлмөр эрхлэлтийн хуримтлагдсан олон асуудлыг эдийн засгийн хүч боломжоо ашиглан шат дараатайгаар шийдэж байна. МАН санаачлан төрөөс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээг гүнзгийрүүлэн хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэн баталгаажуулах зорилгоор УИХ-д лобби бүлэг байгуулагдан манай холбоо, Монголын ахмадын холбоо, ХНХЯ-тай хамтран хуулийн төслүүдийг боловсруулан бэлдэж байгаа бөгөөд  тэдгээрийг удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Ингэснээр нийгэм, эдийн засгийн амьдралд ахмадын оролцоог нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодитой, эерэг өөрчлөлт оруулна гэж үзэж байна.

Ирж буй луу жилд төрийн бодлого, шийдвэр гаргахдаа шинэ нөхцөл зохицуулалтаар ажиллах УИХ-ын нэн харуцлагатай сонгууль болно.

Энэ сонгуульд МАН-ын ахмад гишүүд, сонгогчид, манай нийт ахмадууд та бүхнийгээ үндэсний эрх ашиг, өнөө, ирээдүй, хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө санал, бодлоо тунгаан нэгтгэж, идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та нар маань Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

                Монгол Улсын Их Хурлын  Төрийн байгуулалтын  байнгын хорооны дарга,

                МАН-ын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны тэргүүн Н.Энхболд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 4 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 4 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 8 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 11 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 11 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр