2020-2024 он парламентын эрх зүйн шинэтгэлийн жил боллоо


Мэндчилгээ

Та бүхэндээ хаврын тэргүүн сарыг угтан мэндчилж, дөрөв дэх удаагийн тайлангаа өргөн барьж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш иргэд та бүхэнтэйгээ ойр байж, хүндээ хүрсэн бодлогыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж ирлээ. Газар тариалангийн бүс нутгийн дэд бүтэц, зам харилцааг сайжруулах замаар эдийн засгийн үзүүлэлтийг өсгөх боломжтой. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шат шатны төрийн байгууллагын уялдаа холбоо, гадаад харилцааг хөгжүүлэн хөрөнгө оруулалт татах ажилд анхаарал хандууллаа. Үүний зэрэгцээ нийгмийн салбар бүрд хүрч ажиллахыг хичээж ирснийг энд онцлон дурдъя. Өнгөрсөн хугацаанд 21 хуулийн төсөл санаачилж УИХ-аар 17 хууль, УИХ-ын тогтоолыг баталж, дөрвөн хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх шатандаа явна. Түүнчлэн 40 ажлын хэсэг, гурван лобби бүлэгт орж ажиллав.

Өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд УИХ ээлжит долоон удаа, ээлжит бус чуулган хоёр удаа чуулж, ажлын 578 өдөр нийт 249 удаа хуралдаж 1953 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнээс бие даасан хууль 127,  УИХ-ын тогтоол 377, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1358 хууль, Олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц 59, хүчингүй болсонд тооцох тухай хууль 32-ыг тус тус хэлэлцэн батлав.

Энэ хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр улс орон бүрд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүндхэн шалгуурыг туулж төр засаг болон иргэд хамтын хүчээр аюулт цар тахлыг хохирол багатай өнгөрүүллээ. Тухайн үед парламентын зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч ажилласан билээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулснаар Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчид, Засаг даргад засаглал, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэн олгох суурь тавигдав. Мөн Боловсролын багц хууль, банк, шүүх, соёл, музей, кибер аюулгүй байдал, органик бүтээгдэхүүний тухай зэрэг хуулийг шинэчлэн найруулж батлуулсан нь эрх зүйн шинэчлэлийг дорвитой хийсэн байна гэж үзэхээр байна. Засгийн газар болон УИХ-ын гишүүдтэй нягт хамтран ажиллаж байна.

Мөн Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай “Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий түр хороо, “Оюутолгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж санал дүгнэлт гаргалаа. УИХ-ын түр хороо, Засгийн газар олон сар ажилласан хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж 34 хувьд ногдох Монгол Улсын өрийг тэглэх, Дубайн гэрээ гэгдэх бичиг баримтыг цуцалж байгаагаа илэрхийлсэн түүхэн үйл явдал боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар Сайхан сум дахь “Цемент шохой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж тус үйлдвэрийг төрд буцаан авах, Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж тодорхой санал дүгнэлтийг гаргав.

Улсын төсөв хэлэлцэх бүрд байнгын хороо, ажлын хэсэгт орж ажиллан санал, шүүмж өгсний дүнд өнгөрсөн дөрвөн жилд дараах хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн байна.

•2021 онд Сэлэнгэ аймагт 34 төсөл, арга хэмжээнд 47.2 тэрбум төгрөг

•2022 онд 54 төсөл, арга хэмжээнд 112.6 тэрбум төгрөг

•2023 онд 36 төсөл, арга хэмжээнд 122.1 тэрбум төгрөг

•2024 онд 49 төсөл, арга хэмжээнд 183.5 тэрбум төгрөг

•Улсын нэгдсэн төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд 178.3 тэрбум төгрөгийг батлуулсан байна. Үүний дэлгэрэнгүйг та бүхэн эдийн засаг бүлгээс унших боломжтой.

Миний зүгээс санаачлан хэрэг­жүүлсэн ажлуудаас дурдахад аймгийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багш нарт тоног төхөөрөмж, Эрүүл мэндийн тоног төхөөрөмж, Хөдөө аж ахуйн агро парк, төмс хүнсний ногооны зоорь, 500 тн, 1000 тн, гурван суманд соёлын төвийн барилга зэрэг чухал шаардлага бүхий төсөл арга хэмжээнүүдийг батлууллаа. Алтанбулаг сумыг жишиг сум болгох, Алтанбулаг боомт, Сант сумын Ивэн голын боомтын үерийн хамгаалалтын барилга байгууламж, Алтанбулаг сумыг цэвэрлэх байгууламжтай холбох бохир ус зайлуулах шугамын барилгын ажил, “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын татаас хөрөнгийг нэмэгдүүлж 1.4 тэрбум болгох, аймгийн төвийн дулааны зуухны шинэчлэлийн ажил, Орхонтуулын төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил зэрэг төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгууллаа. “Зам дагаж хөгжил” гэж Ерөө сумаас Бугант чиглэлийн  27.8 км хатуу хучилттай авто зам, Хушаат сумыг улсын чанартай авто замд холбох, Сүхбаатар, Мандал, Баруунбүрэн, Хүдэр, Цагааннуур сумын төвийн авто замын барилга угсралтын ажил, Баруунбүрэн-Орхонтуул-Цээл, Угтаал-Баянхангай чиглэлийн 192 км авто замын зураг төсвийг хийлгэх хөрөнгө оруулалтыг тус тус шийдвэрлүүллээ.

2021 онд Сэлэнгэ аймгийн ерөн­хий боловсролын 35 сургуульд Био­логийн иж бүрэн лабораторитой бол­гох хөрөнгө оруулалт, 2022 оны тө­сөвт физик, химийн лабораторийн хэ­рэглэгдэхүүн, хөдөлмөрийн каби­нет, Сайхан сумын хоёр сургуульд Баг­шийн хөгжлийн өрөө, цэцэрлэг сур­гуулиудын хэрэглэгдэхүүнийг хувийн зардлаар шийдвэрлэн, мөн цаашлаад цэцэрлэгүүдэд “Steam” тоглоомын төсөл хэрэгжүүлээд эхэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар тогтоолоор “Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Шаамар сум дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь политехник коллеж” болгон өөрчлөх шийдвэр гарснаар Сэлэнгэ аймагт ХААИС байгуулах ажлын эхлэлийг тавьж ТЭЗҮ хийлгэх зардлыг төсөвт тусгуулан зураг төсөв хийлгэсэн болно. Орон нутагт жил бүр уламжлал болгон “Сэлэнгэ марафон”, “Super seanc Selenge”, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Лигийн тоглолт”, “Эмэгтэйчүүд хамтдаа” чуулга уулзалт, “Сорхугтан хараа” ТББ-аас зохион байгуулдаг “Одонтой ээжүүд одонгоо зүүцгээе”, “Номын баяр” зэрэг арга хэмжээг ивээн тэтгэж зохион байгуулж ирлээ.

Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамтаар улсын хэмжээний төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадаа байрладаг 815 модон жорлонг орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох санал гаргаж, санхүүжилт 160 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн тогтоолын хэрэгжилтэлтэд хяналт тавих ажлын хэсэгт орж ажиллаж байна.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласнаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх” асуудлыг шийдвэрлэсэн нь дээрх хугацаанд төрсөн болон Монгол Улсын харьяат болсон иргэн нь 1072 хувьцаа эзэмшиж ногдол ашиг авах суурь нөхцөл тавигдлаа.

Миний бие хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, зөрчигдөхөөс сэргийлж, нийгмийн шударга ёсыг бий болгох, бүгдийг тэгш хамарсан, адил тэгш боломж олгосон, чанартай, насан туршдаа суралцахуйц, бүх нийтийн боловсролыг дэмжин, нээлттэй хариуцлагатай, авлигаас ангид засаглалыг төлөвшүүлэх, нийтийн сайн сайхныг цаг ямагт эрхэмлэн, тэгш бус байдлыг бууруулах нийгэм эдийн засгийн бодлогоор чинээлэг дундаж давхаргыг тэлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж, үндэсний язгуур соёл, хэл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншлийн шилдэг өвийг хадгалан хамгаалж уламжлан хөгжүүлэхэд сэтгэл оюунаа дайчлан ажиллаж байна.

Төр улс амгалан, түмэн олон энх байх болтугай᠋! Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22