Европын холбооны удирдагчид Украинд шинэ санхүүжилт олгох эсэхээ өнөөдрийн уулзалтаар шийднэ. Үүнийг эсэргүүцсэн Европын фермерүүд Брюссельд жагсаж байна. Тэд Брюссельд трактортой жагсан дээд хэмжээний уулзалт болж буй Европын парламентын ордон руу өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Хэдийгээр Европын холбооны газар тариалангийн асуудал дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх чухал биш ч жагсагчид шахалт үзүүлэхийг зорьж байна. Тариаланчид татвар, байгаль орчны хязгаарлалтаар боомилж, гадаадаас шударга бус өрсөлдөөн, тэр дундаа Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хямд нийлүүлж байгааг эсэргүүцжээ. Мөн Европын хамтын нийгэмлэгийн хөдөө аж ахуйн бодлогыг зохицуулдаг дүрмийг сулруулахыг уриалсан юм. Газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын комисс фермерүүдэд тариалангийн талбайн дөрвөн хувийг биологийн олон янз байдлын зорилгоор уриншгүй буюу үржил шимгүй байлгахыг шаардсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна