“Старлинк" Монгол дахь үйлчилгээгээ энэ сард нээнэ


ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Элон Маскийн удирддаг “SрасеХ” компанийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ. “SрасеХ” компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзсан уулзалтын үеэр “Старлинк”-ийн Монгол дахь үйлчилгээг энэ сарын 26-ны өдөр Испани улсын Барселона хотноо зохион байгуулагдах Дэлхийн үүрэн холбооны конгресс (ММС)-ын үеэр албан ёсоор нээхээр тохиролцсон байна. “Старлинк” компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд, Япон, Филиппин зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын өндөр хурдны интернэтийн сүлжээг бий болгочихоод байгаа юм. Тус төслийг Монгол Улсад хэрэгжүүлснээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрд интернэт хэрэглээ хангагдах төдийгүй гамшгийн үед, онцгой байдлын үед мөн малчин тариаланч, тээвэрчид, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд онц чухал ач холбогдолтой гэж үзэж буй. Мөн Франц улсын Таллес Алениа компанитай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж буй үндэсний хиймэл дагуулыг 2027 онд “SрасеХ” компаниар хөөргөх гуравласан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тогтжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 10 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 10 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 15 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 17 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 17 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр