Мэдлэг Монголын баялаг


Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд УИХ-ын гишүүн

Ч.Ундрам оролцсон бөгөөд нэгдүгээр хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулалцсан УИХ-ын гишүүдийн нэг юм.

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь”

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэ­лэл­цүүлгийг санаачлан Тө­рийн ордонд 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулжээ. Хэлэл­цүүлгийн хүрээнд төрөөс боловсролын салбарт ба­римт­лах бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол олгоход анхаарах, багшийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад чиглэх ёстой гэдэгт хэлэл­цүүлэгт оролцсон талууд са­нал нэгдсэн юм.

“Үндэсний боловсролын хөтөлбөрийг сайжруулах, хэрэгжүүлэх нь”

 

Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх­цэцэгийн хамт хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг “Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний сургалт” сэдвийн хүрээнд  Төрийн ордонд 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр хөрвөх чадвартай, олон улсын хэмжээнд ажиллах боломжтой, мэдлэгийг олж, өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй иргэнийг бэлдэхэд гадаад хэл, тэр дундаа англи хэл нэн шаард­­ла­гатай. Тиймээс өнөө­гийн сургалтын арга барил, хөтөлбөрийг хэрхэн сайжруулах, үр дүнтэй болгох вэ гэдэг агуулгын хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Гадаад хэлийг эх хэл, үндэсний хөтөлбөрийн онцлогтой хэр­хэн нягт уялдуулах, хүүхдэд ямар арга барилаар хүргэх вэ гэдгийг ч онцгойлон авч үзэх шаардлагатай талаар ярилцсан байна.

“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь”

УИХ-ын дарга Г.Зандан­шатарын ивээл дор УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнх­цэцэг, Х.Ганхуяг, Г.Амар­түвшин, Г.Дамдинням нарын хамтран зохион байгуулсан “Үндэсний ерөнхий боловс­ролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт гурав дахь удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбат, Н.Алтанхуяг нарын гишүүд, БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны хүмүүс, АНУ, Европын холбоо, ХБНГУ, ИБУИНВУ, БНЭУ, Япон улсын Элчин сайд нар оролцлоо. Мөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, МСҮТ, Хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөллүүд оролцон ерөнхий боловсролд тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцжээ.

Сэлэнгэ аймагт хийсэн ажил, бүтээн байгуулалт

Бүтээн байгуулалт

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнд насан туршийн боловсролын төв байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгуулжээ. Түүнчлэн аймгийн Сайхан сумын нэг, хоёрдугаар сургуульд өөрийн хөрөнгөөр багш хөгжлийн өрөө байгуулан хүлээлгэн өгсөн байна. Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд “ЕБС 2023” сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулжээ.

Smart education

“Мобиком” корпорацтай хамтарч хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой “Smart education” төслийг Сэлэнгэ аймагт эхлүүлэн 50 хүүхдэд ухаалаг гар утас, жилийн дата эрхтэй шинэ дугаар, “Чинбатын Ундрам” хөгжлийн сангийн нэрэмжит гарын бэлгийг гардуулав.

Цахим сургалт

Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн төгсөх ангийн 1167 сурагчийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх цахим сургалтыг зохион байгуулж хамгийн өндөр оноо авсан 13 сурагч, зургаан багшид тэтгэлэг, урамшуулал гардуулав.

Биологийн иж бүрэн лаборатори

Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 30 сургуулийг биологийн иж бүрэн лабораторитой болгох хөрөнгө оруулалтыг тусгуулан 56 нэр төрлийн хэрэглэгдэхүүнийг нийлүүлсэн ба 2022 оны төсөвт Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулийг физик, химийн лабораторийн хэрэглэгдэхүүнээр хангах хөрөнгө оруулалтыг тусгуулан нийлүүлээд байна.

Steam kinder

Шимт буюу Steam kinder хөтөлбөрийг Сүхбаатар сумын нэгдүгээр цэцэрлэг, Мандал сумын гуравдугаар цэцэрлэгт хэрэгжүүлэв.

Тоног төхөөрөмжийн шинэчлэл

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант сумын ЕБС,

Сүхбаатар сумын наймдугаар цэцэрлэг, Баруунбүрэн сумын 25 дугаар цэцэрлэг, Орхон сум, Ерөө сумын Бугант тосгоны цэцэрлэгийн тохижилт, зарим тавилга, тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн байна.

Илүү их уншъя

Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангийнхантай хамтарч “Илүү их уншъя” уриан дор “Номын баяр 2023” арга хэмжээг санхүүжүүлэн амжилттай зохион байгуулав.

Сургуулийн дотуур байрны зөөлөн эдлэлийг шинэчилжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 12 анги танхимын нийт 225 сурагч ширээ сандалгүйгээс тус сургууль есдүгээр сарын 1-ний өдөр сурагчдыг хүлээн авах боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэн байсныг салбарын сайдад уламжилж шуурхай шийдвэрлүүлэв. Түшиг сумын сургуулийн дотуур байрны зөөлөн эдлэлийг шийдвэрлэж өглөө.

Super sviens Selenge

Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухааны кабинет байгуулсны дүнд шинжлэх ухааны бүтээлийн “Super sviens Selenge” уралдааныг анх удаа зохион байгуулахад 330 гаруй сурагч, 40 багш хамрагдсан байна.

Товчхон

  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны урилгаар 2021 оны тавдугаар сард Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сурагч, эцэг эхчүүдэд зориулан “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвийн хүрээнд цахим зөвлөгөөг хоёр өдрийн турш хүргэсэн байна.
  • Япон, БНСУ, БНХАУ-д  2021  оны дөрөвдү­гээр сард суралцсан монгол залуустай хамт­ран “Гадаадын их дээд сургуульд тэтгэ­лэгтэй сурал­цах боломж” сэдвээр өсвөр насны су­рагч­дад зориулсан цахим хоёр дахь зөвлөгөөг хүргэжээ.       
  • Tөрийн болон орон нутгийн өмчийн цэ­цэр­лэг, ерөнхий боловсролын сургууль, мэр­гэжлийн боловсрол, сургалтын байгуул­лагын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуу­лал олгох зохицуулалтыг шинэчлэн хэрэг­жүүлж байна.
  • Хөгжлийн бэрх­шээл­тэй хүүхдэд сур­гуулийн өмнөх боловсролын үйл­чилгээ үзүүлж буй 331 багшийг мэргэшүүлэх сур­галтад хамруулав.
  • 2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон.
  • “Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөр /2021-2024/, “Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
  • Дээд  боловсролын сургалтын байгуул­лагын тусгай зөвшөөрөл, сургалтын зээл, тусламж, тэтгэлгийн бүртгэл, сонгон шалга­руулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэв.
  • Цэцэрлэг болон ерөн­хий боловс­ро­лын сур­гуулийн багш нарыг эрүүл мэн­дийн нэмэлт үзлэг оношилгоонд хамруулжээ.

 

Мэдээ, мэдээлэл

Эмэгтэй инженер, технологич, эрдэмтэн, математикчдын нэгдсэн холбооны чуулганд оролцлоо

 

Монголын эмэгтэй инженер, технологич, эрдэмтэн, математикчдын нэгдсэн холбооны V чуулган 2020 оны аравдугаар сарын 31-ний өдөр Дархан хотноо “Боловсрол, шинжлэх ухаан, технологи” сэдвийн хүрээнд боллоо. Тус чуулганд УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам, МЭИТЭМНХ-ны  Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Ариунболор болон эмэгтэй инженер, технологич, математикчдын төлөөлөл болох 200 орчим бүсгүй танхимаар болон онлайнаар оролцов. УИХ-ын гишүүн Ч.Ундрам уг чуул­ганд “Үндэсний боловсролын тогтолцоог хү­чир­хэгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. “Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй” уриан дор “Асуудал, шийдэл” сэдэвт харааны бэрх­шээлтэй залуучуудын хэлэлцүүлэг мөн энэ үеэр болов.

 

Орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгожээ

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамтаар улсын хэмжээний төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадна байрладаг 820 орчим модон жорлонг орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж­тай болгох санал гаргасан юм. Тэрбээр өөрийн дэвшүүлсэн саналаа ажил хэрэг болгохоор 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйллдвэр” ТӨҮГ-аас гаргуулахаар шийдвэрлүүлжээ. УИХ-ын тогтоолоор санхүүжилтийг нь шийдвэрлэсэн энэхүү ажлын үр дүнд Монголын ирээдүй болсон сурагчид эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлсэн байна.  

 

“Equal education” төсөл үр дүнгээ өгөв

 

Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 35 сургуулийн төгсөх ангийн сурагчдыг цахимаар элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх сургалтыг “Equal education” төслийн хүрээнд математик, хими, физик, түүх, нийгмийн ухаан, англи хэл, монгол хэлний хичээлээр зохион байгуулав. Сургалтад идэвхтэй хамрагдаж ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 13 сурагч, ангиараа хамгийн өндөр дундаж оноо авсан ангийн зургаан багшид “Чинбатын Ундрам” хөгжлийн сангийн нэрэмжит тэтгэлэг хүртээж, батламж гардуулжээ. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 7 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 11 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 13 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 14 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр