"Нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр" -т зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ


Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн болон Дэвшилтэт социал демократ клуб хамтран Нийгмийн шударга ёсны дэлхийн өдрийг тохиолдуулан “НИЙГМИЙН ШУДАРГА ЁС” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Өлсгөлөн, ядуурал, боловсрол, орлого, хөдөлмөрийн тэгш бус байдал зэрэг нь хүнийг урт хугацаанд тайван амгалан амьдрахад үргэлж саад болж байдаг хүчин зүйлс юм. Иймээс улс орон дотооддоо болон дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад, амар тайван амьдралыг бэхжүүлэхэд нийгмийн шударга ёс гол цөм болохыг онцолж НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн хоёрдугаар сарын 20-ны өдрийг Нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр (World Day of Social Justice) болгон зарлаж, дээрх сорилтуудад анхаарлаа хандуулахыг дэлхийн улс орнуудад уриалсан. Энэхүү өдрийг 2009 оноос хойш дэлхийн олон оронд тэмдэглэж байгаа бөгөөд ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн хэвшилд тогтвортой ажлын байр бий болгох, нийгмийн хамгааллын тогтолцоог хөгжүүлэх, тэгш бус байдал, баялгийн тэгш бус хуваарилалт, нийгмээс ирэх бүх төрлийн гадуурхалттай тэмцэх зэргээр нийгэмд шударга ёсыг тогтооход шаардлагатай арга хэмжээг авах талаар олон нийтийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж, уриалга гаргаж тэмдэглэдэг байна. Нийгмийн шударга ёс бол ардчилсан нийгмийг байгуулах суурь асуудал бөгөөд нийгмийн шударга ёсыг тогтооход хүн нэг бүр хувь нэмрээ оруулж чадах юм.  

Бид үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлсэн Олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандаас тодруулга авсан билээ. 
Нийгмийн шударга ёсны өдрийг дэлхий даяар яагаад тэмдэглэх болсон бэ гэдэг асуулт гарах нь зайлшгүй. Анх 1995 онд ажилгүйдэл, ядуурал, жендэрийн тэгш эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал гэх мэт нийгмийн эмзэг асуудлаар дээд хэмжээний уулзалтыг Копенгагенд зохион байгуулсан байдаг. Тус уулзалтаас үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө гаргасан. Ингээд 2007 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62 дугаар чуулганаар хоёрдугаар сарын 20-ны өдрийг Нийгмийн шударга ёсны өдөр болгон тэмдэглэж байя гэдэг шийдвэр гарч 2009 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. Хэдийгээр дэлхий дахин хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн ч нийгмийн шударга байдал тэгш бус байгаа. Эртний Грек, Ромын сэтгэгчдийн үед Аристотель, Платон гээд философичид  энэ нийгмийн асуудлыг ярьдаг байж л дээ. Тэр үеэс хойш энэ эдийн засгийн тэгш бус байдал, нийгэм дэх хүйсийн тэгш харилцаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх өөрчлөгдсөн зүйлгүй алдагдсан хэвээрээ байгаа тул хүн төрөлхтөн үүнийг ярих ёстой, шийдэх ёстой юм байна, магадгүй зарим улс орны хувьд ахиц дэвшил гарсан байж болох тул үнэлж, дүгнэдэг өдөр юм. Жишээ нь, эдийн засгийн шударга бус байдал гэхэд л дэлхийн хүн амын 50 хувь нийлээд дэлхийн нийт орлогын дөнгөж найман хувийг эзэлж байхад хамгийн баян дээд давхаргын хүмүүс дэлхийн нийт орлогын 50 хувийг эзэлж байх жишээтэй. Нэмээд хүйсийн тэгш харьцааны асуудлыг сөхөж ярих ёстой. Хүйсийн тэгш байдлыг хангах ажил өнөөгийн хурдаар явах юм бол 135 жилийн дараа эр, эм хүмүүс эдийн засаг, улс төрийн байдал болоод бусад асуудалд тэгш боломжид хүрнэ гэсэн судалгаа байдаг. Энэ тал дээр Монгол Улсад ахиц дэвшил гарсан зүйлс бий. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо олон болсон гэх мэт. Энэ бүх ахиц дэвшил, алдаа оноогоо дэнслэн дүгнэх ийм өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэн зохион байгуулж байгаа бөгөөд  “Тогтвортой хөгжил” салбар клуб энэ өдөрт зориулж гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн нь тэдний анхны олон нийтэд чиглэсэн ажил болж байгаа юм. 


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 7 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 11 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 13 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 14 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр