Мэндчилгээ


Эрхэмсэг гоо эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүд ээ,

Өнгөрсөн, одоо, ирээдүй бүх цаг үед өрх гэрийнхээ сайн сайхан амьдрал, улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эмэгтэй хүний, эх хүний оройлон түүчээлсэн түүхэн үйл явдал, гарамгай амжилтын түүх үргэлжилсээр байна. Эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшилд гар бие оролцож сэтгэл, оюунаа зориулан, үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. 
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн эрхийг бүх талаар баталгаажуулан,  улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш оролцуулах, тэдний эрхийн төлөөх тэмцлийг шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэх онцгой өдөр билээ. 
Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулж, илүү сайхан маргаашийг бий болгох их үйлсэд эмэгтэйчүүд та бидний зориг тэвчээр, ур ухаан нэгэн бат багана болон өрх гэр болоод улс орныхоо хөгжил, дэвшилд оруулах хувь нэмэр улам бүр өсөн нэмэгдсээр байна. 
Энэ цаг үед та бид охид, эмэгтэйчүүдийн манлайллыг улам дэмжиж, аливаа түвшинд эрхээ зөрчүүлэхээс урьдчилан сэргийлж, айх айдасгүй, амар амгалан орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээх нь хамгаас чухал юм. 
 Монгол Улсын Засгийн газраас хүн амын өсөлтийг дэмжих, амьжиргааны түвшинг сайжруулах чиглэлээр нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Тогтвортой хөгжлийн зорилт болох хэнийг ч орхигдуулахгүй байх, ялангуяа охид, эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалах, дэмжихэд онцгой анхааран ажиллаж байна. Эмэгтэйчүүд та бидний хамтын ажиллагаа, идэвх санаачилга, оролцоо аль ч түвшинд, аль ч үйл хэрэгт чухал гэдгийг онцгойлон тэмдэглэе.
2023 онд Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн төлөөллийн чадамжийг сайжруулах чиглэлд онцгой манлайлал үзүүлж, түүхэн дэвшилтэт шийдвэрүүдийг гаргасан билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуу­лиараа баталгаажууллаа. Ингэхдээ мажоритар тогтолцоогоор аль нэг хүйсийн нэр дэвшүүлэх квот 2024 онд 30 хувь, 2028 оноос 40 хувь байна. Мөн намаас нэр дэвшүүлэх жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигч сөөлжилнө гэж заасан.
Энэхүү өөрчлөлт, шинэчлэлүүд нь Монгол Ардын Нам хүний эрхийг дээдэлж, тогтвортой хөгжилд манлайлж, намын дотоод ардчиллаа баталгаажуулж байгаагийн тод жишээ юм.
Та бүхэндээ олон улсын эмэг­тэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дахин дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МАН-ын нарийн бичгийн дарга А.АРИУНЗАЯА

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 4 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 4 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 9 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 11 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 11 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр