Үндэстэй бүхэн дэлгэрдэг урин цаг айсуй. Сэтгэл догдлуулсан сайхан улирлыг угтан энэ дугаарын сурвалжилгаа гоо сайхны салоноос бэлтгэлээ. Ажил гэр гэсэн завгүй хэмнэлээ өөрчилж, бие болоод оюун санаагаа тайвшруулах нь өөртөө бэлэглэх дээд жаргал. Арьсаа арчлахын сацуу алжаалаа тайлж, бүрэн гүйцэд амардаг бүсгүйчүүдийн диваажин бол салон. Өвөл хуримтлуулсан жин, эмзэгшсэн арьсандаа анхаарал хандуулах бүсгүйчүүд өвлийн алжаалаа тайлахаар спа салонуудыг судалж байгаа болов уу. Олны итгэл хүлээсэн, зарим экспертээс өндөр үнэлгээ авсан “Тэнгэр белла”-г зорилоо. Цаанаа л тайвшрал мэдрүүлэх нам гүн орчин угтаж, амарч алжаалаа тайлах хүслийг төрүүлнэ. Цаг аван ирэх хүмүүсийн ихэнх нь байнгын үйлчлүүлэгч байлаа. Үйлчилгээгээ хүлээх зуураа сэтгүүл үзэн тухлах тохилог орчин бүрдүүлжээ. Интерьер, үйлчлүүлэгчид бидний сэдэв биш учраас шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний шидийг үзэхээр яарч байлаа. Хаврын урамшуулал болгон шинэ аппарат болон арьс чангалах үйлчилгээндээ тус бүр 50 хувийн хямдрал зарлажээ.
Хор гадагшлуулж, эрүүлжүүлэх, тураах “Эко тюнинг”
Хавар бид шим тэжээлээр баялаг эрүүл хоол, хүнсээр эрч хүчээ нөхөн сэргээж, гоо сайхандаа анхаарч, өөрийгөө дахин цэнэглэдэг. Ийм хүсэл зорилгоор ирсэн бүсгүйчүүдэд биеийн хор гадагшлуулж, эрүүлжүүлэн, тураах үйлчилгээг санал болгодог аж. Мэсийн бус аргаар хүний биеийг хоргүйжүүлж, тураах шинэ аппратаар “Тэнгэр белла” салон үйлчилж байна. Шинэ тутам нэвтэрч буй “Эко тюнинг” эрүүлжүүлэн галбиржуулж тураах аппаратны үр дүн, хэрхэн хийдэг талаар дэлгэрэнгүй танилцацгаая. Хэвийн жиндээ хүрэхээр тэмцэж буй бүсгүйчүүддээ зөвлөхөд зөвхөн хоолны дэглэмд найдалгүй, дотор, гадар өөхөө арилгаж гэмээнэ дахин таргалах айдасгүй болно. Цаг хугацаатай өрсөлддөг их хотын хэмнэлд бид өдөр бүр фитнес, иогийн сургалтад хамрагдах боломж хомс. Дасгал, хөдөлгөөнөөр үр дүнд хүрэхийн тулд тууштай олон сар хичээллэх хэрэгтэй. Тэгвэл богино хугацаанд целлюлит, олон жил хуримтлуулсан өөхнөөсөө сална гэдэг гайхамшиг биш гэж үү. Угаас М.Отгонцэцэг захирал олон улсад трэнд болж буй үйлчилгээнүүдийг цаг хугацаатай уралдан, монголчууддаа мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийг зорьдог нэгэн. БНСУ-ын “Daejoo Medical Academy”-аас зохион байгуулсан гоо сайхны эмчилгээний сургалтад хамрагдаж эрүүлжүүлэн тураах аппаратны үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр эхлүүлжээ. Бусад төхөөрөмж гаднаас нь сайжруулдаг бол эко тюнинг дотроос нь эмчлэн эрүүлжүүлж сайжруулдгаараа ялгаатай. Арав хоногийн дотор хэдэн килограмм жин хасах вэ гэж олон хүн сонирхож байгаа болов уу. Дотор, гадар өөхөө хайлуулахгүйгээр эрүүл, зөв үр дүнд хүрэхгүй. Дулаан, долгион, хөгжим хамтдаа хоршсоноор биеийн баланс тэнцвэржүүлэн дотроос нь эрүүлжүүлж, дотор өөх хайлуулж, целлюлит задлах шидтэй. Эхний оролтоор супер үр дүн мэдрэв. Мөн биеийн өвчлөлийг бууруулж, ядаргаа, хаван, таргалалт, төрсний дараах өвдөлт намдаах аж. Жирэмсэн хүн ч үйлчлүүлж болдог, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм байна. Халалт өндөр ч өвдөлт мэдрэгдэхгүй, арьсыг гэмтээхгүй, хөхрөлт, хаван, хавдалт, улайлт үүсгэдэггүй. Тусгай гель түрхсэнээр хэт халуу дүйж, таагүй мэдрэмж өгөхөөс сэргийлдэг. Энэхүү шидэт аппаратаар үйлчлүүлсний дараа арьсны өнгийг сэргээж тунгалаг болсон, хаван буусан, цусны эргэлт сайжирсан гээд тоочвол олон эерэг мэдрэмж төрж байлаа. Хүйс харгалзалгүй зөвлөдгийн учир өндгөвч, түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмждэг ашиг тустай эмчилгээ юм. Хүний яс халуун байж, бие эрүүлждэг гэж уламжлалт анагаах ухаанд сургадаг. Биед хүйтэн ихээр хуримтлагддаг хэсэг бол аарцаг. Аарцаг, хөндийн хэвлийн дотоод хэсэгт цаашлаад бүх биед хүйтэн хуримтлагдсанаар өвчин үүсэх эх үүсвэр болдог. Эмэгтэйчүүдийн өвдөлт, таргалалт, сэтгэлээр унах, бие хүндрэх зэргээс ангижирч ясны хүйтнийг арилгавал эрүүл мэндэд тустай. Эсийг цэвэрлэснээр биед хуримтлагдсан сэтгэлийн сөрөг долгионууд болон стресс, сэтгэл гутрал, уур бухимдал, гуниг гадагшилна. Товхондоо “Эко тюнинг” бол ясанд хүрч үйлчилдэг эрчимжүүлсэн эрүүлжүүлэх эмчилгээний аппарат юм. Сануулахад, хэдэн жил таргалалттай явсан, өөхний чулуужилтаас шалтгаалж үйлчилгээний давтамж, үр дүн хамаардаг. Олон төрлийн дэглэм барьж, тураах бүтээгдэхүүн хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн ч хүссэндээ төдийлөн хүрдэггүй хүмүүс бий. Нэг жин дээрээ зогссон үйлчлүүлэгчдэд биеийн хор тайлах, дотор, гадар өөх хайлуулах, арьс чангалах зэрэг цогц үйлчилгээг аппаратаар үзүүлснээр үр дүнд хүрдэг. Чанартай, сайн бүтээгдэхүүнд 100 хувь найдах нь өрөөсгөл. Нэгэнт зориг шулуудсан бол салоны үйлчилгээ авч буй цөөн өдрүүдээ идэвхтэй хөдөлгөөн, хоолны дэглэмтэй хоршуулахыг зөвлөж байна. Зөвхөн өөх хайлуулаад орхилгүй цогц үйлчилгээ үзүүлдэг учир “Тэнгэр белла” салбартаа танигджээ.
Гэрэлтсэн, чийглэг арьс
Тэсгэм хүйтэн цаг агаарт гадаа болон дотор температурын эрс хэлбэлзэл, агаар, орчны бохирдол дунд бидний арьс хуурайшиж, эмзэгшдэг. Дулааны улирал руу шилжихээр эрүүл, чийглэг арьсаараа гангарах хүсэл эрхгүй төрдөг. Арьсанд шаардлагатай орц найрлагатай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг ч хангалттай чийглэг, толигор болдоггүй. Ам дамжсан сургаар гоо сайхны эмнэлэгт хандаж, биедээ мэс хүргэх сонголт хийх хэрэггүй. Хагалгаанд орохоор бүү яаараарай. Сорвигүй арьс, гэмтэлгүй, хиймэл бус төрхөөрөө гангарцгаая. Тэгвэл “Тэнгэр белла” мэсийн бус аргаар гэрэлтсэн өнгөлөг арьс бэлэглэх олон төрлийн үйлчилгээг санал болгож байна. HIFU аппаратны тухай та хаа нэгтээ сонссон байх. Энэ бол арьсны давхаргад гэмтэл үүсгэлгүй өргөж, суларсан арьсыг маш сайн чангалах хамгийн үр дүнтэй орчин үеийн дэвшилтэт технологи. Хамгийн гол нь бидний үргэлж анхаардаг хялгасан үрчлээ үүсдэг зовхины арьсыг чангалдгаараа давуу. Жилээс жилд нэмэгдэх хацрын унжилт багасгаж, давхар эрүү арилган V-line төрхийг тодруулж, хүзүүний үрчлээг багасгахаас гадна хөгшрөлтийг зогсоодог. “Тэнгэр белла” салон HIFU аппаратны үйлчилгээндээ хоёр жилийн баталгаат үр дүн амлана. Үүнтэй ижил арьс чангалах “Био Лифтинг” үйлчилгээгээрээ тус салон алдартай. Нүүрний илүүдэл өөх, давхар эрүүг арилгаж, нүхжилт багасгаж, арьсыг гүн чийгшүүлж, зөөлрүүлдэг үйлчилгээнд орохоор ирсэн үйлчлүүлэгчдийн цуваа татардаггүй гэнэ. Гоо сайхны технологичийн зөвлөснөөр тэмдэглэлт ой, хүлээн авалт, баяр ёслолд оролцохын өмнө энэ үйлчилгээнд ороход тохиромжтой. “Био Лифтинг” аппаратанд 14 хоногт нэг удаа орохыг зөвлөдөг. Долоон удаагийн оролт нь нэг курс болно. Тосон цэвэрлэгээ, гуужуулалт, хөөсөн цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ, массаж, коллаген шингээх аппаратын үйлчилгээ, маск, омега гэрэл, спрей гэсэн дараалалтай уг эмчилгээ нь хоёр цаг 20 минут үргэлжилдэг.
Алтан утас суулгах үйлчилгээг нэвтрүүлнэ
Гоо сайхны салбар эрчимтэй хөгжиж мэсийн бус аргаар арьсаа чангалах төрөл бүрийн дэвшилтэт технологи бүхий шийдэл, эмчилгээнүүд нэвтэрснээр залуу төрхөө илүү удаан хадгалж үлдэх боломжийг бидэнд олгож байгааг тэмдэглүүштэй. Ийм нэгэн үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж буй нь алтан утас. 99 хувийн шижир алтан утасны патентаа авчээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн нотолгоонд суурилсан арьсыг чангалах, өргөх арга технологиудаас хамгийн урт удаан хугацаанд үр дүнгээ хадгалдаг арга бол алтан утас суулгах юм. Нүүрний арьсан дор хүний үс шиг нарийхан ширхэгтэй алтан утас суулгах бөгөөд ингэснээр таны биенээс коллаген ялгарах явцыг сэдээж өгөх ба цусны жижиг олон тооны судсуудыг сэргээж арьсыг уяан хатан болгож чангаруулна.
Алтан утасны тухай ташаа ойлголттой байж магадгүй. Хиймэл төрх үүсгэдэг хуучин технологи ул болжээ. Шинэ цагт массаж хийж, саунд сууж аппаратны үйлчилгээг идэвхжүүлснээр арьс илүү чангардаг. Шижир алт учраас үрэвсэл дарж, харшил намдааж, сэвх, нөсөө толбыг арилгана. Бусад төрлийн утас зургаан сар болоод бууж эхэлдэг. Тэгвэл алтан утасны оргил үе нь хоёр жилийн дараа бөгөөд арван жил өнгөрсөн ч арьсыг гоё байлгах нь. Эрүүлээр гоолигжих хүсэлтэй бүсгүйчүүд зонхилон үйлчлүүлдэг учраас тураах алтан утасны үйлчилгээнд төвлөрөхөө М.Отгонцэцэг захирал нуусангүй.
Үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхлоос гардаггүй, салоны нэрийн хуудас болсон үйлчилгээ гэж бий. Гоо сайхны салбарт “Тэнгэр белла”, М.Отгонцэцэг гэдэг нэрийг дархалсан үйлчилгээ бол шивээс. Байгалийн, натурал бүхнийг таашаах болсон одоо цагт эхнээсээ төгсгөл хүртлээ уусгаж хөмсгөө тодотгон будсан мэт харагдахыг хэн бүхэн хүсдэг. Гэтэл будгаа буруу сонгосон, мэдрэмжгүй шивээсчнээс болж хөмсгөө шивүүлээд бүтэлгүйтсэн бүсгүйчүүд олон.
Дараа нь хүний нүдэнд хамгийн түрүүлж тусах хөмсөгний шивээсээ арилгах, засуулах гэж арга барж, дахиад л өөр салоны хаалга татдаг. Гоо сайхны технологичоор сурсан цагаасаа эхлэн 20 гаруй жил шивээсээр дагнан ажилласан учраас М.Отгонцэцэг хөмсөгний жинхэнэ мэргэжилтэн. Үсний ширхгийн дагуу, маш нарийн зураасаар, ургалтын чиглэлд яг үс мэт харагдуулж шивснээр энгийн өөрийн мэт харагдах аж. Стандартын шаардлага хангасан, төмөр агуулаагүй шивээсний будгийг ашигладаг учраас хөхрөхгүй, улайхгүй, тогтоц сайтай, өнгө хувирахгүй, харшил үүсгэдэггүйгээрээ давуу талтай.
Хүссэн үйлчилгээндээ орж, сэтгэлээ сэргээхийн сацуу гоо сайхны ертөнцөд трэнд болж, технологиудын тухай сонсож, арьс арчилгааны мэдлэгээ ийн тэллээ. Дараа ирэх өдрөө товлон цаг авснаар бид яриагаа өндөрлөсөн юм.
НЭРИЙН ХУУДАС
Хаяг: Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, Санто апартмент. 212, 204 тоот
Утас: 88115986, 80860000
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна