Дизайнерууд яг л Мадонна шиг хувцаслахыг санал болгож байна


 

Францын нийслэлд дэлхийн өнцөг булан бүрээс стилист, редактор, дизайнер, загвар өмсөгч, уран бүтээлч, нөлөө бүхий одод хүрэлцэн ирж, тэргүүлэгч брэндүүдийн хавар, зуны цуглуулгуудыг үзэж сонирхдог уламжлалтай. Парисын загварын долоо хоног хавар, зуны чиг хандлагыг тодорхойлдог. Парис Лондон, Нью-Йоркоос үргэлж  ялгаатай байдаг. Түүнчлэн бусад урлагийн нэгэн адил моод бол нийгмийн тусгал гэдгийг мартаж болохгүй. Энэ жилийн тухайд загвар зохион бүтээгчид 1960, 1980, 1990, 2000-аад оны хэв маягаас урам зориг авчээ. 1960-аад оныг эргэн дурсаж байгааг олон талаас тайлбарлах боломжтой. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан байсан ч хор уршиг нь нийгэм, эдийн засаг, улс төрд нөлөөлсөөр байсан юм. Иймд хүмүүс илүү өнгөлөг, эерэг зүйлсийг эрэлхийлснээр хувцас загвар ч мөн үүнд тулгуурлан хувьссан түүхтэй. Сүүлийн жилүүдэд цар тахлаас эхлэн дайн, түрэмгийлэл зэрэг улс орнуудыг хамарсан хүчтэй савлалтууд бий болж байгаатай холбогдон өөдрөг үзлийн үе гэгддэг 1960 оны гоо зүй дахин хөндөгдсөн байх магадлалтай. “Нүцгэн” даашинз, гүнжийн сэвсгэр хормой, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн зоримог бас эмэгтэйлэг шийдлүүд зонхилсон. Нью-Йорк цагаан өнгөнд анхаарлаа хандуулсан бол Парисчууд сонгодог улаан өнгийг биширч байна. Загварын орднуудын танилцуулсан цуглуулгууд энэ улирлын трендийг өнгөрсөн үеэс хэрхэн санаа авсныг тоймлолоо.

 

1960-аад оны хослол

 

Дугариг зах, богино пиджак болон мини юбканы хослол, А силуэттэй мини даашинз, өнгөлөг трико гэхчилэн 1960-аад оныг илэрхийлэх загварууд багтсан байна. 1960-аад оныг бидний үед авчирсан дизайнер бол Миучча Прада. Түүний цуглуулгын шинэлэг элемент, бэлгэ тэмдэг нь хөвсгөр хормойтой юбка байв. Бүтээлч захирлын хувьд энэхүү юбкаг неон ногоон, цайвар шар, нил ягаан гэхчилэн тод өнгөөр урлаж, цэцгэн хээгээр баяжуулжээ. Тиймдээ ч маш романтик бөгөөд эмэгтэйлэг харагдана. Угаас Миучча Прада харилцан адилгүй гоо зүйг хооронд нь хослуулахыг илүүд үздэг. Тэрбээр хэзээ ч хэт романтик, эсвэл хэт чөлөөт гэсэн нэг талыг баримталдаггүй билээ. Түүнчлэн 1960 оны хэв маягийг бүтээлдээ тусгадаг, магтан дуулдаг  дизайнеруудын нэг бол Донателла Версаче. Түүний моделиуд тод өнгийн трикотой хослуулж, нүдний харандаа голлосон нүүрний будаг, лакдаж хэлбэржүүлсэн богино үсний засалтаар төрхөө чимжээ.

 

1980-аад оны сонгодог цагаан пүүз

 

Энэ улиралд пүүз загварлаг охидын гутлын цуглуулгын тэргүүн жагсаалтад багтаж байна. Дулааны улиралд тав тух, хэв маягийг хослуулсан гутал сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг.  Сүүлийн үеийн тренд тодорхойлогчид пүүзийг өндөр өсгийтөөс илүүд үзэх болсон. “Vogue” сэтгүүлийн стилистүүд бүх загварын хувцастай зохицох минималист цагаан пүүзийг онцолжээ. Мөн алдартай брэндүүдийн логод дурлах нь загварын ертөнцийн өнөөгийн чиг хандлага хэвээр байна. Гялалзсан детальтай эсвэл мөнгөлөг, алтлаг өнгийн шаахай хувцсыг илүү тод харагдуулдаг. Түүнчлэн загварынхан одоог хүртэл балетын гоо зүйг түгээн дэлгэрүүлсээр байна. Бүжигчдийн шаахайнаас сэдэвлэсэн хавтгай ултай, шагайн хэсэг нь арлаар бэхлэгддэг Мэри Жейн стилийн гутал зуны хувцасны шүүгээний гол бүрдүүлэгч болжээ. Орчин үеийн хувцас загварын түүхэнд 1980-аад он хамгийн тод, арилшгүй алтан үсгээр бичигдэн үлдсэн агаад ид шидийн мэт гайхалтай өнгө, хослолууд нь үеэс үед дурсагдаж байна. Үүрд мөнхийн 1980-аад оны загвар эргэн сэргэж, орчин үеийн залуусын анхаарлыг тайзан дээр ч, гудамжид ч эрхгүй татах болжээ. Тухайлбал, өргөн мөртэй хүрэм, оффис хослол дахин моодонд оржээ. Дизайнерууд яг л Мадонна шиг хувцаслахыг санал болгож байна. Хамгийн гол нь тэр  үед хүмүүс камер эсвэл олон нийтийн сүлжээнд зориулж хувцасладаггүй, цэвэр мэдрэмжээрээ дүр төрхөө бүрдүүлдэг байсан юм.

 

1990-ээд оны “Хөөрхөн хүүхэн”

 

Жижиг хар даашинз эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой гэдэг шиг улаан өнгө загварын салбарт эргэн ирлээ. Жулиа Робертсын “Хөөрхөн хүүхэн” кинонд цагаан бээлийтэй хослуулсан домогт төрхийг давтаж байна. Улаан өнгийн даашинзыг “Stella McCartney”, “Bottega Veneta”, “Gucci”, “Valentino”  брэнд толилуулсан билээ. Тэд  загварчлахдаа ихэвчлэн хар аксессуартай хослуулжээ. Зарим мэргэжилтний тооцоолж буйгаар аливаа чиг хандлага ойролцоогоор 20 жилийн дараа эргээд моодонд ордог гэх онол бий. Хэрвээ энэхүү онол үнэн бол 1990-ээд оны загвар 20 шахуу жилийнхээ мөчлөгийн дагуу яг л энэ үед таарч байна. Өндөр суудалтай жийнсэн өмд, цагаан футболк, нарийн мөртэй торгон даашинз, богино цамц, зузаан ултай гутал энэ үеийн өнгө аястай эргэн ирлээ.

 

2000-аад оны сэргэн мандалт

 

Майли Сайрус, Селена Гомес, Эшли Тисдейл нарын залуу оддоос эхлээд Энн Хэтэуэй, Жессика Альба зэрэг алдартнуудын 2000-аад оны зургийн цомгийг эргэн сөхвөөс зуны нимгэн даашинзыг нам суудалтай жийнсэн өмдтэй хослуулсан төрх цөөнгүй тааралдана. Энэхүү аргачлал нь тэр дундаа тухайн үеийн өсвөр үеийнхний дунд эрчээ авч байлаа. Одоо дизайнерууд дан ганц жийнсэн өмд, нимгэн даашинзаар хязгаарлагдахаа больж тус хоршлоор дамжуулан ажил хэрэгч, streetwear, футуристик хэв маягийг хүртэл харуулах болжээ. Улмаар 2000-аад оны загварын сэргэн мандалт өндөрлөх болоогүй гэдгийг харууллаа. Том халаастай өргөн өмдийг Рианнагаас эхлээд Дуа Липа, Белла Хадид, Кендалл Женнер нар өмсдөг билээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 8 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 12 минутын өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 16 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 17 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 17 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 20 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 20 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 20 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19