Солонгос, монгол өсвөрийн моделиуд Сөүлд хамтдаа


 

2024.08.24-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотын Сонбүг дүүрэгт анх удаа солонгос, монгол өсвөрийн моделиудын хамтарсан “Кids fashion week” арга хэмжээ болж өндөрлөлөө. Сонбуг дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага, эмэгтэйчүүдийн Донгдук их сургууль, Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо, U модель агентлаг энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан. Солонгос чөлөөт хувцас, монгол үндэсний хувцасны загваруудаас бүрдсэн загваруудыг хоёр орны төлөөлөл болсон багачууд өмсөж үзэгчдийн хүртээл болголоо. Сонбүг дүүргийн засаг дарга И Сон Рү, БНСУ-аас монгол улсад суугаа элчин сайд асан Ким Жун, Сонбүг дүүргийн загвар зохион бүтээгчдийн холбооны захирал Юү Жи Юун, Сонбүг дүүргийн Нийгмийн хамгааллын холбооны захирал Юн Жэ Сон нар арга хэмжээнд хүрэлцэн ирэв. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий шоун оролцсон бүх хүүхдэд батламж гардууллаа. Солонгос, монгол өсвөрийн моелиуд загвар өмсөхөөс гадна урлагийн олон төрөлт авьяастайг шоуны хөтөлбөрт багтсан сонгодог хөгжим болон бусад үзүүлбэрүүд бэлхнээ нотолсон юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06