Э.Энх-Амгалан: “DraCell”-ийн бүтээгдэхүүний давуу тал нь үүдэл эс юм


Сөүл хотод ажиллаж амьдардаг Э.Энх-Амгалантай  ярилцлаа.  Тэрбээр  БНСУ-д алдартай “DraCell”-ийн гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны худалдааны төлөөлөгч юм. “DraCell Korea” фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэхүү брэндийн бүтээгдэхүүнийг монгол бүсгүйчүүддээ найдвартай, шуурхай хүргэж байна. 

-Гоо сайхны бүтээгдэхүүний бизнесээ эхлүүлсэн түүхээсээ хуваалцана уу. Яагаад гоо сайхны бүтээгдэхүүнийг онцолж сонгосон юм бэ?
-Би Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдардаг. Бизнесээ эхлүүлсэн түүх гэвэл кофе шоп ажиллуулснаар эхлэлтэй. Кофе шопын дотоод орчны агаар чийгшилгүй учраас арьс хуурайшдаг байв. Манай байнгын үйлчлүүлэгч гадаадын таван хэлтэй оюутан дүүтэйгээ энэ тухайгаа ярьтал “Үүдэл эсийн бүтээгдэхүүн арьс тэтгэдэг” гээд “DraCell”-ийн гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэсэн. Уг ком бүтээгдэхүүнийг хэрэглэж  ямар ч асуудалгүй, үнэхээр гоё арьстай боллоо. Тэгээд нөгөө оюутан дүүдээ хэлэхэд, алдартай эс судлаачийн бүтээсэн, нэлээн үнэтэй бүтээгдэхүүн гэж надад тайлбарлав.  Тэрбээр “DraCell”-ийн бүтээгдэхүүнийг ОХУ руу худалдаалдаг байсан юм билээ. Надад албан ёсны худалдааны төлөөлөгч болохыг санал болгосон. Би бүтээгдэхүүний тухай дэлгэрүүлээд судлахад Өмнөд Солонгост алдартай гоо сайхны бүтээгдэхүүн байсан. Зохион бүтээсэн хүн нь эс судлалын нэрт эрдэмтэн учраас эргэлзэлгүй сонгосон доо. Хоёр жил хэрэглэхэд  нүүрний үрчлээ, сэвх нөсөө, толбо бүдгэрсэн.  Тэгээд л итгэл үнэмшилтэйгээр Монгол Улсад худалдаалах албан ёсны эрхийг нь авсан юм. 
-Одоогоор хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна вэ?
-Арьс арчилгаанд зориулсан 22 нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа.  Монгол бүсгүйчүүд уур амьсгалаасаа шалтгаалаад ерөнхийдөө эмзэг, хуурай арьстай байдаг. Манай бүтээгдэхүүн ийм төрлийн арьсанд илүү тохиромжтой. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь тогтмол худалдаж авдаг. Бүсгүйчүүдийнхээ дурлаж хийсэн сонголт, итгэлийг алддаггүй. 
-Бүтээгдэхүүнийхээ давуу талаас дурдана уу?

-Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн дэлхий даяар алдартай болсон. Нас, хүйс харгалзалгүй энэ зах зээлд БНСУ ноёрхож байна. Тэр дундаа “DraCell”-ийн бүтээгдэхүүний давуу тал нь үүдэл эс. Амьтны үүдэл эсийг хувьсгаж, хөгжүүлж гаргаж авсан учраас амьд үүдэл эсийг үржүүлэх, төлжүүлэх бодисыг тэтгэдэг. NT1 гэж патентлагдсан баталгаатай үүдэл эсийн бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай. Арьсыг нөхөн төлжүүлдэг учраас хөгшрөлтийг удаашруулдаг онцлогтой. NT1 бол  генетик судлаач Хан Ү Сог докторын зохион бүтээсэн  43 нэр төрлийн өндөр тэжээллэг ургамлын эсийн өсгөвөр амин хүчил идэвхэт технологи юм. 
-NT1 биотехнологи хүний арьсны үүдэл эсэд хэрхэн нөлөөлдөг вэ? 
-Хамгийн гол нь арьсны үүдэл эсийг тэжээж, гэмтсэн үүдэл эсийг эмчилж, өөрийн үүдэл эсийг үржүүлж, төлжүүлдэг. Энэ чухал орц найрлага “DraCell”-ийн  бүтээгдэхүүнд их бага тунгаар агуулагдсан байдаг.
-Өмнөд Солонгосыг гоо сайхны бүтээгдэхүүний эх орон гэдэг. Сүүлийн үед ямар бүтээгдэхүүн тренд  болж байна?
-БНСУ-д яах аргагүй үүдэл эсийн бүтээгдэхүүнүүд тренд болж байна. Амьтны, ургамлын үүдэл эс гээд ялгаатай ч бодит хэрэглээн дээр хүний арьсны үүдэл эсэд хүрч үйлчлэх нь л чухал. Үүнийг шинжлэх ухаанаар батлах ёстой. “DraCell”-ийн бүтээгдэхүүн гарал үүсэл нь тодорхой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эсийн түвшинд хүрч үйлчилдэг. 3000 төрлийн үүдэл эсийг хуулбарлаж, тэжээсэн судалгааны бүтээл учраас хүний арьсны үүдэл эсэд хүрч үр дүн үзүүлдэг.
-Та Сөүлд амьдардаг. Солонгос эмэгтэйчүүдийн арьс арчилгааны талаар сонирхуулна уу?
-Солонгос бүсгүйчүүд арьсандаа гойд анхаарал тавьдаг. Хүний биеийн 70 хувь нь ус чийг, тос, уураг тэжээл, магни зэргээр тэнцвэржиж байдаг. Энэ тэнцвэрийг л солонгос бүсгүйчүүд баримталдаг. Ус, тос, магнигаа өдөр бүр нөхдөг учраас гэрэлтсэн тунгалаг арьстай байдаг. Гадна талаасаа чанартай бүтээгдэхүүн хэрэглэж залуу төрхөө удаан хадгалж байна. Арьс арчилгаандаа нар, салхинаас хамгаалдаг чийгшүүлэх бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж хэвшсэн. Нүүр будалт буюу крем, пудерээ зузаан түрхвэл арьс хорддог гэж мэргэжилтнүүд нь зөвлөдөг. 
-Хил дамнаж онлайн худалдаа эрхлэхэд  захиалга, хүргэлтийн асуудал тулгардаг уу? 
-Онлайн худалдаа, гадаадаас нийлүүлдэг ч үйлчлүүлэгчдэдээ тээргүй, захиалгаа шуурхай нийлүүлдэг.   Гурав, дөрвөн хоногт багтааж Монгол Улсад хүргэж байна. Дэлхийн аль ч улсаас захиалсан  7-10 хоногт шуудангаар хүргэдэг. Товчхондоо манай онлайн худалдаа жигдэрсэн.  Сөүл дэх үндсэн дэлгүүр монголчуудын цуглардаг, карго, тээврийн гол төвд байрладаг.

 Х.Заяа

Нэрийн хуудас:

Фэйсбүүк хаяг: DraCell Korea

Утас: *82 10-4404-4504

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22