Л.Сувдаа: Улирлын томуу бөөлжих, суулгах шинж тэмдэгтэйгээр илэрч байна



Намрын сэрүү орсон энэ өдрүүдэд томуу, томуу төст  өвчний тархалт нэмэгддэг. Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор иргэдийн дунд агаар дуслын замын халдвар авч, эмнэлгүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсөж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Энэрэнгүй сэтгэл” ӨЭМТ-ийн их эмч Л.Сувдаатай ярилцлаа.

-Томуугийн эсрэг вакцинжуулалтыг нийслэлд эхлүүлээд байна. Зорилтот хэсгийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байна уу?

-Хүйтэн сэрүүний улирал эхэлж,  томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулдаг. Сургууль, цэцэрлэгийн багш нар вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан.  Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш манайх  харьяа  цэцэрлэгт  очиж,  хүүхдүүдийг  вакцинд бүрэн хамруулаад байна.  Мөн хэвтрийн өвчтөн, ахмад настнуудынхаа гэрээр явж, вакцинд хамруулсан.

-Есдүгээр сар сүүлийн 10 хоног руугаа орлоо. Ханиад, томууны өвчлөл хэр байна вэ?

-Сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авч эхэлснээр тэдний орчин солигдож байна. Албан байгууллагууд хараахан халаалтаа аваагүй байгаа. Үүнтэй холбоотой ханиалга нэмэгдэж байна. Хоолойн өвчлөл түгээмэл байна. Энэ жилийн томуугийн онцлог нь ханиалга гэхээсээ гүйлгэж, бөөлждөг шинж давамгайлсан. Хүүхэд шууд бөөлжиж, гүйлгээд байгаа шинж тэмдэгтэй ирж байна.

-Энэ нь юутай холбоотой вэ?

-Энэ нь орчноос хамаарсан вирусийн гаралтай халдвар юм.

-Иргэд биеэ өвдөхөд хамгийн түрүүнд анхан шатны эмнэлэгтээ ханддаг. Өнөөдөр иргэдийн дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Насанд хүрэгчдийн дунд зүрх, бөөр, хоол боловсруулах эрхтний гээд өгсөх замын халдвар зонхилдог. Мөн архаг ядаргаа, гуравласан мэдрэлийн өвчлөлөөр хандах иргэн олон байна. Улирлын энэ үед ахмадуудын архаг хууч сэдрэх нь түгээмэл байдаг. Манай өндөр настнуудын хувьд томуугийн вакциндаа хамрагддаг. Тиймээс томуугаар халдварлах нь харьцангуй бага байдаг.

-Залуусыг эрт илрүүлэгтээ хамрагдах нь хойрго байна гэсэн мэдээлэл бий?

-Залуучууд электрон тамхи татсанаас ханиалга нэмэгдэж, намдахгүй байх тохиолдол их байна. Залуусын дунд таталт, уналтын өвчлөлийн тохиолдол их байна. Энэ нь хоолны дэглэм гэнэт өөрчлөгдсөнтэй холбоотой. Бие галбираа гоё болгох зэргээр хоолны дэглэм барихдаа махыг хэрэглээнээсээ хасаж, 14 хоногоос нэг сар ногоогоор хооллож, эрдсээ алдаж байна. Ийм тохиолдол ховор байсан бол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай. Эрүүлжих зорилгоор хоолоо хорьж болохгүй. Зөв зохицуулах хэрэгтэй. Үүнийг л залууст зөвлөмөөр байна.

-Иргэд энэ зуны улирлын ханиад эдгэрэхгүй удлаа  гэж ярьж байна. Энэ юутай холбоотой вэ?

-Манай Өрхийн эрүүл мэндийн төвд Чингэлтэй дүүргийн 15 мянган иргэн хамрагддаг. Зуны улиралд  харшлын гаралтай өвчлөл давамгайлж байлаа. Энэ нь  бага насны хүүхдэд түлхүү тусаж байна. Мөн өндөр настан,  харшлын гаралтай астма, бронхиттой хүмүүсийн өвчин сэдэрдэг.

-Иргэд ханиад эдгэрэхгүй байгааг ковидын вирустэй холбоотой гэж таамаглаж байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Ковидоос үүдэлтэй архаг хууч өвчин сэдэрч, цус өтгөрч болно. Тухайн хүний амьдралын хэв маяг, хоолны дэглэм,  хөдөлгөөнөөс шалтгаалж байгаагаас бус ковидтой холбож болохгүй.

-Томуу, томуу төст өвчнийг хэрхэн эмчилж  байна вэ?

-Тухайн хүүхдийн амин үзүүлэлт хэр байгаагаас шалтгаалж, вирусын эсрэг эм өгдөг. Уушиг хэржигнэж, халуурвал антибиотекийн эмчилгээ  давхар бичиж өгдөг. 7-10 хоног гэрээр эмчлэх зөвлөгөө өгч байна. Мөн  гэр бүлийн гишүүдийг нь томуугийн вакцинд хамруулах зөвлөгөө өгнө.

-Түгээмэл өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Тухайн хүний бие физиологиос шалтгаалж байна. Иргэд дархлаагаа дэмжиж халуун, бүлээн ус сайн уух хэрэгтэй. Өдөрт 15-20 минут идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших ёстой. Зарим иргэн өдөр бүр иогоор хичээллэж, 108 мөргөж байна. Энэ дасгалаа эрчимтэй хийх хэрэгтэй юм. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулах шаардлагатай.

Энэ намар жимс, жимсгэнэ сайн ургасан байна. Байгалийн зэрлэг жимсний шүүс ууж, дархлаагаа дэмжих хэрэгтэй.  Мөн шөлтэй хоолыг хүнсэндээ түлхүү хэрэглэмээр байна.

Дархлааг унагаж байгаа гол зүйл нь иргэдийн өдөр тутмын хэрэглээ байдаг. Телевиз, утасны хэрэглээ нь хэтэрснээс дархлаагүй болж байна. Иргэд өөрсдийн болоод хүүхдүүдийнхээ утасны хэрэглэгээг багасгаж, орой 22:00 цаг гэхэд унтаж амрах нь зүйтэй.

-Томуугийн вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсанаар ямар үр дүнтэй вэ?

-Иргэд томуугийн эсрэг вакцин хийлгээд тухайн жилдээ ханиад хүрэхгүй гэж ойлгодог. Гэвч энэ нь андуурал. Томуугийн эсрэг вакцин нь томуугаас үүдэлтэй уушигны хатгалгаа, хүндрэлээс сэргийлдэг. Тухайн иргэн ханиад хүрсэн  тохиолдолд амархан хүндэрч, уушгиндаа ордог байж болно. Тэгвэл вакцинд хамрагдсанаар өвчин хүндрэх нь харьцангуй бага байх юм.

-Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал хэр байна вэ?

-Манайх ачаалал ихтэй. Өдрийн эмчилгээгээ хийнэ. Алсын болон ойрын дуудлагадаа  явна. Асаргаа, групптэй хүмүүсийг хуралд оруулна гээд өрхийн эмнэлэг байнгын ачаалалтай байдаг.


Амны хаалтаа тогтмол зүүгээрэй

 Томуу нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халдварладаг. Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд

•Улирлын томуугийн вакцинд хамрагдах

•Хувийн ариун цэвэр сахих

•Дархлаагаа дэмжих

•Гараа тогтмол угааж хэвших

•Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүү­лэлт тогтмол хийх

•Чанартай хоол хүнс хэрэглэх

•Сайтар унтаж амрах

Амны хаалтыг олон нийтийн газар тогтмол зөв зүүж дадах шаардлагатай. Арван хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг.

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлж, амны хаалт зүүн, олон нийтийн газраар зорчилгүй эмнэлгийн байгууллагад хандаж, өөрт тохирсон эмчилгээ, зөвлөгөө авна уу.

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22