“Тэжээхүй ухаан” ТББ-аас Монголын уламжлалт анагаах ухааны “Алтан тун” өдөрлөгийг ирэх ням гарагт зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр та бүхэн 20 мянган төгрөгийн такс төлөөд уламжлалтын нэртэй эмч нартай уулзаж зөвлөгөө авах боломжтой бөгөөд монголчуудын эртээс улбаат биеийг тэтгэн тэжээх, эрүүл амьдрах ёс заншилтай танилцаж, уламжлалт анагаах ухааны үнэт өвөөс хүртэж, танин мэдэхүйн хүрээгээ тэлээрэй. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах энэхүү эвентийн эхнийх нь, дээр дурдсанчлан ирэх ням гарагт Сансарын И мартын зүүн талд орших INNOVATION HUB-д 8-17 цагийн хооронд болох юм. Эмч нарт зориулсан онолын мэдлэг, оношилгоо эмчилгээний арга, ёсзүйн сэдэвт сургалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээний шинэ танилцуулга мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудын шинэлэг санаа, туршлага солилцох ярилцлагаас гадна өвчтөн, үйлчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухаан, тэжээхүйн ухааны талаар иж бүрэн ойлголт зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөжээ. “Алтан тун” өдөрлөгт очсоноор та өвчин гэгч юу болох, хаанаас ирдэг, хэрхэн илаарьших арга замуудын талаар маш сонирхолтой зөвлөгөөнүүдийг сонсох болно.
Холбогдох утас: 95880816, 89980947
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна