Энэ удаагийн “Эмэгтэйчүүд” буландаа "Tenger bella beauty" гоо сайхны салоны захирал М.Отгонцэцэгийг урьж ярилцлаа.
-Хурим найрын сар үргэлжилж байгаа учраас юуны түрүүнд хямдрал урамшууллын талаарх мэдээллээс яриагаа эхэлье. Танай салон одоогоор ямар төрлийн үйлчилгээндээ хэдэн хувийн хямдрал үзүүлж байна вэ?
-Манайх хурим найрын сарыг тохиолдуулаад онцлох үйлчилгээндээ 30-50 хувийн урамшуулал зарласан. Үүнд арьс өргөж чангалах хайфу, ультра, ультраформер, хамар хацрын улаан судас арилгах лазер, арьс өргөж чангалах лимфийн массаж, эрүүлжүүлэн тураах үйлчилгээ багтаж байгаа. Мөн бид маш их эрэлттэй байдаг мирасль багц үйлчилгээндээ урамшуулал зарласан. Үйлчлүүлэгчид маань энэхүү үйлчилгээнд түлхүү ордог бөгөөд сэтгэл ханамж өндөртэй байдаг.
-Аль нэгэн салонд хандахдаа бүсгүйчүүд хамгийн түрүүнд тухайн газрын туршлага, мөн ажилчдын ур чадварын талаар тодруулдаг. Танайх гоо сайхны салбарт хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна вэ. Мөн гоо сайханч болон технологичдын тухайд?
-Манайх 20 жилийн туршлагатай. Гоо сайхны салбарт эмчилгээний гоо сайхны чиглэлээр тасралтгүй 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Манай гоо засалч, технологич нар бүгд мэргэжлийн хүмүүс байдаг.
-Дараагийнх нь ашиглаж буй техник технологи болон бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгааны асуудал байдаг. Танай салон аль улсын техник технологи, гоо сайхны бүтээгдэхүүн ашигладаг вэ?
-Бид үйлчилгээндээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон Америк, Герман, Солонгос улсын бүтээгдэхүүнээр гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг.
-Танайх хэчнээн төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ. Онцлох ямар үйлчилгээ байна вэ?
-Гоо сайхны 90 гаруй төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, эрүүлжүүлэн тураах, улаан судас арилгах лазер, арьс өргөж чангалах хайфу аппаратны үйлчилгээ, арьсны курс эмчилгээг нэг дороос авах боломжтой. Сүүлийн үед дэлгэрээд байгаа үүдэл эс шингээх үйлчилгээ маш их эрэлттэй байгаа юм.
-Үүдэл эс шингээх үйлчилгээний онцлог, ач тусаас сонирхуулна уу?
-Юуны түрүүнд үүдэл эс гэж юу вэ гэдэг талаар товчхон тайлбар хэлье. Бидний өдөр тутам эрүүл аж төрөхөд ач холбогдолтой олон төрлийн эс бие махбодид агуулагддаг. Үүдэл эс нь бусад бүх терлийн эсийг үүсгэгч нь юм. Үүдэл эс хуваагдан олшрох үед шинээр үүсэхээс гадна үүрэг бүтцээрээ ялгарч өөрчлөгдсөн бусад төрлийн эс үүсдэг. Жишээ нь, арьсанд байх үүдэл эс шинээр арьсны үүдэл эсийг үүсгэхээс гадна арьсны өнгө тодорхойлогч меланин пигмент үүсгэгч гэх мэт арьсыг бүрэлдүүлэгч, үүрэг болон бүтцээрээ өөрчлөгдөн хувиралтад орсон эсүүдийг бий болгодог.
Үүдэл эс шингээх үйлчилгээ буюу Skin Booster-ийн өвөрмөц онцлог нь эхийн хүйн цусны үүдэл эсийг 660.000 РРМ өндөр тунгаар агуулсан тул таны арьсыг нөхөн сэргээж, гэрэлтүүлсэн, өнгөлөг, толигор, тунгалаг болгож, чийг тэжээлээр хангаж, уян хатан чанарыг нэмэгдүүлж, улмаар арьс чангарна.
Эхийн хүйн цусны үүдэл эс бусад ижил төрлийн бүтээгдэхүүнд ойролцоогоор 50.000 PРМ агуулагддаг бол манай Skin Booster бүтээгдэхүүн үүнээс 12 дахин их агуулдаг юм. Мөн 10 орчим төрлийн мульти пептидийн комплекс, гиалуроны хүчил, олон пептид глутатион агуулсан тул арьсны давхарга бүрд тэжээл өгч, мөн нэгдүгээр шилтэй үүдэл эсийн үйлчлэлийг дэмжиж илүү хүчтэй нөлөө үзүүлдэг.
-“Tenger bella beauty” салон ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны газруудаас юугаараа ялгардаг, давуу талтай вэ?
-Манайх гоо сайхан болон арьсны 90 гаруй төрлийн эмчилгээ үйлчилгээг нэг дор цогцлоож, үйлчлүүлэгчдэд санал болгож буйгаараа онцлог, давуу талтай. Ингэж олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг бүрдүүлснээр үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэдэг.
-Танай салоны нэг нэрийн хуудас, онцлох тодотгол бол “мэсгүй үйлчилгээ” юм билээ. Энэ төрлийн үйлчилгээ хэдий хугацаанд үр дүнгээ өгдөг вэ?
-Арьс өргөж чангалах массаж хайфy, ulthera, ultraformer biolifting үүдэл эс шингээх зэрэг арьс өргөх чангалах үйлчилгээ маань маш олон сонголттой. Жишээлбэл, хайфу аппарат хүчин чадлаасаа шалтгаалаад 14 хоног, хоёр, зургаан сар, жилийн зайтай орно гэж байдаг. Манайх хүчин чадал маш өндөр Америк технологийн аппарат ашигладаг тул жилд нэг удаа ордог.
-Арьс, гоо сайхны эмчилгээ, үйлчилгээг нэг бус заавал олон удаагийн давтамжтай хийлгэх шаардлагатай юу. Ер нь аль нэг төрлийн үйлчилгээг хамгийн багадаа хэдэн удаагийн давтамжтай хийлгэж байж үр дүнд хүрэх боломжтой вэ?
-Арьс өргөх, чангалах хайфу төрлийн төхөөрөмжийн үйлчилгээг хийлгэхэд арьс өргөгдөж буй нь шууд харагдаж, өөрт нь мэдрэгддэг. Мөн үүдэл эс шингээх үйлчилгээний үр дүн бас шууд гардаг. Арьс чангарч байгаа нь өөрт нь мэдрэгддэг. Мөн арьсны өнгө хоёр тонноор нэмэгдэж, цайж улмаар хоёр гурав хоногоос хүүхдийн арьс шиг зөөлөн булбарай болж эхэлдэг. Эдгээр үйлчилгээ бол арьсны олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой, үр дүн нь тэр даруйдаа гардаг юм.
-Удахгүй шинэ жилийн баярын арга хэмжээ ар араасаа хөвөрнө. Тиймээс богино хугацаанд эрчимтэй тураах эмчилгээ үйлчилгээний талаарх мэдээллийг өгнө үү?
-Шинэ жил дөхөөд ирэхээр бүсгүйчүүд “Танайхыг арав хоногт турааж, гоё болгодог гэсэн. Зорьж ирлээ” гээд цагийг нь тулгаад хүрээд ирдэг. Ер нь олон жил хураасан өөх целлюлитийг аравхан хоногийн дотор арилгана гэдэг маш хэцүү. Бид арав хоногт юу амладаг вэ гэхээр таргалалтын эхний шинж тэмдгүүдийг арилгана, задрахгүй байгаа целлюлитийг задална, дотор гадар өөхийг хайлуулна, 3-6 сард дасгал хийж байж арилдаг өөхийг хайлуулна, маш сайн галбиржуулна.
-Хамгийн сүүлд ямар төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн бэ?
-Эрүүлжүүлэн галбиржуулан тураах эко тюнинг үйлчилгээ. Бид үйлчилгээндээ Солонгос улсын эрүүлжүүлэн тураах аппаратыг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн. Ямар ч өвдөлтгүйгээр олон жил хураасан өөх, целлюлитээсээ салах боломжтой. Эхний нэг оролтоор л шууд үр дүн гарч эхэлдэг. Арав хоног дараалж ороход курс эмчилгээ болдог. Бусад төхөөрөмж гаднаас нь сайжруулдаг бол эко тюнин дотроос нь эрүүлжүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, цусны эргэлтийг сайжруулна, бодисын солилцоог эрчимжүүлнэ, булчин суллана, хүйтэн арилгана, хаван буулгана, өтгөн хаталтыг арилгадаг. Мөн дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулан өндгөвч, түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмждэг. Эко тюнинг бол ясанд хүртэл хүрч үйлчилдэг эрчимжүүлсэн эрүүлжүүлэх эмчилгээний аппарат.
-Танай салоны хамгийн эрэлттэй, бүх цаг үеийн шилдэг үйлчилгээний жагсаалтыг ямар эмчилгээ, үйлчилгээ тэргүүлдэг вэ?
-Бүх цаг үеийн тэргүүлэх үйлчилгээ гэвэл манай брэнд бүтээгдэхүүн болсон шивээс. Мөн эрүүлжүүлэн тураах, арьс өргөж чангалах үйлчилгээг нэрлэж болно. Сүүлд шинээр нэвтрүүлсэн үүдэл эс суулгах үйлчилгээ бас маш их эрэлттэй байна.
-Охид, бүсгүйчүүдийн гоо сайхныг илүү тодотгодог зүйл бол хөмсөг байдаг. Хөмсөгний ямар шивээс тренд болж байна вэ?
-Шивсэн нь мэдэгдэхгүй, хөмсөгний үснээс ялгарахгүй яг үс юм шиг шивээс хийх нь хамгийн зөв шийдэл. Тэгээд тогтоц сайтай, өнгө хувирахгүй байх ёстой. Маш сайн чанартай будгаар шивсэн тохиолдолд ямар ч үед, 10, 20 жил болсон ч өнгө нь хувирахгүй. Манайх Герман будаг, бүтээгдэхүүн ашигладаг
-Танайд өсвөр насныханд зориулсан арьсны эмчилгээ үйлчилгээ бий юү?
-Өсвөр насныханд зориулсан батганы курс, мөн арьс арчилгааны хөнгөн цэвэрлэгээ, эмчилгээ байгаа. Өсвөр насныхан өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнээр арьсаа зөв, бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаггүйгээс арьсны асуудалтай тулгардаг. Тиймээс бид арьс арчилгааны талаар маш сайн зааж зөвлөдөг.
-“Tenger bella beauty” салоныг сонгох гурван шалтгааныг дурдана уу?
-Нэгдүгээрт, баталтгаатай чанар. Хоёрдугаарт, бодит үр дүн. Гуравдугаарт, том туршлага, гоо сайхны мэргэжлийн технологич нар.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна