Д.Цэрэндолгор: Томуугийн эсрэг вакцинд хамрагдсан хүүхэд хүндрэлгүй, хурдан эдгэрдэг


Улирал солигдож хүйтний эрч нэмэгдэх энэ үед хүн амын дунд ялангуяа бага насныхны дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгддэг. Тиймээс томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон дархлаажуулалтын талаар “Сайнчагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, их эмч Д.Цэрэндолгортой ярилцлаа.

 

-Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томууны дэгдэлт нэмэгдэж байна. Ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж эхэллээ. Тархалт цэцэрлэгийн насныхны дунд өндөр байна. Тухайлбал, ханиад, томууны дэгдэлт одоогоор 0-11 сартай болон нэг настай хүүхдүүдийн дунд тус бүр 12.2 хувьтай, 2-4 буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд 22.3, харин  5-9 насныхны дунд 18.2 хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээд томуу  10 мянган хүн амд 40.56 промил байна.

-Танай эмнэлгийн өдөр эсвэл сарын үзлэгийн хэдэн хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байна вэ?

-Манай эмнэлэг аравдугаар сард нийт 2057 үзлэг хийсэн. Үүнээс томуу, томуу төст өвчний тохиолдол 28 буюу 1.4 хувийг эзэлж байна. Ер нь хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа мөн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт цаашид нэмэгдэх хандлагатай байна.

-Жил бүр л нийтийг хамарсан ханиад томуу, томуу төст өвчин дэгддэг ч вирусийн төрөл нь өөр байдаг. Энэ жилийн хувьд ямар төрлийн вирус зонхилж байна вэ?

-Энэ оны аравдугаар сарын 14-20 хүртэлх хугацаанд вирусийн дэгдэлтэд харуулдан тандалтаар үзэхэд риновирус, аденовирусийн дэгдэлт их байна.

-Томуу, томуу төст өвчний үед ихэвчлэн ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Ихэвчлэн хоолой өвдөх, ханиалгах, толгой, үе мөч, булчин өвдөх, халуурах, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Вирусийн төрлөөс шалтгаалаад эмчилгээ ч өөр байдаг юм билээ. Энэ жилийн тухайд ямар төрлийн эмчилгээнд хурдан дарагдаж байна вэ?

-Вирусийн гаралтай өвчлөлийн эхэн үед вирусийн эсрэг эмчилгээг цаг алдалгүй хийх ёстой байдаг. Хэрэв вирусийн эхэн үед шаардлагатай эмчилгээг хийлгэж чадаагүй, удсан тохиолдолд хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.

-Томуу, томуу төст өвчний эсрэг вакцинжуулалт явагдаж байгаа юу. Анхан шатанд ямар байдлаар зохион байгуулж байна вэ. Танай эмнэлгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ? 

-Өнгөрсөн есдүгээр сараас вакцинжуулалт эхэлсэн. Энэ жил Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн дөрвөн цент вакцин байгаа. Манай эмнэлэг 1000 хүн тун вакцин татан авсан. Одоогоор хамрагдалт 72 хувьтай байна.  

-Томуу, томуу төст өвчний халдвар авсан, вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдүүдийн хооронд ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Вакцинд хамрагдсан хүүхдийн эдгэрэлт хурдан, хүндрэл бага, тэр хэрээр эмнэлэгт хэвтэх тохиолдол ч буурна. Мөн вирус нянгийн халдвар хавсарч хүндрэх, чихний үрэвсэл, уушигны хатгалаа, зүрх судасны өвчлөл, олон эрхтний дутагдал зэрэг өвчнөөр хүндрэх эрсдэл бага байдаг. Харин вакцинд хамрагдаагүй хүүхдэд вирус, нянгийн халдвар хавсарч хүндрэх тохиолдол түгээмэл бөгөөд тэр хэрээр эмнэлэгт хэвтэх нь ч мөн адил их. Товчхондоо, вакцинд хамрагдсан хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвар авах нь харьцангуй гайгүй, туссан ч хүндрэх эрсдэл багатай. Харин вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд хүндрэх эрсдэлтэй байдаг.

-Иргэд, олон нийт вакцины талаар янз бүрийн байр суурьтай байдаг. Дархлаажуулалтад хамрагдсанаар ямар эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Вакцинд хамрагдсанаар архаг хууч өвчин сэдрэх мөн вирус нянгийн халдвар хавсарч хүндрэх, чихний үрэвсэл, уушигны хатгалгаа, зүрх судасны өвчлөл, олон эрхтний дутагдал зэрэг өвчнөөр хүндрэх эрсдэл багасдаг.

-Хүйтэн сэрүүний улиралд дархлаагаа дэмжих нь чухал гэдгийг хүмүүс ойлгож дэмждэг ч хэрхэн яаж гэдэг талаар ойлголт мэдээлэл хомс байдаг. Яг өдийд дархлаагаа дэмжих хамгийн зөв арга, шийдэл юу вэ? 

-Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, мөн явдал мөрөө зохицуулах нь хамгийн чухал. Тухайлбал, өвлийн улиралд давстай халуун хоол цай идэж уух, аарц, чацаргана гэх мэт исгэлэн төрлийн халуун зүйл уух, үхрийн мах, тослог хоол идэх нь илүү зохимжтой. Хэрэв энэ төрлийн хоол унд багадвал тамир тэнхээ муудах эрсдэлтэй.

Өвлийн улиралд явдал мөрөө зохицуулах гэдэг нь даарахаас сэргийлж, дулаан хувцаслах ёстой гэсэн үг. Гуя шилбээ дарсан үслэг дулаан хувцас, өвдөг шагайнаас дээгүүр давсан гутал, үргэлж малгай өмсөж байх хэрэгтэй. Мөн амьдарч буй гэр орон, байр саваа ч дулаалах ёстой. Ахмад үеийнхэн маань өвөл болохоос өмнө гэр орноо давхарлаж, хаяагаа манаж дулаалдаг нь өвдөж зовохгүй, өвлийг өнтэй давахтай холбоотой байсан байх нь шүү дээ.

-Манай сонины уншигчдад хандаж зөвлөгөө өгнө үү. Ялангуяа бага насны хүүхдүүдийг томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Бүх насныхан жамц давсны эсвэл царвангийн уусмалаар өглөө, оройд хоолойгоо тогтмол зайлж хэвших хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг дааруулахгүй дулаан хувцаслах, олон нийтийн газраар авч явбал заавал амны хаалт зүүлгэх, чихэрлэг зүйлс бага хэрэглүүлэх, цэвэр агаарт гаргах, дархлаа дэмжих цэгэн иллэг хийж өгөх нь тустай. Зургаан сараас дээш насны хүүхдийг томуугийн дархлаажуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна.


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22