​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй

unen
2 цагийн өмнө


 Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас улсын зарим эмнэлэг тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тайлбар өгөхдөө “Улсын эмнэлгүүд иргэдээс, хувь хүнээс төлбөр авч, үйлчилгээ үзүүлэхгүй. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа нь үнэн. Гэхдээ тусламж үйлчилгээгээ зогсоох хэмжээнд хүндрээгүй. Мэдээллийн дутуу байдлаас болоод ойлголтын зөрүү гарчээ. Монгол, Японы эмнэлгийн тухайд энэ жил тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээнийх нь мөнгөн дүн хэтэрсэн. Тиймээс нэн шаардлагатай бус тусламж үйлчилгээнүүдээ зогсоох шаардлага тавьсан. Түүнээс бус иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлэх ямар нэгэн шийдвэр хаана ч гараагүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт хязгаарлагдмал. Энэ жилийн хувьд 1.093 их наяд төгрөгийн санхүүжилт төвлөрсөн даатгалын сан. Сар болгон зарцуулалтыг нь зохистой хийхгүй, эхний саруудад хэт их санхүүжилт гаргаснаас болоод Эрүүл мэндийн даатгалын санд доголдол үүссэн. Тиймээс сайдын багцад байгаа төсвөөсөө хэмнэлт хийж Эрүүл мэндийн даатгалын сан руугаа шилжүүлж тусламж үйлчилгээний санхүүжилтээ тасалдуулахгүйгээр явуулж байна” хэмээлээ.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22