АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Fox News” сувгийн хөтлөгч асан Кимберли Гуилфойлыг Грек улсад Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлжээ. Энэ шийдвэрээ хоёр талын харилцааг бэхжүүлэхэд тохиромжтой хүн гэж тайлбарласан. Гуилфойл батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвээр АНУ-ын ашиг сонирхлыг бүрэн илэрхийлэх аж. Кимберли 2020 онд бага Дональд Трамптай сүй тавьсан юм. Тэрбээр олон жилийн турш Трампын гэр бүлийн холбоотон байсан. Бэрээ дипломат албанд томилохоор нэр дэвшүүлсэн нь Трампыг шүүмжлэгчдийн бай болжээ. Өмнө нь Трамп Туркт суух Элчин сайдад тэрбумтан, хөрөнгө оруулагч Томас Баракийг санал болгосон. Мөн тэрбумтан, сансрын жуулчин Жаред Исаакманыг НАСА буюу АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагийн даргын албан тушаалд дэвшүүлэхээ зарласан юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна