Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, нэг удаад 150-300 хүн тээвэрлэх боломжтой


Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх бөгөөд нэгдүгээр шугамын ажлыг нийслэлийн хөрөнгөөр барих юм. Улаанбаатар трамвай төслийн эхний буюу нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар очиж ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр ажлын хүрээнд хэрэгжүүлэх трамвай төслийн эхний шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Бид трамвай явах эхлэл цэг дээр ирээд байна. Эндээс авто замын голын ногоон байгууламжийн хэсгээр трамвайг явуулахдаа одоо байгаа авто замын эгнээг хязгаарлахгүйгээр шугамыг барих зорилт дэвшүүлж байгаа. Эхний шугамын олон улсын нээлттэй тендерийг ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа яаравчлан зарлана. Хоёрдугаар шугамын хөрөнгө оруулалтыг нэн хөнгөлөлттэй зээлээр явуулахаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугамын ТЭЗҮ боловсруулах ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байгаа бол газар чөлөөлөлтийг хавар эхлүүлнэ. Трамвайн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэл мөн чухал байна” хэмээн онцоллоо.

Трамвай нь авто замтай давхцахгүй. Зөвхөн гэрлэн дохиотой уулзвар дээр авто замын сүлжээтэй огтлолцдог. Нийслэлийн зүгээс Архивын ерөнхий газраас урагш 90 га талбайг трамвайн депогийн зориулалтаар бэлтгээд байгаа юм. Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, хоёр дахин бага цаг хугацааг зарцуулж, харьцангуй богино хугацаанд баригддаг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар метро төслийн тендерийн үйл явц хуулийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зарлахаар төлөвлөж буйг хэллээ. Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөсний эхлэл болгож, Туулын хурдны зам буюу Улаанбаатар хотын анхны expressway төслийн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 2 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 3 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… 23 цагийн өмнө
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр
Алдартнуудын артист Өчигдөр