Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж байна


МАН-ын  дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбоо нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд, дэмжигч ахмадуудыг хамруулсан уулзалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ сарын 28-нд болсон ээлжит уулзалтад нийслэлийн МАН-ын  хорооны дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар оролцож, 2025 онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.  Энэхүү уулзалтад МАН-ын нарийн бичгийн дарга Х.Алтай, СДМАХ-ны  тэргүүн Б.Гомбо болон нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто машины дугаар олголтыг хязгаарлах шаардлагатай болсон.  Улаанбаатар хотод  гэр бүлийн хэрэгцээнд  0.07 га газар олгох ажлыг зогсоогоод байна. Өнөөдөр газрыг орон сууцаар нөхөн олгох ажлыг зохион байгуулж байгаа. Энэ оны хоёрдугаар сард багтаан Хатуу хог хаягдлыг шатаах станыг гадаадын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ. Бөөрөлжүүтийн 150 MBT-ын станц, Багануурын  батарейн станцыг ашиглалтад оруулснаар эрчим хүчний хэрэглээ 10 орчим хувиар нэмэгдэх юм. Гуравдугаар сард V цахилгаан станц барих тендер зарлана. Ингээд энэ жилдээ V цахилгаан станцын ажлыг эхлүүлэх зорилттой байна.

 2025-2028 онд нийслэлд авто зам, дулаан хангамж, дэд бүтэц, эрчим хүчийг сайжруулах 24 томоохон төсөл хэрэгжүүлэх юм байна. Тэдгээр төслөөс Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг энэ оны гуравдугаар сараас эхлүүлэх, Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг ирэх зургаадугаар сард боловсруулж дуусгахаар ажиллаж байна. Энэхүү хоёр зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гаргажээ.

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлснээр автобусаар зорчигчдын тоо тогтмол өссөн дүнтэй байна. Иймд цаашид нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлнэ гэдгээ хотын дарга илэрхийлэв. Мөн тэрбээр дан ганц дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт анхааран нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй тул энэ чиглэлд ч онцгой анхаарч ажиллана. ШУТИС-д Монголын анхны Метроны танхим байгуулахаар боллоо. Ингэснээр оюутнуудыг трамвайн ангид элсүүлэн сургана.

Цаашдаа нийслэлчүүд автомашинаар зорчихгүй, аль болон нийтийн тээвэр, метрогоор зорчдог болно. Ирэх наадмын үеэр нийтийн тээвэрт шинэчлэл гарч, дүүжин тээврийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Мөн энэ жил 20-иод мянган айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошууг нийтэд нь орон сууцжуулахаар ажиллаж байгаа. Мөн Толгойт орчмын газрыг чөлөөлнө. Цаашлаад Улаанбаатар хот дагуул хоттой болно. Төв аймгийн Алтанбулаг суманд Хүннү хот шинэ хот байгуулахаар болсон”  хэмээн ирэх жилүүдэд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр ахмадууд нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилтэй холбоотой олон бүтээлч санал хэлсэн юм.  Тухайлбал, Хан-Уул дүүргийн өндөр настан Совдоо “Х.Нямбаатар дарга нийслэлд ажил сайн хийж байгаа. Хотын даргаар ажиллаж байсан н.Мөнхжаргал, Л.Энэбиш дарга нарын хэмжээнд хүрэхүйц сайн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Цаашдаа инженерүүд, эрдэмтийн дэмжлэгийг авч ажиллаарай.  Нийслэлийн ундны усны асуудал анхаарах хэрэгтэй байна” гэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Сувд “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд газар чөлөөлөлт хийгдсэн. Харин одоо тэндхийн хогийг цэвэрлүүлмээр байна” гэсэн бол Хан-Уул дүүргийн иргэн Жадамба “Үйлчилгээний төвүүд гадна талбайдаа  зогсоолгүй байгаа нь түгжрэл үүсгэж байна. Барилгын стандартад B1 давхартаа гарааштай байхаар тусгах хэрэгтэй” гэсэн юм.  Сүхбаатар дүүргийн иргэн Баатар “Олон ажлыг хэрэгжүүлж байгаа Х.Нямбаатар даргад баярлалаа. Өндөр барилгуудын дор  гарааш болон зогсоол байгуулах хэрэгтэй” гэсэн саналыг тус тус хэллээ.  Түүнчлэн ахмадууд бизнес эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрлийн нөхцөлийг эргэн харах, айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлого руу шилжих зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү нийслэл хотын асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн, үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.


Н.Энхлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 2 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 2 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… 23 цагийн өмнө
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр
Алдартнуудын артист Өчигдөр