Манай улс ямааны ноолуураа 100 хувь угааж боловсруулахын зэрэгцээ бүрэн самнасны дараа экспортод гаргадаг байхаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд дээрх техникийн зохицуулалтыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталсан юм. Ингэснээр 260 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртгийг дотооддоо, үндэсний үйлдвэрүүддээ үлдээх бололцоог бүрдүүлж байна. Монгол Улс дэлхийн ноолуурын 40 хувийг дангаар бэлдэж, зах зээлд нийлүүлдэг. Ингэхдээ экспортод гаргадаг ноолуураа 100 хувь угааж, боловсруулдаг байсан бол бүрэн самнадаг байх техникийн зохицуулалтыг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын боловсруулалтыг сайжруулах зорилгын хүрээнд дээрх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг салбарын сайд тодотгосон. Түүнчлэн “Атар-IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг зарлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэрийн хүрээнд эхний ээлжид бүс нутгуудад Ойн зориулалтын газар, Үр сортын аж ахуйн нэгж байгуулна. Мөн үүний зэрэгцээ дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн /ХХААХҮ/ сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын Засгийн газар "Атар-IV" тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан. "Атар-IV" аяныг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тухайн үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд дөрвөн сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, “Атар-IV” аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна. IV аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэнэ. “Атар-IV” аян эхэлснээр шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд дөрвөн сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, “Атар-IV” аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
Энэхүү аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болох юм. “Атар-IV” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, логистик, инновац, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдэлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан тариалангийн салбарын хөгжлийг цогцоор нь шинэ шатанд гаргах юм. Үүнд хөрс хамгааллын чиглэлээр тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулан талбайн хэмжээг 200 мянган га-аар нэмэгдүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулна. Төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг тэжээл үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлж, таримлын сэлгээнд буурцагт ургамлууд болон хүнс, тэжээл, тосны ашигт таримлыг оруулж, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжинэ.
Экспортод гаргаж буй махны хэмжээнд хязгаарлалт тогтооно
Манай улс “Хүнс экспртлогч орон” болох зорилтын хүрээнд мах, махан бүтээгдэхүүнээ боловсруулан дэлхийн зах зээлд нийлүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүлж байгаа. Харин уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байгаа энэ үед үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр ирэх зургадугаар сарын 1 хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнг харахад, улсын хэмжээнд нийт 57.6 сая мал тоолсон байна. Манай улс 160 мянган тонн махыг дотооддоо нийлүүлэх буюу 6.1 сая малыг хэрэгцээлэх боломжтой. Энэ нь махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана гэж үзэж байгаа юм. Мөн гурван сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг 2025 онд экспортлох боломжтой байгаа аж. Өнгөрсөн өвлийн хүндрэлтэй холбоотойгоор мал сүрэгт нэлээд хохирол учирч, 9.3 сая толгой малаар хохирол амссан дүн мэдээ гарсан. Энэ оны байдлаар 4500 тонн мах экспортод гаргачихаад байгаа юм. Түүнчлэн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй болгон малчид, тариаланчдад мэргэжлийн мэдлэг, ур чадварыг орон зай, цаг хугацаа үл харгалзан, тасралтгүй хүлээн авах боломжийг олгох, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзээд байна. Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэнэ гэж үзжээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна