Газар хөдлөлтийн улмаас 126 хүн нас барж, 188 хүн гэмтжээ


Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар гарагийн өглөө буюу Бээжингийн цагаар өглөөний 09:05 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлт боллоо.

Газар хөдлөлтийн улмаас Хималайн нурууны хойд энгэрт олон мянган байшин барилга нурсны улмаас 126 хүн нас барж, 188 хүн гэмтэж бэртсэн байна. Шигазэ хотын Динри хошууны Цого сууринд голомт нь бүртгэгдсэн бөгөөд голомтоос 20 км-ийн эргэн тойронд 27 тосгон, 6900 орчим хүн амьдардаг аж.  Тухайн голомтын ойролцоо 3609 байшин нурж, нурангид дарагдсан 407 хүнийг аварч, байгалийн гамшигт өртсөн 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээллээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн гамшигт өртсөн бүсэд хүмүүсийн амь насыг аварч, гарз хохирлыг багасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэг болгосноор Шадар сайд Жан Гуочин байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, тусламж үзүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Хятадын төв Засгийн газрын эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт майхан, өвлийн хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар болон хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг илгээжээ. 

Эх сурвалж:https://www.reuters.com/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж ура… 4 цагийн өмнө
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмж… 5 цагийн өмнө
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 7 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 8 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… Өчигдөр
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр