Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна


Олон улсын Спортын хутга шидэлтийн холбооны Ерөнхийлөгч Трохов Андрей Александрович , Олон улсын Спортын хутга шидэлтийн холбооны Ерөнхий шүүгч Спиркин Владимир Семёнович тэргүүтэй 23 хүний бүрэлдхүүнтэйгээр нэгдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна.

 Уг сургалтыг Олон улсын хэмжээний мастер 6 хүн , Спортын мастер 10 хүн,4 олон улсын хэмжээний шүүгчид зохион байгуулж байгаа бөгөөд оролцож байна. Уг сургалтыг Спортын хутга шидэлт сонирхогчдын нийгэмлэг болон Монголын зэвсэгт хүчний Гардан тулааны холбоо, Шиги ХХК, Нимпекс групп ХХК хамтран зохион байгуулж байгаа болно.

 
Энэхүү сургалтанд Хилийн цэргийг удирдах газар, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, ОБЕГазар зэрэг хууль хүчний байгууллагын 60 гаруй тамирчид албан хаагчид, 20 гаруй иргэд сонирхогчид хамрагдаж байгаа болно.
Сургалтын нээлтийн арга хэмжээ энэ сарын 11-ний өдөр ҮБХИС-ийн Тэмүжин сургууль дээр болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд ҮБХИСургуулийн захирал бригадын генерал С.Дашзэвэг, ЗХЖШтабын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, Спортын хутга шидэлтийн нийгэмлэгийн тэргүүн Шиги ХХК-ний захирал Г.Эрдэнэбилэг, ҮБХИС-ийн биеийн тамирын тэнхимын дарга, МУ-ын Гавьяат дасгалжуулагч хурандаа Д.Цог эрдэнэ, Монголын Зэвсэгт хүчний Гардан тулааны холбооны Ерөнхийлөгч бэлтгэл хурандаа Б.Дамба, Олон улсын Спортын хутга шидэлтийн холбооныы Ерөнхийлөгч Трохов.А.А, Олон улсын хутга шидэлтийн холбооны Ерөнхий шүүгч Спиркин В.С нар оролцлоо. Нээлтэнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга уран бүтээлийн дээжээсээ хүргэлээ.

 
Энэхүү сургалт нь 5 хоногийн хугацаанд явагдах бөгөөд оролцогсдод Сургалтанд хамрагдсан болон Шүүгчийн сертификат олгогдох болно. Энэхүү сургалтын дараагаар Спортын хутга шидэлтийн клубүүдийг байгуулж эхлэх бөгөөд орон нутаг болон сонирхсон хувь хүн байгууллагуудад сургалт явуулах болно.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.4
2025/01/14
0
0
Сайхан сургалт явуулж байгаад баяртай бна
Хариулах
Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 20 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06