Монгол Улс дэлхий ертөнц, хүн төрөлхтний амьдралын нийтлэг хэлбэр болох худалдаа арилжааны системийг нэвтрүүлснээр импорт нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний сонголт ихтэй болсон. Өмнө нь бид сонголтгүй сонголтоор нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг зовлонтой байлаа. Харин одоо олон бүтээгдэхүүнээс зөвийг сонгох “зовлон” эдэлдэг болжээ. Хэрэглэгчдийн энэ”зовлонг” хөнгөвчлөх зорилгоор бид шинэ брэндийг танилцуулдаг билээ. Энэ удаа Монголд шинэ тутам орж ирээд байгаа ч хэрэглэгч олонтой, эрэлт ихтэй болсон нэрийн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм. Өнөөдөр бид Okya брэндийг Монголд танилцуулж байгаа “Гэрэлт гудамж” ХХК-ийн захирал П.Нэргүйтэй ярилцлаа.
-Шинэ, эко нэрийн бүтээгдэхүүний талаар чих дэлссэн яриа сонсоод танай компанийг зорин ирлээ. Юуны өмнө хэдэн онд байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ. Таны бизнесийн замналаас яриагаа эхлүүлье?
-“Гэрэлт гудамж” ХХК 2017 онд байгуулагдаж, гараанаас гараад найм дахь жилийнхээ үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Манай компани анх савласан баллонтой усны борлуулалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Үүнээс хойш бизнесээ өргөжүүлж гоо сайхны салбарт хөл тавьснаар шинэ, эко брэндийг Монгол түмэндээ танилцуулах ажлын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Би эх хүн, гэрийн эзэгтэйн хувьд химийн орц найрлагагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг. Тийм ч учраас миний үүсгэн байгуулсан компани эко бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг юм.
-Та өөрийнхөө танилцуулж байгаа энэ бүтээгдэхүүнийг сонгох болсон шалтгаан нь юу юм бэ?
-Үсчин, гоо сайхны салон байгуулан ажиллаж байх хугацаандаа гэрийн эзэгтэй нар, бүсгүйчүүд бид ямар их химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг юм бэ гэдгийг мэдээд маш их санаа зовдог байлаа. Эзэгтэй нар цэвэрч нямбай байдлыг эрхэмлэдэг. Би ч мөн ялгаагүй. Ажлын байр, гэр, гал тогоогоо үргэлж л цэвэрлэж байдаг нэгэн. Цэвэрлэгээндээ янз бүрийн л бодис хэрэглэнэ. Үүнээсээ болоод цэвэрлэгээний бодисноос харшилж эхэлсэн. Химийн орц, найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх нь бүү хэл үнэртэх төдий, хуурай угаалгын нунтгаар угаасан хувцас өмсөх төдий бие дээгүүр тууралт үүсэж, зовоож эхэлсэн дээ. Ингээд л би химийн орц найрлагагүй бүтээгдэхүүний эрэлд гарсан хэрэг. Биед харшил өгөхгүй эко бүтээгдэхүүн олтлоо олон бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн дээ. Нэг үгээр хэлбэл, өөр дээрээ туршилт хийн, цэвэрлэгээний бодисуудын нөлөөлөх шинж чанарыг нь судалж "амьд лаборатори" болоод л яваад байсан гэсэн үг л дээ. Сэтгэлд таарах бүтээгдэхүүн олохгүй удаан явлаа. Нэг удаа бизнесийн асуудлаар өмнөд хөрш рүү явсан юм. Тэнд миний танил Хятад, өвөр Монгол гэрийн эзэгтэй нар олон бий. Найзуудынхаа гэрээр орохоор том савтай цэвэрлэгээний бодисууд хэрэглэсэн, хоосорсон савнууд их байгаа нь миний сонирхлыг татсан юм. Ямар учиртай бүтээгдэхүүн болохыг нь асуувал маш сайн гэж тодотгоод хэрэглээд үзэхийг санал болгосон юм. Эзэгтэй нарын санал болгосон бүтээгдэхүүн монгол эзэгтэй нарт санал болгоод байгаа “Okya” брэнд юм шүү дээ. Энэ бүтээгдэхүүнийг өмнөд хөршийн эзэгтэй нар сонгож хэрэглэдэг нь их учиртай. Хятад улсын дотоодын зах зээлд хэрэглэгч эзэгтэй нарын дуртай болсон энэ бүтээгдэхүүн гаднын ганц улсад гардаг нь Австрали. Чанар стандартыг эрхэмлэдэг, өндөр шаардлагатай тэр улсын хэрэглэгчид таашаан Хятадаас тусгайлан захиалж хийлгэдэг гэж бодохоор итгэл төрөхөөс аргагүй.
-Эзэгтэй нар ч гэх юмгүй эрчүүд бид ч байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг. Харин ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэхээ мэддэггүй?
- Хятадад химийн орц найрлагатай бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд гаргахыг хориглоод байгаа. Цайруулагч бодис фосфор, меркурий зэрэг бодисууд гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнд маш ихээр агуулагддаг. Гадагшаа гаргадаг бүтээгдэхүүндээ хэр хэмжээгээр хольдог гэдгийг бид мэдэхгүй. Монголчууд аль болох хямд, хурдан зарагдах бүтээгдэхүүн сонгож авчраад байдаг нь бидний сул тал юм даа. Үүнийг санал болгоод байгаагийн учир нь химийн бодисонд мэдрэг болсон өөрийнхөө бие дээр туршилт хийхээс гадна лабораторийн шинжилгээнд оруулж баталгаажуулсан юм. “Okya” брэндийн бүтээгдэхүүнийг нэг, нэгээр нь авчирч туршиж үзсээр байгаад одоо нийт 11 төрлийн бүтээгдэхүүнийг бүгдийг нь оруулж ирсэн байна. Бүтээгдэхүүний чанарын хамгийн том шалгуур хэрэглэгчдийн эрэлт байдаг. Монголчууд маш их харшилтай болсон гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ийм учраас эко шинж чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь бидний өмнө тулгараад байгаа бас нэг сонголт болчихоод байна даа.
-“Okya” брэндтэй та яаж холбогдов?
-Эхний үед Хятадын дотоодын зах зээлээс бөөнөөр нь худалдаж аваад ойр тойрныхоо хүмүүст хэрэглүүлж үзсэний дараа Монголын нийт хэрэглэгч үүнийг хэрэглэх ёстой гэдэг итгэл үнэмшил минь бат суусан. "Кантон фэйр" үзэсгэлэн худалдаан дээр гарах ёстой гэж бодоод зорьж очлоо. "Кантон фэйр" маш том зай талбайг эзэлсэн үзэсгэлэн худалдаа. Би зөвхөн энэ бүтээгдэхүүнийг олохын тулд Гуанжоуд байр түрээслээд 21 хоног зарцуулсан ч олж чадахгүй шантраад яг буцахын өмнөх өдөр нэг найз маань утасных нь дугаараар ярьж холбогдоод намайг уулзуулахаар болсон доо. Маргааш нь үйлдвэрийн байраар орж удирдлагатай нь уулзалт зохион байгуулж гэрээгээ боловсруулж баталгаажуулаад албан ёсоор борлуулах эрхээ авсан юм.
-Үйлдвэрийн зүгээс ямар нэг шалгуур тавьж байх юм уу?
-Удирдлагын зүгээс “Та Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн оруулах гэж байна. Бүтээгдэхүүний судалгаагаа хийсэн үү, шинэ бүтээгдэхүүн учраас танигдах хүртэл гарах эрсдэлийг хүлээн авч чадах уу” гэдэг зүй ёсны асуулт тавьж байлаа. Миний хувьд бүтээгдэхүүний чанарт эргэлзэх юм байхгүй гэдгээ илэрхийлээд гарч болзошгүй эрсдэлийг даах чадвартай гэдгээ нотлох л шаардлагтай байлаа. Ингээд надад жилд татан авах бүтээгдэхүүний тоо ширхгийг дуулгаад эрсдэл даах чадвартай, зоригтой байгаад минь талархал илэрхийлж билээ.
-Хоёулаа байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн гээд яриад байдаг. Хэрэглэгчдэд тодорхой орц, найрлага нь хэрэгтэй байх?
-Угаалгын шингэн вокны гол орц найрлага нь гидрокорбанот гэх нэршилтэй хүнсний соданы агууламжтай. Бүтээгдэхүүнүүд лабораторийн шинжилгээнд ороод химийн бодисгүй гэдэг нь нотлогдсон шинжилгээний бичигтэй. Орцонд нь хөөсрүүлэгчээс гадна бактери устгагч ордог. Даавуун эдлэлд байх бактери, хачиг устгах чадалтай гэсэн үг. Би бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн захиралтай орц найрлага, технологийг өөрчлөхгүй шүү гэдэг шаардлагыг байнга тавьдаг. Монгол орны цаг уураас болоод бүтээгдэхүүний найрлагад өөрчлөлт орохгүй гэдэг баталгаа надад өгсөн. Ирж байгаа бүтээгдэхүүний дээж болгоныг манай компани шинжилгээнд өгч давхар хянадаг гэсэн үг.
-Бүтээгдэхүүнийхээ төрөл зүйлийг нэмэх бодолтой байгаа юу?
-Миний санаа зовж явдаг нэг зүйл бол эрчүүдийн үс уналт болоод хаг. Уурхайд ажилладаг эрчүүд малгайнаас салдаггүй учир халзралт их болоод байгаа. Манай компани “Okya” брэндийн хагны эсрэг шампунь гаргах санал тавиад байгаа. Энэ ажил маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Орчин үед гал тогоо, ванны өрөөндөө ямар цэвэрлэгээний бодис хэрэглэж байгаагаар нь тэр айлын эзэгтэйн хэр ухаалаг хэрэглээтэй, санхүүгийн чадамжтай юм бэ гэдгийг тодорхойлдог болжээ. Үнэ хямдтай, эко бүтээгдэхүүн хэрэглэх нь үр хүүхдэдээ тавьж байгаа анхаарал халамжийн илэрхийллээс гадна ирээдүй, эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж үзэх болсонтой дээрх ойлголт холбоотой. Брэндийн бүтээгдэхүүн гэхээр л нэг их тэнгэрт тулсан үнэтэй байх ёстой юм биш шүү дээ. Том албан газар, офиссуудаар орохоор цэвэрлэгээний бодисын үнэр хамар сэтлэхээ шахдаг. Яагаад монголчууд бие биедээ ийм хайргүй юм бэ гэж бодогдоод байдаг юм. Одоо хэдүүлээ цөөхөн монголчууддаа хайртай байцгаая л даа.
-Аль хэдийнэ байнгын хэрэглэгчтэй болчихсон юм байна. Маркетинг борлуулалтаа яаж хийж байгаа юм бэ?
-Улаанбаатар хотын зах, бөөний төвүүдээр зарагдаж байгаа л даа. Ер нь байнгын хэрэглэгчтэй болсон болохоор тэд зорьж очоод л авчихдаг. Борлуулалтаа идэвхжүүлэх, хэрэглэгчдээ мэдээллээр хангах зорилгоор үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа. Зар сурталчилгаанд тодорхой төсөв гаргаад ажиллаж эхлээд байна. Зар сурталчилгаанд зориулсан хөрөнгө бол компанийн ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ. Гэхдээ ганц компанийн ирээдүй гэж хэлэхэд өрөөсгөл ойлголт. Энэ монголчуудын эрүүл мэнд, ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж том зургаар харахыг хүсэж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Нэрийн хуудас
Фэйсбүүк хаяг: Okya Mongolia
Утас:80785151
Хаяг: Баянзүрх дүүрэг, Амгалангийн зам
Цахим шуудан: gereltgudamj1@gmail.com
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна