Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэмүүлэн: Цахим технологийн тусламжтайгаар бүс нутагтаа үлгэрлэн, үн… 17 минутын өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 44 минутын өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 47 минутын өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 51 минутын өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 56 минутын өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 1 цагийн өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 2 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна 18 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ 23 цагийн өмнө
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно 23 цагийн өмнө
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав 23 цагийн өмнө
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ Өчигдөр
А.Меркель цагаачлалын бодлогоо өмөөрлөө Өчигдөр
"NIGHT OF CHAMPIONS, ULAANBAATAR-2025" болно Өчигдөр
Брюссель хийн таазыг цуцлахаас татгалзав Өчигдөр
Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв Өчигдөр
“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээ… Өчигдөр