Д.Амарбаясгалан: Хүний хөгжил нь төрийн бодлогын өмнө тавигдаж, хууль нь иргэний эрх, эрх чөлөөг хамгаалдаг байх тогтолцоо руу шилжинэ


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Увс аймгийн Сагил, Давст, Түргэн суманд ажиллаж, “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав.

Улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинээр сонгогдсон 126 гишүүнтэй парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлооно хэмээн ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг УИХ-ын дарга тодотгов. Товчхондоо, хүний хөгжлийг ямагт төрийн бодлогын өмнө тавьж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг байхын зэрэгцээ иргэний эрх, эрх чөлөөг хангасан XXI зууны үзэл баримтлалд нийцсэн байхад анхаарна гэлээ.

Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль, журмуудын зохистой харьцаа алдагдаж, хуулиас давсан олон журмаас үүдэж хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт цаашлаад авлига, хүнд суртал газар авч байгааг өдөр тутам тохиолддог олон асуудлын жишээтэй холбон тайлбарласан юм.

Цаашид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлуудыг тодотголоо.

Алслагдсан аймаг сумдын иргэдийн хувьд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх зэрэг асуудлыг хөндөн санал хэлж байлаа.

Сагил сумын иргэдийн зүгээс хот суурин руу шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр залуу малчдын залгамж халаа алдагдаж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлж байв.

Харин Давст сумын иргэд, олон нийт Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлбэл бизнесийн орчин, худалдааны зах зээлээ тэлэх боломжтой гэдэгт санал нэгтэй байлаа.

Түүнчлэн малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих саналыг уламжилсан юм. Малчдын зүгээс малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

Увс аймгийн Түргэн сумын хэмжээнд нийт 33 хоршоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс одоогоор 23 хоршооны 60 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдаж, санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа өргөжүүлснийг орон нутгийн удирдлагууд танилцууллаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Увс аймгийн сумдаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 6 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06