Шинэ нээлттэй, шилд гарсан хоногуудтай долоо хоног


Хаврын тэргүүн сар гардгаараа гарч, ханшийн ногоо, хавсарга салхи гээд нэмэх хасах тэмдэг шиг эерэг сөрөг мэдээлэлтэй өдөр хоногууд жирэлзээд өнгөрлөө. Монгол Улс тусгаар үзэл санааны ихэмсэглэл дор Азийн соёлт бусад улс гүрнээс дараахан хаврын тэргүүн сараа угтав. Могой жил монголчуудад ээлээ өгөх нь дамжиггүй. Монголын ард түмний эрх чөлөө, эх орны тусгаар тогтнолын төлөө богино боловч утга төгөлдөр амьдралаа зориулсан Д.Сүхбаатар 1893 оны харагчин, усан могой жил мэндэлж хэдэн зуун жил харийн дарлалд байсан эх орноо чөлөөлж, феодалын ёсыг сэгсрэн хаясан түүхтэй. Харин 1989 оны шарагчин шороон могой жил Монголд ардчилсан хөдөлгөөн идэвхжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг сонгон хөгжих үндэс суурь тавигдсан гэж үзвэл бэлгэшээн бодохоос аргагүй.

Сар шинийн баяртай давхацсан Эх орончдын өдрийг  тун ч даруухнаар тэмдэглэн өнгөрүүлж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр араас нь буухиалав. Баяраас баярын хооронд амарна, амрахгүй гэж ард түмэн Засгийн газартайгаа санал бодлоо уралдуулсны дүнд олонх хүчтэй байж, эрх чөлөөт нийгмийн алтан дүрмээр 10 хоногийг амралтад зориулав.
Малчны хотонд нялх төлийн анхны дуу цангинасан өдрүүд үргэлжилж байна.   
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээсэн нь сонсголонтой мэдээллийн нэг байв. Олон улсад баталгаажсан "Phytotaxa" шинжлэх ухааны сэтгүүлд энэ талаар албан ёсоор нийтлэгдэж олны хүртээл боллоо. "Phytotaxa" сэтгүүл нь ботаникийн шинжлэх ухааны  дэлхийн хамгийн том сэтгүүл бөгөөд  хэвлэгдсэн цагаасаа хойш 10 мянга дахь нийтлэлээ саяхан танилцуулжээ. 


Доктор В.Гүндэгмаа шинэ төрөл зүйлээ "Санчирын гичгэнэ" (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүллээ. 
Ургамлын шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэхэд уйгагүй хөдөлмөр, нөр их тэвчээр барагдашгүй урт хугацааны судалгаа шинжилгээ шаарддаг нь гарцаагүй. Тэр дундаа өндөр уулын өвс ургамлыг судлахад судлаачийн тэсвэр хатуужил, мэдлэг чадвар нэн чухал. Судлаач эмэгтэйн талаар багахан дэлгэрүүлэхэд тэрбээр 2002 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Санчирын удирдлагаар “Монгол орны гичгэнийн (Potentilla.L) төрлийн ангилал зүйн судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан нэгэн юм. Тиймээс сая шинээр нээсэн зүйлээ удирдагч багшийнхаа нэрээр бүртгүүлсэн нь энэ аж. Түүний шинжлэх ухаанд хийсэн нээлт анхных биш бөгөөд 2018 онд зөвхөн Монголд ургадаг гичгэнийн шинэ зүйлийг нээж, аавынхаа нэрээр буюу "Ванжилын гичгэнэ" (Potentilla.L Vanzhilii V.Gundegmaa et Kechaykin) хэмээн бүртгүүлж байсан гэнэ.  
В.Гүндэгмаа МУБИС-ийн Биологи, байгаль шинжлэлийн багшийн ангийн оюутан байхаасаа багш нараа дагалдан ургамлын ангилал зүйн чиглэлээр судалгаа хийж эхэлсэн бөгөөд Монголд гичгэнийн төрлөөр судалгаа хийж буй анхны эрдэмтэн юм. 
Сүүлийн 30 жилийн хугацаанд монгол эрдэмтэн газар нутгаасаа ургамлын шинэ төрөл зүйлийг илрүүлэн нээж дэлхийд бүртгүүлсэн тохиолдол тун ховор. 


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөдөө аж ахуйн салбаруудыг нэгдсэн бодлогоор дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сүү боловсруулах үйлдвэр, цехэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн 2018 малчин, фермерт литр тутамд нь урамшуулал олгодог болсон. Малчид, фермерт урамшуулал олгодог болсноор хот орчмын бүсэд эрчимжсэн мал аж ахуйн хөгжих үйл явц тогтворжиж сүргийн үүлдэр угсааг сайжруулах,  сүүний фермийнхээ дэргэд махны чиглэлийн ферм байгуулах сонирхолтой болоод байгаа. Төр малчдын хотонд орж зааж зөвлөх биш зөв шийдэлтэй, оновчтой хөшүүрэг бодлого гаргах нь л чухал гэдгийг энэ ажил харуулаад байгаа юм. Өнгөрч буй долоо хоногт хүнсний улаанбуудай тариалж, Хөдөө аж ахуйг дэмжих сан, дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн 123 тариаланч, хүнсний ногоо тариалж, зах зээлд борлуулсан 782 тариалан эрхлэгчдэд мөн урамшуулал олгосон юм. 


Энэ удаагийн тоймыг улс төрөөс ангид, урагшгүй мэдээнээс зайдуу бэлтгэлээ.

 Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 6 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06