Ж.Дашдэмбэрэл: Захиалгуудаа чанартай гүйцэтгэж, зогсолтгүй урагшилж байна


“HappyFamily” компанийг үүсгэн байгуулагч Ж.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

-Спорт хувцаснаас бизнесийн гараагаа эхлүүлжээ. Та аль нэг, спортын төрлийг сонгон хичээллэдэг үү?

-Би спортлог хүн биш ээ. Гэхдээ зах зээлийн эрэлтийг судалсны үндсэнд спорт хувцаснаас бизнесийн гараагаа эхлүүлэхээр шийдэж байсан. Өнөөдөр манайд спортоор хичээллэдэг, спорт сонирхдог хүмүүс олширч байна. Эрүүл байхын үндэс бол спорт. Тиймээс ирээдүйд ч нас харгалзахгүйгээр  сонирхлоо дагаж, дуртай спортоороо хичээллэнэ гэж боддог. Бидний хувьд  ч төлөвлөх бус эхлүүлэх нь худалдаа хийхэд чухал байлаа. 2013 онд анх сурагчийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэж,  бизнесээ эхлүүлсэн. 2021 оноос туг далбаа хэвлэх, даавуун хэвлэл, хатгамалтай хувцас гээд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

-Спорт хувцасны материалаа хэрхэн сонгодог вэ?

-Спорт хувцсыг үйлдвэрлэхдээ хөлс шингээгчтэй, биед хөнгөн, чөлөөтэй, олон улсын стандартад нийцсэн материалыг сонгодог.  Сурагчийн биеийн тамирын хувцсанд  хүүхдийн биед харшил өгөхгүй, материал бөөсрөхгүй, будаг гарахгүй байх зэрэг тусгай стандартыг мөрдөж ажиллах ёстой.  Манайх  1-12 дугаар ангийн сурагчдын бүх төрлийн спорт хувцсыг үйлдвэрлэдэг.

-Спорт хувцасны төрөлд захиалга хэр их ирж байна вэ?

-Сүүлийн үед залуус эрүүл мэндээ анхаарч фитнесээр хичээллэх, сагс, волейбол зэрэг спортоор хичээллэх нь түгээмэл болсон. Залуус гэлтгүй иргэд ууланд алхах, иогаар хичээллэх гээд 2017 оноос хойш эрүүл мэнддээ түлхүү анхаардаг болжээ. Манайх сагс, волейбол, хөлбөмбөг гээд үндсэн гурван  хэвлэлттэй. Өнөөдөр хүмүүс анги, хамт олны  ойн уулзалтын арга хэмжээ зохион байгуулахдаа спорт хувцсаар жигдэрдэг болсон. Тиймээс жигдрэх хувцсаа сонгох эрэлт нь ч их байна. Удаан хугацаанд хамтарч ажилладаг байгууллагууд маань захиалгаа өгнө. Цаг үеэ дагаад шинэ захиалга ихэвчлэн манай пэйж хаягаар ирдэг.

-Танай компани хэдэн ажилтантай вэ?

- Манай компани одоогоор оёдолчин, эсгүүрчин нийлээд  найман ажилтантай. Би ШУТИС-ийн Компьютер, техник менежментийн сургуулийг IT инженерийн мэргэжлээр төгссөн. Тиймээс мэргэжлийнхээ дагуу ажиллахаар хэвлэх үйлдвэрээ оруулж ирсэн. Анх төрийн далбаа, туг хэвлэсэн юм. Байгууллагуудаас туг, далбааны захиалга их ирдэг. Спорт хувцасны хэвлэлтийг мөн хийдэг. Мөн цүнх, уутан дээр төрөл бүрийн хатгамал хийнэ.  Би мэргэжлийнхээ дагуу хэвлэл, хэвлэлийн эхээ бэлтгэх, хувцасны загвараа гаргах, контентоо хариуцан ажилладаг.

-Төрийн далбааг тодорхой стандарттайгаар  том, жижиг байдаг. Төрийн далбааны ямар төрөл нь түлхүү захиалгатай байдаг вэ?

- Төрөл бүрийн  өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулахад манайхан төрийн далбаа, туг их хэрэглэдэг болсон байна. Албан байгууллагууд гадна талдаа байрлуулсан  төрийн далбаагаа элэгдэж, урагдсаны улмаас жил бүр   шинэчлэх нь их байдаг. Байгууллагын дотор байршуулах тугийг  төрийн далбааны стандартын дагуу хэвлэдэг. Гадаа байрладаг тугийн хувьд шонгийнх нь өндрөөс шалтгаална. Эвент зохион байгуулахад тухайн байгууллагын захиалгаар хэвлэдэг.

-Хэвлэлийн компани олширсон, өрсөлдөөнтэй цаг үед бид амьдарч байна. Танайх бусдаасаа юугаараа онцлог вэ?

-Манайх sublimation буюу  ямар ч давуун материал дээр  үйлдвэрлэл явуулах боломжтой. Захиалагч талын хүссэн өнгийг гарган хэвлэж өгнө.  МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын Бүх оддын тоглолтын “Slam dunk show”-ны  jersey болон туг далбааг хийж гүйцэтгэлээ. Jersey болон туг,  далбааны  захиалгыг  чанарын өндөр түвшинд түргэн шуурхай  хийж гүйцэтгэж байна.

-Хэвлэлийн материалаа хэрхэн сонгодог вэ?

-Бид хэвлэлийн чиглэлээр мэргэшсэн. Тиймээс захиалагч талдаа ямар материалаар хэвлэх талаар санал болгодог. Тухайлбал, тугийг үйлдвэрлэхэд давуун хэвлэлийг дотор болон гадна ашиглах гэж хоёр ангилдаг. Гадаа байршуулах  туг бол салхинд намирч байх учир хөнгөн материалаар хийнэ. Байгууллага дотор байршуулах туг  намирах шаардлагагүй, гоёлын зориулалттай учир зузаан даавуун материал ашигладаг.

-Хэвлэлийн тоног төхөөрөмжөө хаанаас оруулж ирдэг вэ?

-Хэвлэлийн тоног төхөөрөмжөө БНХАУ-аас оруулж ирдэг. Хүчин чадал өндөртэй, хурдтай, олон үйлдэлт тоног төхөөрөмж суурилуулсан. Ингэснээр ажлын бүтээмж сайжирч, захиалгуудаа чанартай, түргэн шуурхай гүйцэтгэж байна.

-Цаашид компанийнхаа үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэхээр зорьж байна вэ?

-Өнөөдөр цаасан, хулдаасан, офсет хэвлэл манайд түгээмэл бий. Харин даавуун хэвлэлийн компани цөөн байдаг. Манайх том хэмжээгээр хэвлэх хүчин чадалтай технологитой. Хэвлэлийн өргөн нь 1.8 метр, харин урт нь хязгааргүй.  Сүүлийн үед даавуун хэвлэл дээрээ хатгамал хослуулж байна. Жишээ нь, сурагчийн пүүз хийдэг уутан дээр хатгамал хатгаж өгнө. Спорт хувцсан дээр хатгамлаар янз бүрийн лого, бэлдэц  хийнэ. Ер нь хатгамал цаашдаа брэнд болох хандлагатай.

Өнөөдөр технологи байнга шинэчлэгдэж байна. Шинэ технологи, үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг тогтмол харж мэдээллээ авдаг. Манай компани зогсолтгүй урагшилж, хамтдаа бүтээх зорилго тавин ажиллаж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

НЭРИЙН ХУУДАС
Page: HappyFamily
Утас: 8818 3823
Мэйл хаяг: jitusportwear@gmail.com


Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 7 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 8 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06