Монголын эстрад урлагийн отгон ДИВА мэндэллээ



Дуучин Б.Баярцэцэгийн Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “DIVA" бүрэн хэмжээний тоглолт гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд “АСА арена”-д сүр дуулиантай, нижгэр болж өнгөрлөө. Дуучид дундаа боловсрол, биеэ авч явах соёл, ёс зүйгээрээ ялгарч чаддаг тэрбээр тоглолтдоо чамгүй ач холбогдол өгсөн нь харагдаж байв. Түүний тайзан дээр дуулж эхэлсний 25 жилийн ой, эмэгтэйчүүдийн баяртай давхацсан болохоор арга ч үгүй биз. Дуучин Б.Баярцэцэг үргэлж “классик лайв” хэв маягийн тоглолтыг үзэгчдэдээ өргөн барьсаар ирсэн. Энэ удаагийн тоглолт ч мөн адил энэ дүрмээсээ гажаагүй бөгөөд сонгодог хөгжмийн эгшгэнд бүсгүйчүүд түүний уянгын дуунуудыг таалан сонсож байлаа.         
Тоглолтын уур амьсгал нэлэнхүйдээ уярал хайрын хөг эгшгээр давлагаалж байсан ч дуучин үе, үе хөнгөн хэмнэлтэй доргио дуунуудаа өргөн барьж үзэгчдийг сэтгэл хөөрөлд автуулж байв. Энэ нь дуучин Б.Баярцэцэгийг үзэгчдээ мэдэрч чаддаг, тэдэнтэй харилцаж тоглолтдоо автуулж чаддагийг илэрхийлж байсан юм. Ганган даашинз, дэгжин өсгийтөө жийсэн бүсгүйчүүд тоглолтын найруулагчийн шийдэл болсон тусгайлан зассан суудалд тухлан, гандан буурахгүй нандин хоолойт дуучнаа даган дуулж, дуучин ч тэдний уур амьсгалд автан дуулж байлаа. Анх 25 жилийн өмнө гэрэвшин байж гарсан тайзаа тэр өнөөдөр эзэмшээд зогсохгүй, энэ тайзан дээрээс эрч хүчээр үзэгчдийг цэнэглэж, элбэрэл хайраар уярааж чаддаг уран бүтээлч болсон гэдгээ тоглолтоороо харуулж чадлаа. Түүний уран бүтээлчийн соргог мэдрэмж, уйгагүй хөдөлмөрийн үр шим, онгод гялалзуулсан онцгой авьяасыг нь Монголын эстрад урлаг, түүний үнэнч шүтэн бишрэгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тоглолтын тайзан дээр Монголын отгон дива мэндэллээ” хэмээн зарлан тунхаглаж байсныг өгүүлэх нь зүйтэй. Тэрбээр дуучны замналынхаа 25 жилийн 20-д нь тасралтгүйгээр тоглолт хийсэн байдаг. Энэ олон жил үзэгч, сонсогчдынхоо зүрхэнд амьдарч чадна гэдэг тийм ч олон уран бүтээлчийн чаддаг зүйл биш. 
Б.Баярцэцэгийн тоглолтын зохион байгуулагчаар “TJ International” -ийн хамт олон,  “АСА арена”-ийнхан хамтран оролцлоо. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 3 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … Өчигдөр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06