Үндэстэй бүхэн дэлгэрдэг урин цаг айсуй. Хавар бид шим тэжээлээр баялаг хоол, хүнсээр эрч хүчээ нөхөж, өвлийн хүйтэнд цочирч эмзэгшсэн арьсандаа анхаарч, өөрийгөө дахин цэнэглэдэг. Уур амьсгалын эрс хэлбэлзэл, агаар, орчны бохирдлын улмаас арьс хуурайшиж, эмзэгшдэг. Сэтгэл догдлуулсан дулаан өдрүүд ойртохын хэрээр эрүүл, чийглэг арьсаараа гангарах хүсэл эрхгүй төрнө. Хэн нэгнээс сонссон, цахим орчинд тренд болж буй арьсанд шаардлагатай орц, найрлагатай гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг ч хангалттай чийглэг, толигор болдоггүй. Мэс хүргэлгүйгээр арьсаа арчлахыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг, далд ухаандаа ч үүнийг дэмждэг атлаа ам дамжсан сургаар гоо сайхны салонд хандаж, буруу сонголт хийх нь бий. Олны итгэл хүлээсэн, зарим экспертээс өндөр үнэлгээ авсан арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүнээрээ алдартай “Скиндокс” брэндийг могой жилийн ууган дугаартаа онцолсон юм. Мэсийн бус аргаар арьс эмчлэх буюу гоо сайхны ертөнцөд хувьсал хийсэн БНСУ-ын “Скиндокс”-той дэлгэрэнгүй танилцахаар гэрээт борлуулалтын албыг зорилоо.
Т.Ганчимэг: Нүүрээ будаж далдлахгүй эрүүл арьстай болоход анхаарах нь чухал
“Скиндокс Монголиа”-г үүсгэн байгуулсан Т.Ганчимэгтэй уулзаж ярилцлаа.
-Зах зээлд худалдаалж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс “Скиндокс”-ын ялгарах давуу тал нь юу вэ?
-“Скиндокс” бол Өмнөд Солонгост 12 гоо сайхны брэнд үүсгэн байгуулсан мэргэжлийн лабораторийн багийн бүтээл. Хуан Жин Уг докторын 25 жилийн судалгаа, шинжилгээний үр дүн юм. 2020 оноос судалгааны шинэ ажлаа эхлүүлж, өмнөх бүтээгдэхүүнүүдээ илүү сайжруулснаар уламжлалт гоо сайхны ойлголтыг өөрчилсөн. Энэ нь “Hormesis” буюу байгалийн сэргэлт гэх арьсыг эрүүлжүүлэх шинэ хандлага юм. Hormesis гэдэг нь грекээр сэргээх, түргэсгэх гэсэн утгатай. Эсийг хөнгөн цочроож дасан зохицох чадвартай болгож, арьсны эрүүл мэндийг сайжруулдаг физиологийн үзэгдэлд тулгуурласан. Ингэхдээ байгалийн гаралтай, исгэж боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж авснаараа бусад брэндээс ялгарна.
-Энэ брэндийг эх орондоо нэвтрүүлэх хүсэл, зорилго юунаас эхлэлтэй вэ?
-Би БНСУ-д гэр бүлээрээ амьдардаг. Арьсны асуудалтай байсан. Гоё арьс эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Арьс арчилгааны олон бүтээгдэхүүн туршиж яваад “Скиндокс”-ыг хэрэглэсэн. Эмзэгшилт, хуурайшилтаа шийдэж чадсан учраас энэ брэнд монгол бүсгүйчүүдийн арьсанд тохирно гэсэн бүрэн итгэлтэй 2023 оны гуравдугаар сард Монгол Улсад салбараа нээсэн. Анх 10 хэрэглэгчтэй байлаа. Одоо 15 мянган үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. Казахстанд 2024 онд салбараа нээж, анхны зорилгоо өргөжүүлж, хүрээгээ тэлж байна. Найрлагандаа синтетик найрлагагүй, хадгалагч, үнэртүүлэгч, өтгөрүүлэгч, хөөсрүүлэгч, холигч, шингээгч бодис агуулаагүй нь хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Тийм ч учраас нэг хэрэглэсэн бол дахин худалдан авдаг.
-Монгол бүсгүйчүүд арьсны эмзэгшилтээ эрс тэс уур амьсгал, байгаль цаг уурын онцлогтойгоо холбон тайлбарладаг. Эмзэг арьстай хүн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах нь азын сугалаатай адил. Таарах, тохирохгүй гээд гарах үр дүн нь тааварлашгүй. Тэгэхээр зөв бүтээгдэхүүнээ сонгоод хэрэглэвэл чийглэг арьстай болох нь ээ?
-Тохирсон бүтээгдэхүүнээ сахилга баттай хэрэглэвэл арьсны ямар ч асуудлыг шийдэж болдог. Фитнесээр тууштай хичээллэж үр дүнд хүрдэгтэй адил. Гоо сайхны мэс засал эрсдэлтэй. Үрчлээг мэс заслаар арилгана гэсэн ойлголтоо орхих хэрэгтэй. Өдөр тутмын арьс арчилгаа бол өдөр тутмын хэрэглээ шүү. Мөн арьсны гадна давхаргаа л анхаарч булчингаа мартсанаас нүүрний тэгш хэлбэрээ алддаг. Бүтээгдэхүүн сонгохдоо арьсны онцлог, нас чухал. Үрчлээ үүссэн арьс хэрнээ гуч, тавь гээд наснаасаа хамаарч бүтээгдэхүүнээ сонгоно. Хүний амин хүчил, пептид, уургийн хэмжээ наснаасаа хамаардаг шүү. Ургамлын үүдэл эсээс гаргаж авсан ханд, пептидийн орц найрлагатай тул арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлдэг.
-Мэсийн бус аргаар арьсаа эрүүлжүүлэх танай зарчим бүсгүйчүүдийг татдаг байх. Орц, найрлага нь химийн бус, эко юм байна. Хэрэглэх арга нь өөр үү?
-Манай бүтээгдэхүүнээр нүүрээ угаах, гуужуулах, түрхэх, массажлах арга нь өөр. Үнэтэй, олон сая төгрөгийн бүтээгдэхүүн худалдаж аваад эсвэл мэс хүргээд богинохон хугацаанд гоё болно гэсэн нийтлэг буруу ойлголт байна. Гоё сав, баглаа боодол, үнэ өртөгдөө биш орц найрлагандаа бүтээгдэхүүний чанар оршдог. Барууны тансаг зэрэглэлийн брэндүүд европ хүний арьсанд тохирсон орцтой. Бид азиуд учраас Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн түлхүү тохирно. Энэ ялгаанд тохируулж “Скиндокс” европ, ази хүнд зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Химийн бодисгүй, хүүхэд ч хэрэглэж болно.
-Таны ажигласнаар бүсгүйчүүд арьс арчилгаандаа ямар алдаа гаргаж байна вэ?
-Будаг сайн шингээх бүтээгдэхүүн хайж, өглөө сэрээд нүүрээ будахад л цагаа зарцуулдаг. Энэ бол өнөөдрийг л аргацаасан үйлдэл. Гэхдээ цаг хугацааг хуурч болдоггүй. Тэжээл өгч, арчилж чадаагүй нь арьсан дээр илэрхий харагдана. Эсийг нөхөн сэргээх эмчилгээ хийж эд эсийг өөрөөр нь төлжүүлж залуужуулж эмчилнэ. Нүүрээ будаж далдлахгүй эрүүл арьстай болоход анхаарах нь чухал. Түүнчлэн манай бүсгүйчүүд нүүрээ их ширүүн угааж, арчдаг. Зарим бүтээгдэхүүнийг буруу түрхэж зохих үр дүнг нь мэдэрдэггүй. Түрхээд, товшоод орхих ёстой бүтээгдэхүүнийг массажлаад л байдаг. Аргагүй байх. Бидэнд хэвшил болсон үйлдэл. Олон төрлийн бүтээгдэхүүн авч мөнгөө дэмий үрэх хэрэггүй. Таарах нь хамаагүй ар араас нь түрхээд л байдаг.
-Танай бүтээгдэхүүнийг гоо сайхны дэлгүүрүүдээр түгээмэл худалдаалдаг уу. Сонирхсон хүмүүс яаж холбоо барих вэ?
-Манайх гишүүнчлэл үүсгэж, вэбсайтаар дамжуулан худалдан авалт хийдэг. Гишүүнчлэлтэй бол бүх насаараа 50 хувийн хөнгөлөлттэй хэрэглэнэ. Мөн урамшуулал, хямдралтай үнэ санал болгодог.
Бүтээгдэхүүн нийлүүлэхээс илүү мэдлэг түгээгч
“Скиндокс Монголиа” зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэгч бус, хэрэглэгчдэд арьс арчилгааны мэдлэгийг олгох зорилготой “Design School” сургалтыг зохион байгуулдаг. Сар бүр тогтмол сургалт зохион байгуулж, сертификат олгодог аж. Цаг аван ирэх хүмүүсийн олонх нь байнгын үйлчлүүлэгч байв. Тэдний сэтгэгдэл, үр дүнгээс хуваалцлаа.
О.Ундарьяа: “Скиндокс” хэрэглээд гоо сайхан, гуашад орохоо больсон
-“Скиндокс”-ын бүтээгдэхүүнийг удаан хэрэглэж байна уу?
-Эко, хүнсний эслэгээс гаргаж авсан бүтээгдэхүүнээ хэрэглээд удаагүй ч үр дүнтэй байгаа. Хэрэглэж эхэлснээсээ хойш гоо сайхан, гуашад орохоо больсон. Би 54 настай. Манай үеийнхний нийтлэг асуудал бол үрчлээ, зовхины унжилт. Найзууд, ойр тойрны бүсгүйчүүд арьсаа татуулах зэрэг мэсийн аргыг сонгож байна. Нуулгүй хэлэхэд би ч гэсэн гоо сайхны эмнэлэг судлаад 9-14 сая төгрөгөөр мэс засал хийлгэж “Залуу төрхөө эргүүлж авна даа” гэсэн бодолтой байлаа. Ийм үед “Скиндокс”-ын бүтээгдэхүүн хэрэглээд гоо сайхны хагалгаанд оролгүйгээр арьсаа эрүүлжүүлж эхэлсэн.
-Хэрэглээд таньд ямар өөрчлөлт гарав?
-Би өнгөрсөн жилүүдэд өөрийгөө хаяснаа олж харлаа. Өөртөө цаг гаргах хэрэгтэй юм байна. Өглөө, оройд арьсаа арчлахад цаг гаргаж сурлаа. Өмнө нь нүүрний будаг, кремд л ач холбогдол өгч иржээ. Ажаад байхад монгол бүсгүйчүүд нүүрээ будахаа л чухалчлаад байдаг. Гэтэл химийн орц, найрлагатай крем түрхэхээсээ илүү нүүрээ зөв бүтээгдэхүүнээр зөв техникээр угааж дадвал эрүүл арьстай болно. “Скиндокс”-ын химийн орцгүй хөөсөөр нүүрээ угаахад арьсыг цэвэрлээд зогсохгүй, лимпийн суваг чөлөөлж, цусны эргэлт сайжирч булчингийн дасгал болдог. Тос задлах хүчил, хөөсрүүлэгч бодис ороогүй учраас бараг арваад минут угаадаг. Нүхжилтгүй болж, арьсныхаа байгалийн өнгийг 50 насандаа харж, мэдэрч байна. Болдог юм байна бүсгүйчүүд ээ. Гоё арьсаа дагаад сэтгэл өөдрөг болохоор үеийнхэндээ, залуу бүсгүйчүүдэд зөвлөгөө өгмөөр санагддаг болсон. 20, 30, 40 наснаасаа арьсаа зөв арчлаад хэвшвэл 50 насандаа мэс засал хийлгэхгүй. Санхүүд хэмнэлтэй, эрүүл мэндэд эрсдэлгүй шүү дээ.
Б.Уртнасан: Сорвигүй арьс, байгалийн төрхөөрөө гангарцгаая
-“Скиндокс” брэндийг хэрэглэж үзээгүй уншигчдад сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Эмчилгээний бүтээгдэхүүн гэдэг утгаараа бусад брэндээс ялгарна. Арьсны давхаргад гэмтэл үүсгэдэггүй, суларсан арьсыг маш сайн чангалах хамгийн үр дүнтэй орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүд санал болгодог. Жилээс жилд нэмэгдэх хялгасан үрчлээ үүсгэдэг зовхины арьсыг чангалдгаараа давуу санагдсан.
-Та энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө арьсны ямар асуудалтай байв?
-Төрсний дараах сэвхээ арилгах гэж хэрэглээгүй бүтээгдэхүүн, ороогүй салон байхгүй. Сэвх арьсыг бараан, өнгөгүй харагдуулдаг. Лазер эмчилгээгээр арилгахаар Монголдоо нэлээд томд орох арьсны эмнэлэгт хандсан юм. Жирэмслэлтийн дараах сэвх ногтолсон удаан арилдаг учир хэд хэдэн удаа лазерт орох шаардлагатайг гоо сайхны эмч тайлбарласан. Гэтэл би тариур, зүүнээс айдаг төрлийн хүн учраас шууд зөвшөөрч зүрхлээгүй. Айдасгүйгээр л арьсаа эмчлэхийг хүсэж байсан. “Скиндокс”-оо уйгагүй хэрэглээд сэвхээ арилгаж байна. Арьсны бүтцэд тохирсон эсийг өөрөөр нь нөхөн төлжүүлдэг бүтээгдэхүүнийг зөв дараалалтай, уйгагүй хэрэглэвэл сэвх, нүхжилтээс салж, арьсны байгалийн өнгө сэргэсэн. Сорвигүй арьс, байгалийн төрхөөрөө гангарцгаая. Би “Скиндокс”-ыг хэрэглэж үзэхээсээ өмнө гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хэрэглэх дадал, мэдлэггүй байж. Одоо бол охидууддаа, найзууддаа нүүрээ угаахаас эхлээд тос түрхэх зөв техникийг зөвлөдөг болсон. Энэ бол миний арьсны асуудлаа шийдэж чадсанаас гадна мэдлэг хуримтлуулсандаа баяртай байгаа.
Нэрийн хуудас:
"Скиндокс Монголиа"
төв оффис
Хаяг: "Тэнгис" кино театрын урд MN tower, 1106 тоот
Утас: 88109705
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна