“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна


Монголын хувийн хэвшлийн топ 10 сургуулийн нэг “Идэр” их сургуулийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Дээд боловсролын салбар дахь сургалтын уламжлалт нэг хэвийн аргыг халах “Өөрөөр сурцгаая” санаачилга, мэргэжлийн тодорхой ур чадварыг хөгжүүлэх “Тэмүүлэл-2040” зорилт, онлайн болон блендэд сургалтын төрөл хэлбэрүүд гээд олон шинэлэг зүйл тус сургуулийн нэртэй холбогддог бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн их хувьсан өөрчлөгдөж чадсан байгууллагын тоонд “Идэр” их сургууль зүй ёсоор ордог.


Англи, Америк, Солонгос, Хятад, Японы олон арван байгууллага, их дээд сургуулиудтай нягт хамтран ажиллах явцдаа хэрэглэгч-суралцагчийн эрх ашгийг эн тэргүүнд тавьсан олон талт харилцаа, төсөл, хөтөлбөр, сэтгэл татам боломжуудыг бий болгосон нь энэ хамт олныг “Хамгийн сайн гадаад харилцаатай их сургууль” гэж нэрлэх үндэслэл болж өгч байна.
Өөрийн идэвхтэй гадаад харилцаа, олон улсын байгууллагуудын хүчтэй нөлөөн дор “Идэр” их сургууль нь орчин цагийн нээлттэй, харьцангуй барууны өнгө аястай соёлын орчныг бүрдүүлж, энэ шинжээрээ Монголын дээд боловсролд өвөрмөц нэгэн өнгө аясыг оруулж ирсэн юм.
Өнгөрсөн жилүүдэд “Идэр” их сургуулийн нээлттэй соёл, олон нийт, нийгмийн сайн сайханд чиглэсэн түүний алсын харааг бусад дээд сургуулиуд хуваалцан хүлээн зөвшөөрч Идэрт нэгдсэн юм. Тухайлбал, Монгол Мэдлэгийн их сургууль, Хүнсний технологийн дээд сургууль, Компьютерын инженерийн “Алтай” дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, “Билиг” дээд сургууль, “Түшээ” дээд сургууль тус тус “Идэр” их сургуульд нэгдэн оржээ. Сургуулиуд хүчээ нэгтгэх, оюунаа нэгтгэх энэ үйл явц нь Монголын дээд боловсрол тооноос чанарт шилжин цэгцтэй хөгжих, дээд боловсролын салбарын нэр хүнд бүхэлдээ дээшлэхэд бодит хувь нэмэр болж өгсөн.
30 жилийн ойн баярын энэ өдрүүдэд “Идэр” их сургуулийн эрч хүчтэй хамт олон, эрдэмтэн багш нарт гадаад дотоодын олон зуун түнш найз нөхдөөс нь, 20000 төгсөгчөөс нь баярын мэндчилгээ, талархлын үгс тасралтгүй хөвөрсөөр байна.
Дотоодын дөрвөн удаагийн магадлан итгэмжлэл, Америкт төвтэй олон улсын магадлан итгэмжлэл, 2018, 2019 оны “Best of Mongolia”-ийн шилдэг байгууллага гээд олон олон цол гуншин идэрчүүдийг дагалддаг ч тэд 30 жилийн ойн үеэрээ алдраа дурсахад биш, харин ажлаа дүгнэхэд илүү анхаарал хандуулан ойрын болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тоймлон хэлэлцэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 1 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 1 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 17 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 18 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 19 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 21 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 21 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 21 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19