Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв


Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын билгийн тооллын шинийн нэгэн өнөөдөр (2022.11.24) тохиож байна.

 

Энэ өдөр Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.



 


Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.” гэж заасан байдаг.

 

Өнөөдөр Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 12.00 цагт эхлэнэ.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэсэн заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 8 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02