Хүчээ нэгтгэж, эвээ зузаатгасан Хөвсгөлийн Монгол ардын намын хороо


XIX зууны эцэс XX зууны эхэн үед Монгол нутгийг Хятадын мөнгө хүүлэгч худал­даачдын пүүс, дэлгүүрүүд аалз мэт торлон мөлжиж байлаа. Монголын ард түмнээс тэдэнд төлөх өр тасралтгүй нэмэгдсээр зөвхөн албаны өр 11 сая лан мөнгө болж, ардын нэг өрхөд 100 гаруй лан мөнгө ногдож, ядуурал туйлдаа хүрсэн хүнд хэцүү цагт хэсэг залуус  үндэсний засаг төрөө сэргээхээр хүчээ нэгтгэн, Монгол ардын намыг үүсгэн байгуулсан түүхтэй. Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө  харийн түрэмгийлэгчдийг эсэргүүцэн боссон энэхүү тэмцлийг Монгол орон даяар уухайлан дэмжиж байсан юм. 

Алс баруун хязгаар нутагт ч энэ тэмцлийг талархан дэмжиж, одоогоос яг зуун жилийн тэртээ 1922 оны долдугаар сарын 7-нд Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошууны Тамгын газар байрлаж байсан Мөрөнгийн хүрээнд ард тайж, лам нийлсэн 14 хүн нэгдэж, нийлэн МАН-ын 16 дугаар үүрийг байгуулжээ. Мөрөнгийн хүрээнд байгуу­лагдсан намын 16 дугаар үүр бол одоогийн Хөвсгөл аймгийн нутагт байгуулагдсан намын анхны байгууллага юм. Засаг захиргааг шинэчлэн байгуулах үед Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 3500-аад гишүүнтэй намын 50 гаруй үүр байжээ. Одоогоос 92 жилийн тэртээ 1931 оны хоёрдугаар  сарын 25-аас гуравдугаар сарын 7-ны өдрүүдэд одоогийн Хатгал тосгоны Гадаад худалдааны дамжлага баазын Ноосны тасгийн агуулах байсан байшинд 112 төлөөлөгч оролцсон, Хөвсгөл аймгийн намын анхдугаар Их хурал хуралджээ. Хуралдаанаар аймгийн намын хороог 28 гишүүнтэйгээр баталж, намын хорооны анхны даргаар Сумъяагийн Давааг сонгон баталж байжээ. Энэ бол Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны түүх. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд  Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хороо өөрийн түүхийг ард түмэнтэйгээ хамтран бичиж, харийн түрэмгийллээс эх нутгаа чөлөөлөх, тусгаар тогтнолоо баталгаажуулах, ард иргэдээ соён гэгээрүүлэх, бүтээн байгуулах бүхий л үйлсэд энэ намын гишүүд сэтгэл зүтгэлээ зориулан ирсэн түүхтэй. 

Цагаан тал дээр шинэ хот суурин босгож, уул сэтлэн зам харгуй тавьж, ус гатлуулан эрчим хүч татаж, сургууль цэцэрлэг, эмнэлэг барьж Хөвсгөл нутагт өрнөсөн бүхий л бүтээн байгуулалт энэ намтай холбоотой. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж олон намын тогтолцоотой болсон өнгөрсөн хугацаанд  хөвсгөлчүүд МАН-д итгэл үзүүлж ирсэн юм. 

Тодруулбал, 2012-2020 он хүртэл Хөвсгөл аймагт Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, 12 жил мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, 1990 оноос хойших долоон удаагийн орон нутгийн сонгуульд таван удаа ялалт байгуулж байлаа. 

Өнөөдөр тус намын хороо 17348 гишүүнтэй,  146 үүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр 2020 оны орон нутгийн сонгуульд Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хороо сөрөг хүчний эгнээнд шилжсэн ч алдаагаа дүгнэн цэгнэж, цаашид хийх зүйлээ төлөвлөж, гишүүдийнхээ эвийг бататган, хүчээ зузаатган ажиллаж байна.  

Тус намын хорооноос НАШБ-аас намын үүрүүдийн удирдлага, дотоод зохион байгуулалтыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн намын гишүүдийн санал бодлыг сонсож, эргэх холбоотой ажиллах, МАН-ын “Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам”-ын дагуу аймаг сумын намын хороод хүний нөөцийн бүртгэлтэй болох,  намын ажилтнуудыг хөгжүүлэх чадавхжуулах, намаас сон­гогдож томилогдсон улс төрийн ажилтнуудтай Ёс зүйн гэрээ байгуулах зэрэг олон ажил төлөвлөж, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Хууль, дүрэм зөрчсөн асуудал болгоны цаана үл ойлголцол, эвдрэл хагарал гардаг. Тиймээс Хөвсгөл аймгийн намын хорооны удирдлагууд аливаа асуудлыг намын дүрмийн хүрээнд шийдвэрлэж байж эв нэгдлээ хангаж, илүү эрч хүчтэй ажиллах боломжтойн талаар ярьж байсан юм.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24527/


0
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 8 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02