Т.Эрдэнэбат: Улс, аймгийн шилдэг намын хороо болоход ахмад, залуу үеийн оролцоо нөлөөлсөн


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын МАН-ын хорооны дарга Т.Эрдэнэбаттай ярилцлаа.

 -Сумаа танилцуулгаас яриагаа эхлэх үү?

-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум аймгийн төвөөс 75 километрт, баруун, баруун хойд талаараа өөрийн аймгийн Бүрэнтогтох сум, зүүн талаараа Тосонцэнгэл, Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг, урд талаараа Галт, Шинэ-Идэр сумдтай хил залган оршдог. Би Төмөрбулаг сумын Монгол ардын намын хорооны даргаар ажилладаг хүн байна. 

-Хөвсгөл аймгийн намын хороо Төмөрбулаг сумын намын хороог онцлон авч үздэгийн учир юу вэ? 

-Манай намын хороо 1992 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж сум орон нутагтаа болсон үе үеийн сон­гуульд ялалт байгуулж оролцдог.Төмөр­булаг сумын намын хороо өөрийн хийж, хэрэгжүүлж буй аж­лаа­раа тэргүүлж 2020 онд улсын шил­дэг намын хороогоор, 2021 онд айм­гийн шилдгийн шилдэг хороогоор шалгарсан.

Манай намын хорооны амжилтад энэ намыг түүчээлж ирсэн ахмадууд онцгой үүрэг оролцоотой гэж бид үздэг. Ахмадууд маань намын бүх үйл ажиллагаанд нь оролцож, залгамж халаагаа бэлдэх талаар анхаарч ажилладаг. Манай намын хороо ахмадын, залуучуудын, оюутны, эмэгтэйчүүдийн холбоо гэсэн төрийн бус байгууллагуудтайгаа нягтарч нэгдэж ажиллаж чаддаг нь үе үеийн сонгуульд ялалт байгуулах үндсэн суурь болдог. 

-Үүрийн дарга нарын үүрэг оролцоо чухал биз?

-Баг, үүрийн дарга нарынхаа талаар дур­дахгүй өнгөрч болохгүй. Манай намаас сонгогдсон багийн дарга үүрээ хариуцан ажилладаг. Багийн ажилд, намын үзэл бодлыг тусган хийж хэрэгжүүлж буй ажлаа уялдуулж энэ чиглэлээр нэгдэн нягтарч ажиллаж, багаараа аливаа ажилд оролцдог нь сонгуулийн удаа дараагийн ялалтад тус дэм болдог. Манай сумын хувьд энгийн байх үедээ ч намынхаа үзэл бодлыг тусгасан аливаа үйл ажиллагааг тогтмол зохиодог. 

Залуучууд болон иргэдийнхээ дунд төрөл бүрийн спортын тоглоом наадам, тэмцээн уралдаан, аха тэмцээнийг бид тогтмол зохион байгуулж, үүр үүр дээр нь сурталчилж, оюуны болон соён гэгээрүүлэх ажлыг хийдэг. Манай намын хороо 1992 оноос хойш 2020 он хүртэл сонгуульд ялагдаж үзээгүй. Энэ нь урьд удирдаж байсан намын удирдлагууд болон намын дарга нар мөн одооны сумын дарга, сумын иргэдийн хурлын залгамж чанар алдаг­даагүй, намынхаа үйл ажиллагааг ард иргэдэд сайн сурталчилж ажиллаж чадаж байгаагийн илрэл. 

-Намын хороо гишүүдтэйгээ хэр тулж ажиллаж байна вэ?

-Намынхаа гишүүдийг дэмжих тал дээр намын хороо идэвх санаачилга гарган, аливаа төсөл, хөтөлбөрт нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, ард иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэх зорилт тавин ажилладаг. Манай сум үндсэндээ таван баг, таван үүр дээрээ 100 хувь цахимжиж 797 гишүүнээ цахим бүртгэлд хамруулж чадсан. 2016 оноос хойш гишүүд элсүүлэх ажил эрчимжиж, элсэх хүмүүсийн итгэл үнэмшил нэмэгдсэн. 2016 оноос хойш 2022 он хүртэл 320 гишүүнтэй болж гишүүнчлэлийн тоо 50-60 хувь нэмэгдсэн байна. 

-Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, бага хурлын гишүүдтэйгээ хамтарч хийсэн, шийдсэн аж­луудаасаа яриач?

-Бид аймгийн удирдлагууд УИХ-ын гишүүдтэйгээ  маш нягтарч ажиллаж чаддаг. Ялангуяа сум, орон нутгийн хөрөнгө оруулалт дээр сум орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийддэг маань ард иргэдэд их таалагддаг. Манай сум газар тариалан эрхлэх боломжгүй. 2020 онд манай сумын хөдөөгийн Тээл баг дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нарны сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц баригдсан. Түүнийг түшиглэн иргэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйлдвэрлэл эрхлэх боломжтой болсон. Эрчим хүчээ түшиглээд сүү боловсруулах, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэртэй болох санаачилгууд гарч байна. Сумын намын гишүүдтэйгээ байнгын уялдаа холбоотой байж, тэдний санал, хүсэлт, гомдлыг өөрийн эрх мэдлийн хэмжээнд орон нутагтаа шийдэж, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шат дараатайгаар уламжилж байна. 

-Төмөрбулаг сумын эдийн засгийн голлох эх үүсвэр юу вэ?

-Сумын ард иргэдийн маань үндсэн орлого, эх үүсвэр бол мал аж ахуй. Мал аж ахуй дотроо “Эрчмийн хар ямаа” гэдэг брэндийг 2017 оны арван­хоёрдугаар сарын 17-нд бүртгүүлж гэрчилгээ авсан нь маш үр дүнтэй ажил болсон. Төмөрбулаг сум 208 мянган ямаатай, нэг жилд жараад тонн ноолуур гардаг. Энэ ашиг шимтэй “Эрчмийн хар ямаа” брэндээ олны танил болгохыг бид хүсэж, зорин ажиллаж байна. Малын үүлдэр угсаа сайжруулах талд бид амжилт гаргасан нь эндээс харагдана. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24527/


0
angry
1
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 8 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02